sonin.mn
Хятадын Зүүн Хойд Азийн 10 дахь удаагийн  яармагийн үеэр мэдээлснээр,  БНХАУ-ын Жи Линь муж Зүүн Хойд Азийн яармагийг зохион байгуулсан 9 жилийн хугацаанд 2014 оны эцсийн  байдлаар 1 триллион гаруй юанийн хөрөнгө оруулалт татсан гэв.Нийт хөрөнгө оруулалтын 90 хувь нь мужийн  аж үйлдвэрийн хуучин баазын хөгжүүлэхэд зарцуулагджээ. 
 
Хятадын Худалдааны яам, Хөгжил  Шинэчлэлийн үндэсний хороо, Жи Линь  мужийн засгийн газар хамтран зохион байгуулдаг Зүүн Хойд Азийн  үзэсгэлэн яармаг нь Монгол, Орос, Өмнөд болон Хойд Солонгос, Япон зэрэг зүүн хойд Азийн зургаан орныг хамардаг олон улсын арга хэмжээ юм.   Зүүн Хойд Азийн 10 дахь удаагийн  яармаг ирэх сарын 1-6-ны өдөр  Жи Линь мужийн  Чан Чүнь хотод болох ба  Зүүн хойд Ази тэрчлэн дэлхийн бусад орнуудын засгийн газрын тэргүүн, худалдааны салбарын удирдагчид оролцоно хэмээн Хятадын  Жи Линь мужийн мэдээллийн сайтад дурджээ.
 
Бээжин Д.Энхчимэг
 
Эх сурвалж: "Монцамэ"