sonin.mn
Булган аймгийн дулаан хангамж, цэвэр бохир усны нөөц, төлбөр тооцоог хариуцдаг Булган Мээж ХХК нь цэвэр усны хяналтын лабораторитой болоод нэлээд хэдэн сарын нүүрийг үзэж байгаа.
 
Тус компаний дотоод хяналтын лаборатори нь 8 дугаар сарын хуваарийн дагуу ундны усны 18 цэгээс дээж авч "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт" MNS 0900:2005/2010 стандартын дагуу физик, химийн 16 төрлийн үзүүлэлтээр тус бүр шинжилгээ хийсэн бөгөөд Булган сумын усны цэгүүд бүгд стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй гарлаа.
 
П.Батням
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг