sonin.mn
Өнөөгийн монголын амьдралын загварыг ажихад төр захиргааны бүх шатанд ямар ч ажил танил тал арын хаалгаар бүтдэг хэмээн Монгол улсад 20-иод жил ажиллаад буцаж буй Америк эмэгтэй Сайня дүгнэв.
 
 
Тэрээр, сувилагч мэргэжилтэй бөгөөд монгол улсад “флом” олон улсын байгууллагын шугамаар хөдөөд, ялангуяа зорилтот бүлгийн дунд түлхүү ажиллажээ. Олон улсын байгууллагын мэргэжилтнүүд орон нутагт явж байхад нь гайхшруулдаг бас нэг зүйл бол нэн ядуу гэгдэх айл өрхөөр ороход  “томчууд” нь хамгийн үнэтэй тамхи татаад л, өндөр хэмтэй сархад ууж байдаг гэнэ.
 
Мөн Цэнхэр сумын Орхон багийн Өлзийтээлийн уурхайд байгаль орчны мэргэжлийн хяналтын улсын байцаагч ирэх сургаар дор бүрнээ л зэхэж бэлтгэж байж. Тэгтэл шалгалтаар ирсэн улсын байцаагч Ж.Э нь уурхайн орос даргаас миний машинд 50 литр бензин хийчих гэж хэлмэрчээр дамжуулуулжээ. Түүнээс хойш  түүнийг төрийн хяналтын хүн гэж  тоохоо больжээ.
 
Архангай аймаг Л.Булган
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг