sonin.mn
МОХ-оос их дээд сургуулиудын удирдлагуудыг ямар учраас төлбөр нэмсэн шалтгаанаа тайлбарлахыг шаардаж энэ асуудлыг шийдэхгүй бол хичээлдээ суухгүй гэдгээ ч мэдэгдээд байгаа билээ.  Тэгвэл ШӨХТГ-аас ИХ, дээд сургуулиудын сургалтын төалбөрт анхаарлаа хандуулж, шалгалтыг эхлүүлжээ. 
 
Энэ талаар тус газрын дарга Т.Аюурсайхан “Өнгөрсөн хавар улсын хэмжээнд анх удаа арванхоёрдугаар анги төгсөлтөө хийж, 19 мянга орчим хүүхэд ЕБС төгссөн. Иймээс их дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн байгаа. Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж байгаа бол хууль бус. Өмнө нь инфляцийн түвшинтэйгээ холбогдуулаад сургалтын төлбөрийг нэмдэг байсан. Тиймээс бид их, дээд сургуулийн сургалтын төлбөр хуулийн хүрээнд нэмэгдсэн эсэхийг судалж, шалгаад хариуг олон нийтэд мэдээлнэ” хэмээжээ. 
 
Их дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийг судлах, шалгах ажлын дүн ирэх сарын 15 гэхэд гарна гэдгийг тус газраас мэдээллэсэн юм. 
 
Эх сурвалж: