sonin.mn
 
Чингисийн талбайд
11:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайд ИЖБ-ээ өргөн барина.
 
Төрийн ордонд
14:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид Катар Улсын Батлан хамгаалахын сайд бараалхана.
 
Спортын төв ордны спорт заланд
12.00 цагт Ерөнхийлөгчийн Багийн спортыг хөгжүүлэх тухай 144 дүгээр зарлиг гардуулах ёслол болно. ЕТГ-ын дарга П.Цагаан ЭМС-ын сайд Шийлэгдамба, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, багийн спортын холбоодын тэргүүд спортынхон оролцоно.
 
Төрийн ордны том визитийн өрөөнд
14:30 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Катар Улсын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзана.
 
МЗХ-нд
09:00-14:00 цагт "Амьдралын тус" - Хөдөлмөрийн яармаг болно. Таныг 300 орчим цагийн ажлын байр 500 гаруй байнгын ажлын байр хүлээж байна. Холбогдох: 94321814, 80321814
09:00-13:00 цагт Бидний бэлэглэсэн цус бусдын алтан амины төлөө зориулагдана цус бэлэглэх үйл ажиллагаа болно.
 
Хангарди ордны 14 давхарт
11:30 цагт Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэлийн ажиллагаа өнөөдөр эхэлнэ. Цахим бүртгэлийг хонх цохиж албан ёсоор нээх ажиллагаа  болно. Утас: 91040607
 
Төрийн ордны Г танхимд
11:30цагт  УИХ-ын гишүүн Баасанхүү Өршөөлийн хууль болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
 
Барилгачдын талбайд
12:00 цагт "Монголд ургуулж үйлдвэрлэснийг сонгодог" ХАА-н бүлэг хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ. Хөдөө орон нутгийн бүлэг хоршоодыг сурталчлан таниулах, борлуулалтыг нь дэмжих зорилго бүхий энэхүү үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн 15 бүлэг хоршооныхон оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулах юм байна. Нээлтийн үйл ажиллагаа 2015.08.25-ны 12 цагаас болно. Харилцах утас 99072224
 
ХХААЯ-ны 9-р давхрын хурлын зааланд 
11:00 цагт 2015 оны ургацын урьдчилсан балансыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Харилцах утас 99072224
 
ЭМСЯ-ны Б зааланд
08:30 цагт “Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт сургалтыг нийслэлийн өрхийн болон хороодын нийгмийн ажилтан болон өрхийн эмнэлгийн 100 гаруй эмч нарын дунд НЭМХ-ээс зохион явуулна.
 
ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд
09:00 цагт Пробиотекийг ашиглах шинжлэх ухааны үндэслэл сэдэвт хурал болно. Тайвань, сингапур, японы эрдэмтэд сүүн хүчлийн бактерийн ач тусын талаар хэлэлцэнэ. 
 
Э.Сүрэн