sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаас өчигдөр МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлжээ. Ингэснээр Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Харин орных нь дэд сайд нарыг хэзээ томилох вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.
 
М.Гал