sonin.mn
ТБИЛИСИ. /TASS/.  Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгчөөр Хятадын Сангийн дэд сайд асан Зинь Лицюнь сонгогджээ. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын Азийн банк байгуулах санаачилгыг Хятад улс гаргасан бөгөөд энэ төслийн талаарх харилцан ойлголцлын анхны санамж бичигт өнгөрсөн оны 10 дугаар сард Бээжин хотноо гарын үсэг зурсан билээ.
 
Одоогийн байдлаар уг банкийг үүсгэн байгуулагч улс орнуудын тоо 57 болсон бөгөөд дийлэнх нь Хятад, Өмнөд Солонгос, Австрали, Вьетнам, Шинэ Зеланд зэрэг Ази Номхон далайн бүс нутгийн орнууд байна.
 
Төсөлд мөн Египет, Иран, Саудын Арави зэрэг Ойрхи Дорнодын орнууд,  Австри, Герман, Люксембург, Швейцар, Их Британи, Норвеги, Франц, Финланд, Итали, Мальт, Нидерланд, Испани, Дани зэрэг Европын орнууд, Латин Америкийн орнууд болон ОХУ оролцож байгаа юм.
 
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төв байр Хятадын нийслэл Бээжин хотод байрлана.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг