sonin.mn
Өршөөлийн хуульд авлига, албан тушаал, залилангийн гэмт хэргийг хамруулахаар тусгасныг эсэргүүцэж ИЗЗН-аас Чингисийн талбайд ард нийтийн санал асуулга зохион байгуулж байна.
 
Ерөнхийлөгч Өршөөлийн хуулийн авлига, албан тушаалийн гэмт хэргийг хасах талаар хэсэгчилэн хориг тавьсан. УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед ард нийтийн санал асуулгын дүнг гишүүдэд хүргүүлэх болно хэмээн ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян хэллээ.
 
Тэрбээр, ИЗНН байгуулагдсан цагаасаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн. Тухайлбал, 2001 оноос хойш Авлигын эсрэг хуулийг 9 удаа өргөн барьсаны дүнд 2006 онд баталсан.
 
Ардчиллын үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, бүх нийтийн эрх ашгийг зөрчих авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх юм. Гэтэл Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөхөөр заасан нь Ардчиллын үнэт зүйлээс ухарсан үйлдэл болж байна.
 
УИХ-ын гишүүд авлига албан тушаалын гэмт хэрэгтэй эвлэрээд Өршөөлийн хуулийг баталсан байх. Тэгвэл бид ард нийтийн санал асуулга зохион байгуулж, тэдний санал бодлыг УИХ-д хүргэх болно. Санал асуулгыг маргааш буюу энэ сарын 25-ны 16.00 цагт дуусгана. Тэр хүртэл ард түмнийг санал асуулгад идэвхтэй оролцож, авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцэхийг уриалж байна” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг