МАХН-ын бүсийн зөвлөгөөнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явцаас бодит байдлыг товчхон хэлье. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явцыг та бүхэн мэдэж байгаа. Одоогоор манай “Шударга ёс” эвсэл тодорхой зорилготойгоор Ардчилсан намтай хамтран зарим сайдаа шинээр томилон ажиллаж байгаа. Энэ бол эхлэл, цаашид томилгоонууд үргэлжлэх ёстой. Сайд нарыг томилоход АН ямар санал тавьсан бэ гэхээр УИХ-ын гишүүд дотроос томилно гэсэн. Мөн өмнө нь сайдаар ажиллаж байгаагүй гишүүдээс томилно гэсэн.
Бас байнгын хороодын даргын албатай хүмүүс биш сул гишүүдээс бүрдүүлнэ гэсэн. Тиймээс АН-ын тавьсан саналыг хүндэтгэж сайд нэр дэвшүүлсэн. Иймд одоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүдээс тодруулах шаардлагатай болсон. Тэгээд өмнө нь сайдаар ажиллаж байсан гэхээр манай Ч.Улаан, Д.Тэрбишдагва, М.Сономпил нар Засгийн газрын гишүүн болох бололцоогүй болсон. Мөн УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга нараас томилохгүй гэсэн учраас Л.Цог дарга, О.Баасанхүү гишүүн нар сайд болох бололцоогүй байсан. Иймд манай намд З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар л үлдсэн. МҮАН-аас Г.Уянга, Н.Батцэрэг нар үлдсэн. Тэдэнд нэг квот хуваагдсан болохоор тэд Н.Батцэрэгийг сайд болгоё гэж шийдсэн. Манай нам дотроо Шадар сайдаар хэнийг томилох тухай ярилцаад, мөн Ерөнхий сайдтай зөвлөлдөөд Ц.Оюунбаатарыг томилсон. Цаана нь хоёр яам үлдсэн бөгөөд МҮАН-ынхан Байгаль орчныг авъя гэсэн. Ингээд үлдсэн Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг томилуулсан. Үйл явц ингэж болсон, сайд нарыг ингэж томилсон энд хуйвалдсан зүйл байхгүйг хэлье.
“Засгийн газарт орох хэрэггүй, та нар орохгүй бол Засаг бүрдэхгүй, ээлжит бус сонгууль руу орно” гэж МАН-ын жирийн гишүүд хэлж байсан. Тийм боломж байхгүй юм билээ. Төр, засгийг тогтвортой байлгах бүх талын бололцоог харж, хамтран ажиллаж буй намуудаа хүндэтгэн Засгийн газарт хамтран ажиллаж байна. МҮАН-ынхан Шадар сайдын албыг авах санал тавьсан. 2012 оны сонгуульд амжилттай оролцвол МҮАН МАХН-тай нийлж нэг нам болно гэж тухайн үед МҮАН-ын удирдлагууд ярьж байсан. Тэр санал хэвээр байх. Албан ёсоор больсон гэж хэлээгүй.
Мөн МҮАН-ынхан маань УИХ-ын дэд дарга нь танайх бол бүлгийн дарга нь манайх байна гэж ойлголцсоны үндсэн дээр Л.Цог УИХ-ын дэд дарга болсон. Шаардлагатай бол МҮАН дэд даргаа авч, МАХН бүлгийн даргаа авч болно гэж тохирсон байсан. УИХ-ын дэд дарга улс төрийн үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдмал юм байна, бэлэг тэмдгийн байдал л давамгай, УИХ-ын дарга хааяа итгэвэл хурал удирдана, тэгээд цагаатгалын ажил удирддаг, Орос, Монголын парламентын асуудал хариуцдаг юм билээ. Ингэж үзээд бид сүүлийн жил дэд даргаа МҮАН-д, бүлгийн даргаа өөрсдөө аваад ажиллая гэсэн. Харамсалтай нь, Л.Цог дарга хүлээн зөвшөөрөхгүй, дэд даргаараа ажиллана гээд байгаа тул бүлгийн дарга, дэд даргыг солих асуудал гацчихсан. Бүлгийн дарга, дэд даргын асуудал анх тохирсон ёсоор шийдэгдээгүй учраас МҮАН Шадар сайдаа авъя гэсэн. Тэгтэл бид 2012 оны сонгуулийн өмнө ярьсан зүйлээ хэрэгжүүлж, МҮАН МАХН-д ороод сонгуульдаа хамт орцгооё гэсэн саналаа тавьсан. Гэтэл МҮАН-ынхан эмзэг хүлээж авсан, хатуу тулгалт хийсэн гэж үзээд байгаа. Би тийм байр суурь баримтлаагүй, Л.Цог намынхаа байр суурийг хүндэтгэхгүй байгааг ойлгож үзэхийг хүссэн. М.Энхсайхан дарга Тавантолгойн асуудлыг өөрөөр яриад байгаа учраас “Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуулиар ярьсан зүйлийнхээ эсрэг байна гэсэн сөрөг зүйл яваад байгаа. Гэтэл бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр хэвээр учраас Н.Батцэрэгийг МҮАН-ын дарга болгоод асуудлыг зохицуулаад явъя гэсэн ч хүлээж аваагүй. Бий болсон байдлын сөрөг зүйлийг арилгаж зохицуулъя гэсэн байр сууриас хандаж байгаа, би. Бид сонгуульдаа бэлтгэх ёстой, Тавантолгойн талаар 2012 оны сонгуулийн үеэр барьж байсан байр сууриа хэвээр хадгалах хэрэгтэй. Тиймээс Шадар сайдынхаа суудлыг бид авсан.
Манай бүлэг 10 гишүүнтэй ч зургаан сайдтай, АН-ынхан олон гишүүнтэй ч цөөн сайдтай харьцаан дээр зөрүү байна гэсэн зүйл ярьж байгаа. Гэхдээ бид Засгийн газрыг бүрдүүлэх онцгой үүрэгтэй ажиллаж байгаа гэсэн. Иймэрхүү зүйл ярьж, нөгөө талдаа хүндэтгэлтэй хандаж, асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байна. Одоо манайх гурван дэд сайдтай байгаа, түүнийгээ зургаа болгоно гэж ярьж байгаа. Гэхдээ эвсэлд хоёрыг өгнө, Аж үйлдвэрийн, Уул уурхайн дэд сайдын хоёр суудал оногдож байгаа. Манайх дотооддоо ярьж, тал бүрээс нь харж байгаад Аж үйлдвэрийн дэд сайдад казах боловсон хүчнийг гаргаж ирье гэж шийдсэн. Уул уурхайн дэд сайдад МҮАН-ынхан дэвшүүлэхээр болсон. Цаашид агентлагийн дарга, орон нутгийн томилгоонууд үргэлжилнэ. Бодит байдал ийм байна. Яагаад үүнийг яриад байна вэ гэхээр элдвийн хов жив, таамаглал явбал та бүхэн битгий итгэж, санаагаа зовоогоорой гэсэн юм. Шинэ сайд нар маань та бүхэнтэй уулзаж байгаа, бусад нөхөд маань ч хуралд идэвхтэй оролцож байгаа.
Хэдийгээр бид Засгийн газрыг бүрдүүлэхэд, төрийн ажилд идэвхтэй оролцож байгаа ч гол ачаа, хариуцлагыг үүрч чадахгүй байх. Яагаад гэвэл бидний УИХ-д сонгогдсон тоо харьцангуй цөөн. Сонгогчдодоо амалсан амлалтаа биелүүлэх бололцоо муу. АН-ын мөрийн хөтөлбөр давамгайлсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Зөв зүйтэй зүйлийг нь дэмжиж, буруу зүйлийг залруулаад ажиллаж байна. Үүнийг зөвөөр ойлгохгүй бол буруугаар мушгих зүйл гарах вий. Хэрэв бидэнд олонхи нь санал өгсөн бол Оюутолгой, Тавантолгой таны өмч болох байсан. Харин 2016 оны сонгуулиар бидэнд олонхи нь санал өгвөл амлалтаа биелүүлэх боломжтой болно шүү гэж ард түмэнд тайлбарлахад ойлгож байна. Хэрэв бид 30-аас дээш суудал авбал хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Янз бүрийн ааштай хүмүүс аль, аль намд байгаа ч төр засгийг тогтвортой байлгахын төлөө ажиллаж байна.
Ний нуугүй хэлэхэд хүнд хэцүү байдлыг харж, шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ нь дотроо зөрчилдөх, цаг алдах, буруу замаар будаа тээх, дотоод гадаадын олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Товчхондоо хямрал гүнзгийрсэн, амьдрал ядуу, Засгийн газрын ажил доголдолтой байна. Энэ бүхэн өмнө нь бий болсон, одоо ч байна. Энэ бүхэн сонгууль шударга бус байгаагаас болсон. 2008 оны сонгууль туйлын булхайтай, үймээн самуун болж, олон хүн бие, сэтгэлдээ шархтай үлдсэн. Үүний дараа Үндсэн хууль зөрчиж тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр булхайгаа нуухын тулд МАНАН-гийн Засгийн газар байгуулсан. Уг нь олонхи болсон нам дангаараа Засгийн газраа байгуулах байсан. Гэтэл тухайн үеийн МАХН дангаараа Засгийн газар байгуулах бололцоотой байсан. МАНАН-гийн Засгийн газраас хойш шударга сонгууль болоогүй, авлига газар авсан, ардчилал үгүй болсон, Оюутолгойн буруу гэрээ хийгдсэн, Тавантолгойн нэг хэсгийг тасдаад аваад явсан. Арай гэж энэ хоёр нам салаад тусдаа ажиллах гэж байтал Ц.Элбэгдоржийн санаачилгаар АН, МАН байгуулагдчихсан. Дахиад л МАНАН. Ингээд Оюутолгойн гэрээ буруу байгуулагдаж, Тавантолгой луйвар болох дөхсөн. Харин УИХ-ын дарга З.Энхболд иргэний зориг гаргаж түр зогсоож чадсан. Энэ утгаараа бид АН-тай хамтран Тавантолгойн талаар зөв шийдвэр гаргахаар ажиллаж байна.
МАНАН Монголын эрх ашигт дандаа хортой байдаг. 2008 онд би Ерөнхийлөгч байхдаа МАХН олонхи болчихоод Засгаа хамтран байгуулах нь буруу, долдугаар сарын 1-ний хэргийг нуун дарагдуулж болохгүй гэж анхааруулсаар байтал байгуулчихсан. Хорыг нь Монголын ард түмэн амсаж байна. Оюутолгойн талаар Ч.Улаан сайд тодорхой, тоо баримттай, тооцоотой дэлгэрэнгүйгээр бүсийн зөвлөгөөнүүдэд ярьж байгаа. Энэ тухай бүсийн зөвлөгөөний дараа гарах номд орно.
Хямралтай байдал өнөөдөр хэлмэгдүүлэлтээр илэрч байна. Ганц, хоёрхон жишээ хэлье. Үндсэн хуулийг зөрчиж энэ хэлмэгдүүлэлтийг Ц.Элбэгдорж тэргүүтэй хууль, шүүхийнхэн хийж байгаа. Сонгох, сонгогдох эрхтэй гэж Үндсэн хуульд бичсэн. Гэтэл 2012 оны сонгуулиар намайг УИХ-ын гишүүн болох мэдлэг боловсрол дутуу гээд жагсаалтаас хассан. Яаж тэгж дүгнэсэн юм бүү мэд. Зөвхөн шүүхээр хүний гэм буруутайг тодорхойлдог. Гэтэл намайг шүүсэн хурал сонгуулийн дараа болсон. Удахгүй шүүх хурал болох учраас, удахгүй тэгнэ, ингэнэ гээд СЕХ намайг нэрсийн жагсаалтаас хассан. Намайг шүүсэн нь зохион байгуулалттай жүжиг байсан.
Саяхан Л.Гансүхийг шүүлээ. Түүнийг хөтөлбөрийн дундаас юм унагасан гэж байгаа. Бизнесээс ашиг олохын төлөө ажилладаг, мөнгө алдахын нэр биш. Миний ойлгосноор 200.000 төгрөгөөр зардаг нүүрсийг 80.000 зарсан юм билээ. Тэгсэн чинь дундаас нь ашиг олсон гэж ялласан байгаа юм. Ингэж л Монголын шүүхийн хөл нь толгой, толгой нь хөл болчихсон байна шүү дээ. Үүнийг Ц.Элбэгдорж удирдаж байгаа юм. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр тэр өөрөө өөрийгөө илчилсэн. Прокурорын байгууллагын 85 жилийн ойн хурал дээр яаж прокурорын байгууллагын үйл ажиллагаанд хутгалдан ордгоо нийт ард түмэнд зарлачихсан. Түүндээ Ерөнхийлөгч байсан хүнийг яасан их занаж зүхэж буйгаа хэлчихсэн. Тэгээд Өршөөлийн хуульд хориг тавьж байгаа нэр зүүсэн. Авлигыг зогсоож байгаа нэртэй л юм. Үнэхээр л авлигатай бодитой тэмцье гэж байгаа юм бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хориг тавьж болох байсан.
Авлига хээл хахууль ямар төвшинд байгааг олон улсын аргачлалаар тооцдог юм байна. Авлигыг тухайн улсын төсвийн 10 орчим хувьтай тэнцүү гэж үздэг. Манайд бүх шатанд авлига байгаа. Одоо улсын төсөв долоон их наяд төгрөг. Үүний 10 хувь гэхээр 700 тэрбум төгрөгийн авлига Монголд байна. Тэгэхэд авлигатай тэмцэх нэрээр гадаадынханд таалагдаж, өрсөлдөгчөө дарахын тулд өөрийнхөө гар, хөл болсон шүүх, прокурорынхныг ашиглаж байна. Хэлмэгдүүлэлт их аюултай үзэгдэл учраас удирдлагаас нэгэнт гарчихсан байна. АН-ынханд би энэ тухай хэлж ганцхан Энхбаяр биш МАН, АН-ынхан руу орно шүү гэж байсан. Тэгсэн тоогоогүй. Одоо Л.Гансүх нь хэлмэгдчихээд сууж байна.Одоо энэ хэлмэгдүүлэлтийг таслан зогсооё гэж АН-ынхан хэлж байгаа. Хожуу ч гэсэн ойлгосон нь их юм. Харин бид эрт ойлгочихсон байсан. Намын даргыг нь битгий хэл гишүүдийг нь хэлмэгдүүлж байна. Үүний тод жишээ бол Хууль зүйн дэд сайд байсан Э.Эрдэнэжамъян. Энэ бүхэн Энхбаяр юуны төлөө явсан, юуг эсэргүүцсэн бэ гэдэгтэй холбоотой. Би Тавантолгойг ард түмэндээ өгье, долдугаар сарын 1-ний хэргийг шударгаар шүүе, Оюутолгойг ард түмэнд ашигтайгаар шийдье, шударга сонгууль хийе л гэсэн шүү дээ. Энэ бүхний төлөө явсан намайг шоронд хийчихсэн. Ийм муухай хэлмэгдүүлэлт явж байна.
Намайг эх орондоо ирэх болгонд айлган сүрдүүлнэ. Одоо яв, явахгүй бол баривчилна, өөрийг чинь бариад зогсохгүй гэр бүлийнхнийг чинь барина гэж сүрдүүлнэ. 13 настай охин чинь л гэртээ ганцаараа үлдэх болно гэж айлгана. Би та бүгдийгээ санаа зовчих вий, зарим нь гайхаад итгэхгүй байх вий гэж энэ тухай ярьдаггүй байсан. Одоо ярих цаг болсон гэж бодож байна. Олон хүний санааг зовоохгүйн тулд ил хэлдэггүй байсан. Харин намынхаа хэсэг нөхөртэй ийм сүрдүүлэг ирж байгааг ярилцдаг байсан. Ирэх бүрт юу ч өөрчлөгдөөгүй, занасан хэвээр. Сая Л.Гансүхийн шүүх хурал харууллаа. Энэ бүгдээс хараад АН-ын зарим хүн сэрэх шиг боллоо. Харин хэлмэгдүүлэлтийг цаашид таслан зогсоохын тулд монголчуудаараа сэрцгээе. Ард түмэн сэрж байж энэ хэрэг зогсоно. Харин сэрээдэг хүн байх ёстой. Бид өөрсдөө хонхны дуу болъё л доо. Эсвэл унтаж байхад сэрээдэг сэрүүлэг чинь болъё. Монголд хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө сэрцгээе. МАХН Монголын сэрүүлэг, Монголын хонхны дуу болно.
Манайхан ардчилал гэж ярьдаг. Манай Ц.Элбэгдорж ардчилсан Ерөнхийлөгч. Гэвч нөгөө талд нь хэлмэгдүүлэлт байна. Судалгааны үндсэн дээр нотлогдсон зүйл бол ардчилал, эсвэл хэлмэгдүүлэлтийн аль нэг нь байдаг. Нэг танхимд хонь, чоно хоёрыг хамт байлгая гэж бодъё. Хоёуланг нь нэг танхимд түгжээд үз дээ. Хоёул байж байх уу. Чоно нь хонио бариад идчихнэ биз дээ. Тэгэхээр хэлмэгдүүлэлтийн чоно нь ардчилал гэдэг хонио бариад идчихсэн байна. Идчихээд ардчилал гэдэг арьсаа нөмөрчихөөд байж байна. Тэгээд ардчилал гээд л майлаад явж байна. Үүнийг дүр эсгэсэн ардчилал гэдэг юм. Ц.Элбэгдоржийн нэг арга байна. Яагаад энэ тухай яриад байна гэхээр Элбэгдорж гэдэг хүн биш үзэгдэл бий болчихсон байхгүй юу. Үзэгдлийн мөн чанарыг таньж байж ярих ёстой. Хонь нөмөрсөн чоно чинь УИХ-ын гишүүд биш өөрөө байхгүй юу. Ардчилал гэдэг хонь нөмөрчихөөд хэлмэгдүүлэлт гэдэг чоно болж байгаа нь Ц.Элбэгдорж өөрөө. Тэгэхээр ардчилал гэдэг арьсыг нь хуульж байж үхчихсэн ардчиллыг сэргээе. Арьс болчихсон ардчиллыг бүгдээрээ сэргээе. АН-тайгаа хамтарч сэргээе. Тавантолгойг АН-тай хамтарч хамгаалъя гэсэн юм. Ардчиллыг АН дангаараа аварч чадахгүй нь. МАХН-тай хамтарч байж арьс болсон ардчиллыг нийт ард түмэнд өмчлүүлэх ёстой. Ардчилал айл болгонд ач тусаа өгөхийн төлөө бид тууштай тэмцье.
Намайг Төв аймгийн шоронд байхад тэнд олон хоригдол байсан. Одоо ч бүр нэмэгдсэн байх. Гэмт хэрэг хийсэн нь тэдний буруу л даа. Гэхдээ залуусыг шоронд оруулж Монгол Улсыг хөгжүүлнэ гэж байхгүй. Харин иргэд маань шоронд орохгүйгээр амьдралаа авч явах нөхцөлийг бүрдүүлэх нь төр засгийн үүрэг.Тэр үүргээ биелүүлээгүй учраас олон залуу шоронд орсон. Тэгэхээр тэднийг өршөөхөөс өөр арга байхгүй. Төр засаг өөрөө гэм буруугаа хүлээж, уучлал гуйж өршөөх ёстой юм.
Өршөөл бол төр засгийн хийх ёстой ажил биш, хийх ёстой зүйлээ хийгээгүйгээс гарсан алдаагаа хэрэг төвөгт орчихсон хүмүүстэй хамтдаа засаж буй юм. Гэтэл Өршөөлийн хууль дээр хориг тавьж байгаа юм. Өршөөлийн хуульд хориг тавьдаггүй юм. Хориг тавьснаар улам хүндрүүлж байгаа юм. Үүнийг жирийн хүмүүс сайн ойлгодоггүй. Авлигатай тэмцэх гэж байгаа юм байна, шударга болгох гэж байна гэж боддог. Энхбаярыг шоронд хийснээр шударга ёс тогтохгүй ээ.
Ц.Элбэгдорж өөрөө шударга байж, хээл хахуультай орооцолдохгүй байх ёстой. Хууль шүүхийнхнийг гартаа хийж даалгавар өгдөггүй байвал шударга ёс тогтоно. Энэ бүхнийг бид мэдэж байгаа учраас энд ярьж байна. Зөвхөн энд яриад зогсохгүй, цаашаа улам түгээн ярих хэрэгтэй. Бид уучилж байгаа, гэхдээ мартахгүй ярина. Үүгээрээ бид Элбэгдорж гэдэг үзэгдлээс өөр. Бид өөр учраас энэ бүхнийг олж харж чадаж байна. Бид гэж би их ярьж байна. МАХН-ынхан биднээр дамжиж буй энэ бүхнийг ард түмэн ойлгох хэрэгтэй. Нам бол бусдыг бодохын төлөө сайн дураараа нэгдсэн нэгдэл юм. Эв нэгдэлтэй баг гарч ирж улс орныг хөгжүүлнэ. Багийг нам бүрдүүлнэ. Ганц хүн байтугай ганц айл ч Монголыг аврахгүй. Түүнтэй адил МАН, АН-аас илүүтэйгээр бид хэлмэгдүүлэлтэй тэмцэж байна. Тавантолгойг ард түмэнд өгье, ардчиллыг амьлуулъя гэж байна. Үүгээрээ бид АН, МАН-аас ялгаатай. Хэрэв тэдэнтэй санал нийлж байвал хамтраад ажиллана. Буруу бусармаг зүйлийг нь засаж залруулахын төлөө ажиллана. Нам бол Засгийн эрхийг авахын төлөө тэмцэх ёстой. Засгийн эрхийг авч байж Монголыг хөгжүүлнэ. Түүнээс сонирхогчдын клуб биш. Бид улс төрийн зорилго дэвшүүлсэн, үзэл баримтлалдаа үнэнч, улс орны хөгжлийг олж харсан хүмүүс.
Нам бол хүнтэй адилхан, толгойтой, хөлтэй, гартай. Бид бүх газарт бүтэцтэй байж улс орноо хөгжүүлнэ. МАХН-ын зуут байгуулаад зогсохгүй, ард түмнийхээ дунд орж ажиллах ёстой. Би хэдийгээр хэлмэгдэж байгаа ч сайн хамт олонтой хүн. Муу муухай вирусээс хамт олон, гэр бүл, ойр дотнынхон маань хамгаалж байна. Бас би вирус халдахгүй дархлаатай болсон. Би ард түмнийхээ дунд орж дархлаагаа тараана. Ард түмнээсээ холдох юм бол тэдний дархлаа суларч вирус халдах болно. Би ард түмэнтэйгээ ойр байна.
Тэгэхээр бид нэг өдөр ч алгасахгүй сонгогчидтойгоо уулзаж зовлон жаргалыг нь хуваалцан сэтгэлийг нь цэвэрлэх хэрэгтэй байна. Нэг өдөр уулзахгүй бол сонгуульд ялагдсан өдөр гэж бодоорой. Яаж тэр хүмүүсийн зовлон жаргалыг хуваалцах вэ гэж үү. Эвтэй байж. Тэгэхээр бид өнөөдөр “Эвтэй гудамжныхан” гэдэг хөтөлбөр дэвшүүлж айл бүрээр орох гэж байна. Эхний өдөр нохойгоо тавиад оруулахгүй байж магадгүй. Маргааш нь дахиад оч. Бид энэ хөтөлбөрөөрөө ард түмнийхээ дунд орно. Түүнээс биш холоос яриад явахгүй.
Дараа нь “Хүний нөөцийн алтан сан” гэдэг тодорхой хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хороо бүрт 40 хүнтэй баг болж бидэнтэй хамтарч ажиллавал үр дүнтэй. Тухайн дүүргийн, хорооны, багийн мэдлэгтэй боловсролтой хүмүүсийг бүртгэж авъя. Хэн ч үнэлэхгүй үлдээсэн хүмүүс бий. Тэдэнд тусалж, тэднийг татаж, дэмжье, үнэлье. “Эвтэй гудамжныхан” төсөл “Хүний нөөцийн алтан сан” хөтөлбөртэй уялдаатай ажиллана. Цаашдаа сонгогчдын сүлжээ бүрдүүлэх юм. Сонгогчид АН, МАН-д итгэхээ больж, өөр хэн байна вэ гэж бидэн рүү харж байна. Ирэх сонгууль бол бидний түүхэн ялалт шүү.
Бид Монголоо яаж хөгжүүлэх юм бэ гэж үү. Мянганы төмөр зам барина. Төмөр зам барихгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Төмөр замгүйгээр хот, хөдөөгийн ялгаа хэвээр байна. Дэд бүтэц хөгжүүлэхгүйгээр улс орон хөгждөггүй юм. Мянганы замыг мянгуужингийн үлгэр гээд байсан өнөөдөр бүгд тэр замаар явж байна. Хожуу ч гэсэн ойлгосон байх. Одоо мянганы төмөр замыг бүгдээрээ санаачилвал итгэнэ. Яагаад гэвэл хийж чаддаг хүмүүс гэдгийг мэднэ. Цаашдаа орон сууцжуулах хөтөлбөр хэрэгтэй. Ингэхдээ айл бүрийг орон сууцжуулахаас гадна малчдын, анх удаа гэр бүл болж буй залуу хосод хүүгүйгээр зээлийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ бүх ажлыг хийхэд нийтдээ 60 тэрбум ам.доллар хэрэгтэй юм. 10 жилийн дотор бид энэ ажлыг хийж чадна. Монгол орон огт өөр болно. Та бүхэн хараарай. Үүнийг дагаад олон мянган ажлын байр бий болно, бараа үйлчилгээний үнэ буурна, амьдрах таатай орчин бүрдэнэ. Тохитой газар амьдрахад хүмүүсийн ажлын бүтээмж нэмэгдэнэ.
Энэ бүх зүйлийг Тавантолгой, Оюутолгойгоос олсон мөнгөөрөө хийнэ. Ингэхдээ 2016 онд сонгуулийн хувьсгал хийцгээе гэж та бүхэндээ уриалж байна.
Н.Энхбаяр
Сэтгэгдэл0
hava ene vhrvv monguu teneg ba. ch mungteu erh medeltei manang yaj diilne baa.dahin damjluulahgi hvsegvi bolboloo gertee suusan deer shoo.
2давхар байшингаад дүүрэн кометчид энэ хүнийг нэгэн дуугаар миялсан сэтгэгдэл бичээд л эбэ үнэнхүү хүчийг үзүүлж байна аа
Аль эрт болсон зуйлээ л яриад байгаа юм байна ш дээ! Зоночихсон юм байна даа!
МАХН-ынхан ард түмний тархийг мөн ч их угааж байна даа. Дараа нь өөсдөө няц даруулчихаад юу юу гэж гонгиноцгоож байх болдоо. Наадуул чинь хохино та нар ходоодоороо л санал өгөө биз дээ гээд амыг чинь асуугаад л сууцгаах байх даа. Одоо ч та нарын амыг асуугаад л явцгааж байна шүү дээ. Бид та нарын төлөө ингэж тэмцээд түүний үр дүнд та нар ийм болчихоод байж байна гээд хэлчих ганц үг дугарахгүй л байгаа биз дээ. Ард түмнийг мөн ч их басах юм даа. Толгой нь эргэчихсэн өрөвдөлтэй сонгогчид их байгаа л гэж найдаж байдаг байх даа.
Нинжа юу, чи?
МУУЛААД БАЙ МУУЛААД БАЙ БҮГД ДҮЛИЙ СОХОР БИШ ХАРЖ БАЙНА МЭДЭЖ БАЙНА ОЙ САНАМЖ Ч БАЙНА МУУЛАХ ТУСАМ НЬ ӨНГӨ ОРЖ ОЛОНХИ БОЛНО ГЭДЭГ НЬ БАТАЛГААТАЙ ЭНХБАЯРЫН ҮЕД ОДООГИЙНХ ШИГ ТАЛХ ТАЛЛААД СУУЖ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ ЗАЛУУСАА ХОНОГИЙНХОО ХООЛЫГ ЯАЯ ДАА ГЭЖ БАЙЖ АРГАГҮЙ ХОДООДООРОО ЯНХАНДАХ ЮМ ДАА
https://www.youtube.com/watch?t=1
60 тэрбум ногоон яах вэ,цагаа болхоор болно биз.Харин тэр өртөг өндөртөй улсад санхүүгийн ямар эх үүсвэрээр амьдраад байнаа? БНСУд гэр бүлээрээ нэлээн удаан хугацаагаар амьдарлаа ш дээ.Орлого зарлаг мөнгө санхүүгийнхээ тайланг гаргаад ирвэл одоо энэ ярьж байгаад чинь үнэмшье,чадахгүй бол хэрэггүй биз дээ.
HARAAR AJILLASAN GESEEN
Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
Elbegdorjiig yag heljee
ENE HUNIIG ELBEGDORJ JAH GEJ ORSHOOV OROVDHOOR ORLUU OSHGILNOO GEJ,.NYAMDORJ L ENE HUNIIG BARIJ SHOROND HIIGEE BIZ DEE.TYYNII OODOOS DUGARCH CHADAHGUI L BAIGAA BIZ DEE DUUGARAHLAAR OOROO HAMT UNACHIH GEED HOORHII .SHOROND NI HIIH HEREGTEI DE ENE HUNIIG JL ZAVSHAAD L JVAAD BAIH JM TEGEED MOROOROO BAIJ CHADAHGUI ULS UIMUULEED.ODOO HIIGEED JVAA ULS TOR NI HUULI BUS SHUU DEE.JLIIN HUGATSAA NI DUUSAAGUI BAIGAA.
BALIN HAMART GEJ ESTOI ADGIIN SHAAR YUM AA. MAXH GEDEG CHIN ENE HUNII HUVIIN NAM BIZDEE
ТАКСИГАА ХУВААЖ ТӨЛӨӨД ТАЛХАА ТАЛЛАЖ ИДЧИХЭЭД Л ХҮН МУУЛААД БАЙ МУУЛААД БАЙ САНАСНААР ЧИНЬ ДААНЧ БОЛОХГҮЙ Л ДЭЭ СУРГУУЛЬТАЙ НОХОЙНУУД ААА
Нэг муу зурагдсан пянз улаан галстук зүүгээд помидорын хувьсгал хийх юм гэнэ.Одоо пянз сонсдог хүн байхгүй дээ.
Түүний хэлж байгаа үнэн байх. Ер нь хамтарч ажиллах хэрэгтэй байх. аль аль талдаа ашигтай биш үү. Хахуулиа ч гэсэн хуваах хэрэгтэй.
ENHBAYR PIONRIIN GISHUUND ELSSE YUM BAINA HAHA HOORHII
Дуу чи, муу илжиг, тайваний тагнуул.
60 тэрбум ногоон яах вэ,цагаа болхоор болно биз.Харин тэр өртөг өндөртөй улсад санхүүгийн ямар эх үүсвэрээр амьдраад байнаа? БНСУд гэр бүлээрээ нэлээн удаан хугацаагаар амьдарлаа ш дээ.Орлого зарлаг мөнгө санхүүгийнхээ тайланг гаргаад ирвэл одоо энэ ярьж байгаад чинь үнэмшье,чадахгүй бол хэрэггүй биз дээ.
90 onoos hoishhi 25 jiliin 20 jild ni ene hun ooroo tor barisan shuu dee.Ju jriad baigaa jm boloo
YOSTOI UNEN!!!!! NEEREE ENHBAYAR SOLOGOST YAMAR HAR AJIL HIIJ L AMIDRAV GEJ? SOLONGOS US ENHBAYARIIG UNDUR TSALINTAI ALBAN TUHSAALD TOMILOVOL L GEJ? HENII YAMAR MUNGUUR AMIDRAAD BAINA?
Энхбаярыг дэмжинээ. Элбэгдорж өөрийгөө мэдэхгүй энэ хүнийг арай л дэндүү тамлаад байгаа юм.
Солонгост таван одтой зочид буудалд хоол хуухнийг нь ороонд оруулж зугаалуулаад далайн эрэгт амруулж тамлаад байгаа юмаа!
Sahil hurteed shal dordov gdg shig ardchilsan tur?zasagtai bolohin tuld7~1d5huni ami,heden zuun zaluusa tug tahij shorond oruulj bj ANg gargasan.odoo har da.bid narig nulimla.
HAHA
ЦАНДЭЛЭГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ЭНЭ АН-Н ЯМАР УЙЛАГНАСАН ХӨГИЙН ЮМНУУД БАЙДАГ БАЙНАА
172 56 13 248 Hunii tailang daldaas nehemjildeg hen be chi???? Haan uu zaan uu???? Elbegdorj bgaadaa....
Горьддог гөлөг вэ, чи яаж авилгыг анх цэцэглүүллээ. Элбэгдорж бол муу хүн, гэхдээ чамаас арай дээр. Та хоёр хоёулаа чөтгөр лүүгээ тонил. Хичнээн жил донгодож, биднийг хуурцгаав аа, тэгээд одоо л сайжруулна гэнэ үү. ХА ха ха хо хо хэ хэ.
96-2000 онд АН төр барьж байхдаа л анх авилгыг цэцэглүүлж нэгнээ алж казиногийн хэрэг гарч бүх өмч хөрөнгийг хувьчилж бүгд баяжиж авцгаасан.2000 оноос хойш энхбаяр гарч их өрнөөс салгаж мянганы зам эхлүүлж долларын ханшийг буулгасан. Энхбаяр тэгэхээр элбэгдоржийн дэргэд хийсэн юмтай хүн
Тэр төлсөн гээд байгаа өрөөс чинь өчнөөн төгтөр сох дутсаншдээ. Харин Орос бол тэрэнтэй тэрэнгүй манай өрийг хаах гэж байсан. Энэ хүний хэрэг ч байгаагүй.
Манай монголоос ч их ортэй улс зуу хурэхгуй сая доллороор зарим нь тавь хурэхгуй доллор ороо хааж бсан шуу дээ хуучин соц улсууд дотороос манай монгол л хамгийн их 250 сая доллор толсон шуу дээ оросууд тэнэгууд гээд л инээлдээд бдаг яах гэж толсон юм бэ зарим нь марзаатал уйлаад бсан одоо бол хорь гаруй тэр бум болоод бдаг тэр орос орноос болж л оюу толгойд баахан леценз огоод л тэр уеээс л ашиггуй гэрээ эхэлсэн шуу дээ
96-2000 онд АН төр барьж байхдаа л анх авилгыг цэцэглүүлж нэгнээ алж казиногийн хэрэг гарч бүх өмч хөрөнгийг хувьчилж бүгд баяжиж авцгаасан.2000 оноос хойш энхбаяр гарч их өрнөөс салгаж мянганы зам эхлүүлж долларын ханшийг буулгасан. Энхбаяр тэгэхээр элбэгдоржийн дэргэд хийсэн юмтай хүн
Хэхэ хоеулаа л новшнууд ш дээ!
Zob bna elbegdorj nobsh iig shorond hiibel neg honohgui chatga tabindaa muu lalar
Хуний санах ой их богинохон байдаг юм байна! Энхбаяр ч адилхан Элбэгээ ч адилхан доо! Нэг нь Бурханы дурд тоглож ногоодох нь хувьсгалчын дурд тоглоод л ур дунд нь ард тумэн хохирох шив дээ!
UNEN UNEN!!
Хүн бүхэн шудрага үнэний төлөө зогоход МАХН том үүрэг гүйцэтгэсэн, цаашид Улс орныг айхтар сэтгэхүйн хямарлаас гаргаж хойч үеээ оргүй нийгэм үлдээцгээе нийт иргэдээ
Muu chutgur ch zailaachee.Sug tsarailaad hor hutgaj hanaagui yu
Elbegdorj iig yag hellee bur davraad mongoliin haan bolohiig sanaarhaj afrikiin mugabe shig nasaara eeronhiilogch bhiig techyadan husch bn enhbayar muu ch am banzal elbegdorjiin hajuud ih oroos salgaj oron nutag ru anh udaaga zam tavij ogson hiisen umtai heleh ugtei hun harin elbegdorj uzeed ogii ch gesen gants ch uzuuleh umgui end teruugeer donshuuchilj amaara hudla burj gadniihnii dohio zaavraar mongold hortoi uildluud hichneen olniig ch hiiv kapla halh gol gm ternii nugel duusahgui esvel hend hereggui mongonii garlaga bolson hural hiij yadarsan ediin zasagta gai bolno
Enkhbayaraas hezeech sain yum gar ch baigaagui urd n ochnoon jil tur barihdaa mongoliin Turiig avilgach heel hahuulaar duuregsen ediin shunaltai hun Odoo ene Hun yaah geed bgaan zugeer zailaad ogoooch bitgii dahiad muu yum hiii
Энхбаяр муу хүн Элбэгдорж бүр муугийн муу хүн.
Санжаасүрэнгийн Зориг одоо бидэнд хэрэгтэй.
Шал худал. болор гэж байнгын хороон дарга болсон биз дээ. АН танай намыг мэддэг юм бол Тэр намтайгаа нийлээч . Бааскаас чи айж байгаа шуу дээ
Өрөвдүүлэгч жүжигчин Энхбаяр өршөөлийн хуулийн хэсэгчилсэн хоригоос болж бухимдаж байнаа Өршөөлийн хуулийн хэсэгчилсэн хориг хэрэгжвэл Энхбаяр өрөндөө МАХН ыг өгч нам нь татан буугдана
elbegdorj mongol orniig ard tumenteine elgeerne hebtuulj baij sanaana amrna da harj baigaarai medlegui huneer toroo udirduulbal ymar ayltaig odoo bid nar harj baina shuu de erthen elbegdorjiig zailuulj amarsaihanda jargiy muu tagjiisan nobsh ertontsoos zailaasai
1996-2000
Бүтэхгүй ээ энэ нөхөр
бүтнэ ээ энэ нөхөр. элбэгдорж юу ч бүтээсэнгүй. хоосон чалчлаа
бээжин хавнууд сэтгэгдэл бичихээ боль. элбэгдорж 100 жилийн өмнө бид орж ирсэн гэсэн үү?
heree hereeniihee hariig gaihaw gej elbeg enhbayr 2 bol zvgeer 1teregnii 2dugui shvv deeter olon jil ih huraliin darga erinhii said eronhiilogch za tegeed uy uych bilee bvgdiin hiigee biz dee tegeed bogdiin malgai omsoj alban tushaal zarj namaa sanhvvjvvlj 500 sayiin hahuul golj l ywsanaa martjee oi uhaan nileen muudaj dee hoorhii bvr monhiin said darga bolh owchin tussan owchton um bn daa barga l bi l mongoliin haan gej helchih geed bain ashvv dee zonjee zonjee ed bvtehgvi ee shunalaa gej yay yayaimaar um bn daa icheh bulchirhai bol bvr ustaj ee ene hvn itgej baigaa hvmvvs bol bvr hvld bolson hvnii orontsuud baina shvv dee zvgeer mankuuruud bn daa
haya enhbar ih muu hvn. elbegdorj hamag sain hun shoo.
Shoroondoo yavaacheee hulgaichaaa
Чи 100 жилийн өмнө орж ирсэн үү?
Гэр бүлээрээ л хулнай луйвар хийсэн юм чинь гэр бүлээр нь л шалгаж шийтгэж таарна шүү дээ. Хулгай луйвар хийхдээ ах дүү аав ээжийгээ юунд оролцуулаад байдаг гай вэ чи Н.Энхбаяр аа!
Тэгээд нэг их хүний төлөө хулгай хийчихсэн юм шиг муу О Баасанхүүгээ юунд ална хядна гэж занаад айлгаад байдаг юм бэ? Ханилж яваад нөхрөө гэж. Чиний төлөө мөн ч их гүйсэн дээ. Энхбаяр чи хэзээ ч цайхгүй хар хэрээ хэвээрээ л үлдэх нь ээ дээ.
Энхбаяр ерөнхийлөгч асан одоо болоо юум биш үү. Залуучууддаа зайгаа тавьж өгвөл яасан юм бэ? Сургуулиасаа хөөгдсөн сахилаггүй хүүхэд шиг иргэж ирээд энэ тэнд үймүүлээд явж байх юм. Жаахан ч гэсэн эх орноо гэсэн сэтгэл байвал зүгээрэл номоо бичээд ачаа хүмүүжүүлээд суулдаа. Ямар зовлонтой юм бэ. Хамаг нерв хөдөлгөөд байх юм. Тэр Эби ч бас юу в дээ. Тэгээдэл нэг зодсон хүүхдээ нүдний хараанд нь өртвөл дахиад л барьж аваад балбаад байх юм. Нусаа гоожуулсан бага ангийн баньд нар шиг л аашлах юм. Аль аль нь улс орны тэргүүн байсан, байгаа гэдгээ ойлгомоор юм, жудагтай байлдаа. Баньд нараа гэж хэлхээс өөр үг олдохгүй байна.
яааая гоё хэлсээн,голыг нь олжээ хөгшөөн
Еронхийлогч асан гуай та цаддаггуй юм уу Энэ Монголд чинь ур ач чинь амьдарна биз дээ Ядахдаа хойд насаа бодоод биднийг тайван орхиоч багахан самраач гуйя
NEG HUN MUULAHAD NEG SANAL NEMEGDEN DEE MUULAAD BAI
Il tod helj baih ni zuv shuu dee. Ardchilsan nam tur barij baisan uyeuuded tur zasag yaj ajillaj baina daa/ Sain bodood uz. Yadaj l togtvortoi ajillasan udaa baina uu? Jil baitugai hedhen honogoor said hiij eeljilj idej baina shuu dee. Ternii huld ard tumnii amidral yamar bolj baina. Ardchilsan nam tur barih bolgond ard tumnii amidral uruudaj baina shuu dee. Ene bol arai denduu. Yumtai ailiin erh ganc huu aav eejiinhee uldeesen jaahan yumiig yaj huluuruu tolgoi hiij urj duusgadag shig tur turh nuden deer il haragdaj baina shuu dee.
Hun bur 90 onoos hoish uuriinhuu amidraliig on daraaluulaad usult buuraltiig ni tsaasan deer gargaad uzeerei. Neg yum haragdah baih.
азийн хөгжсөн орнууд 80 хүрртлээ төр барьж улсаа хөгжүүлсэн. сингапур гэх мэт.ЭНХБАЯР ГАРЧ ИРЖ бээжин хавыг өшиглөх цаг боллоо.
https://www.youtube.com/watch?t=1
Enhbayariin bol ard tymeniihaa eb negdel hych eer ni iluu anche yabah agyy ylas terch eneegiin elbegdorj bol zygeer l es sanagdaj eedhyi heleg?ta nar ene hymyys ion hen ni hen be?gedegiig hardan syy dee,tegeed Enhbayariin muulaad bna uu?tegebel ard niit bidnii tolgoi ergyytej dee!...teheeremj zoo sineer eh orniihoo telee orolzooroi bod!ylas tor bol bod eer oroldood baih boltoi
энэ худалчийн үгэнд итгэхгүй ээ...
chamd itgvvleh shaardlaga baihgvi elbegdorjiinhoo vgend itgeed yavj bai.
zailsan pizda.
Монголд МАХН гэж нам байдаггүй. Харин хэдэн бөгс байдаг гэж сонссон.Шалигдамба, Шавардорж, Улцаан, Лоогооцог, Баацан хүү, Оймсбаяр гэх мэт кккк
энхбаярт амжилт хүсье
Энхбаяр улс төрөөс зайлах хэрэгтэй. Элбэгдорж бас маш хурдан араас нь явах хэрэгтэй байна, таарсан хоёр гошгируулагчид
Чи 100 жилийн өмнө урдаас орж ирсэн хүний үр үү?
https://www.youtube.com/watch?t=1
Хулгайн мөнгө гэдгийг нь мэдсээр байж түүнээс нь хүртсэн бол хам хэрэгтэн болдог юм аа. Энгийн ард байсан бол аль хэзээний бүгд дээлээ нөмөрцгөөсөн байгаа. Гэтэл энэ гадаадад гарч таван одтой зочид буудалд гэр бүлээрээ тансаглаж байгаад л салхилах гэж монголд онгоцоор нисэж ирж байдаг. Ийм их мөнгийг яаж цуглуулснаа тайлбарлаад хэлээч.
aan chi eebee yu.harin ta delhiin hamgiin bayn erunhiilugch bolsnoo tailbarlaj ucuuch . naad enhbayr chini yah ve mongoliin nutgaas chuluuch hudulguugvi hvn.
ENHBAYAR MANDTUGAI BID YALNA MONGOLIIN ARD TUMEN NAMBARIIN HUUG DEMJIJ BAINA HUURAMCH ARDCHILAL HULGAICH ELBEGDORJTOIGOO SONOJ BAINA NAMBARIIN ENHBAYAR MONGOL
Enhbayariin yarij helj baigaag ni unshihaar yamar ch uls turch setgelgee, chadvar alga. Zugeer l neg hov jiv huuj yavdag chalchaa huuhen shig end tend ochij "nam nam" esvel "ter ingelee bi teglee" geh met yum yarij yavah yumaa. Shal archaagui, doroi, uhaan muutai hun yum. Odoo boliosoi bilee. Hangalttai tanigdlaa, tanilaa.
ELBEGDORJ DELHIIN HAMGIIN BAYAN ERONHIILOGCH OYU TOLGOIG ZALGISAN OLON TERBUM DOLLAR TUUNIIH DELIIN HAMGIIN BAYAN ERONIILOGCH BOL MONGOLIIN ERONHIILOGCH ZAIAGIIN ELBEGDORJ
100 жилийн өмнө орж ирсэн хятадын үрс төр барьж байгаа гэж ам алдсан золиг чинь
Yu gej ch saihan yarisan MAHN avilgachdiig urhsuuh huuli sanaachilsnaaraa unen nuuree haruulsan. Ta nart 2016 ond yamarch shaans baihgui ee
Энхбаяр тунгалаг тамирын Галсан шиг яасан их уймраа болчихсон юм бэ? Долингор мэт нутгаасаа хөөгдсөн эр дээ. Тэр зүгээр юмаа яриад явж линкүүд байг. Харин салаавч өгөхөө больсон юм уу даа. Хулхи нь буужээ мань хүн.
balin hamart ba huzuugui tarvaga 2 iag adilhan shunalt huuruud. 1 negiinhee ich baga idsend horsoj ataa jotoondoo idegdsen hulgaich nar. mongoliin baialgiig huvidaa hussan hulgaich nar. hen hend ni 3 saia (tosgonii hun am) hurehtei uguitei huniig gaigui amidruulah bolomj baisan. ene hulgaich zovhon oorsdiinhoo halaasan dahiig bodson
Элбэгдорж бол адгийн шаар.
100 ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛД ОРЖ ИРЭГСДИЙН ШООХУУЗУУД АРД ТҮМНИЙГ ТАЛЦУУЛЖ ИХ СЭТГЭГДЭЛ БИЧДЭГ ИХ Ч МОНГОЛЖСОН ЮМ БАЙНА. ЭНХСАЙХАН ЭЛБЭГДОРЖ БААБАР БЯРЦОГТ ХАЛЗАН БАТТУЛГА НАР ТӨР БАРЬЖ БАЙНА.
АН ыхан ч цагаандаа гарч дууссан даа зулын гол яадаг билээ. Хөх тэнгэр харж байгаа, өвөг дээдсүүд маань харж байгаа гэдгийг ухаардаггүй юмуу ингэтлээ чөтгөр болно гэж байх уу. Хамгийн осолтой нь улс орны тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөт амьдрал асуудалд ороод байна.
noxduud ch chimee avaltsan shuugij,but burgas ruu sarij exelleedee.Enxbayar zuv shyy.bas ch amiaraa denchin tavix zorigtoi l xynii shinj.
Энхбаярын ой санамж мууджээ. Чавганц шиг юм яриад хувьсгал хийнэ чгэх шиг сонин сонин сонголт хийгээд л нэг бишээ.Сонгуулийн сонголтыг ард түмэн залуучуудтайгаа нийлээд хийчихнээ. Санаа бүү зов. Биеэ бодож, тархиа амраа.
элбэгдоржийн ой санамж мууджээ. Энхбаярыг гүтгэж шалгаад ч хэрэг зохиож шалгаад ч ард түмний элэг доог болоод байх юм. Энхбаяр ямар эдэн шиг АПУ-г Спирт ББ-г баянгол чингэс залуучууд зочид буудлыг ард кино театрыг авчаа юу? жастин каплаг зугтаалгаа юу? тайвань хятадын тагнуул болчоо юу? зоригийг нухчаа юу? оюутолгойг гадныханд өгчөө юу? үнэт эдлэлийн элбэг арт галарейтэй болчоо юу? батүүл шиг хүүдээ тендер өгчөө юу?
Хуудээ жижигхээн тендр биш монгол банк огсон ш дээ
Enxbayariig yayadaa. Daxiad uruusun oimstoi ni chireed baix yostoi gazar ni xiichixeech.Ard tumnii tolgoig shampoondoj ugaaj ugux ni.
ene muulj baigaa hvmvvst...ebeegiin bogsiig doloohod ih goy baihdaa...baas idvvlj baigaad ta nariig daraa ni booj ideh baihdaa.....ha ha..estoi iljignvvd yum da
Элбэгдорж гуай төрсөн ахаа цааш нь харуулсан хүн шүүдээ. Төрсөн ах Нямдорж нь манай хорооны дарга байсан ажлаа сайн хийдэг ард түмэнтэйгээ ойр дотно ажилладаг картын барааны хүнд үед жинхэнэ төр төлөөлсөн албан хаагч шиг ажилладаг хүн байсан. Гэтэл МУ-ын ерөнхий сайд болонгуутаа ахыгаа Элбэгээ маань БХЯ-ны ар тал хариуцсан өндөр албанд томилж, хорооны хог хаягдлын байцаагч байсан гэргийг нь нүхтийн амралтын менежерээр тавиадахав. Дараа нь ажлаасаа буугаад өөрөө АНУ явчихсан шүүдээ. Тэнд том сургуульд суралцсан юм гэсэн. Тэгтэл гай газар доороос гэгчээр Нямдорж маань ажлаасаа чөлөөлөгдөөд удалгүй Ботаникийн цэцэрлэгт амиа хорлочихов. Үүнийг БЗД-ийн 12 р хорооны ард түмэн мэднэ. Ум сайн амгалан болтугай. Ум мааний бадь ми хум. Сүнс нь эргэж төрөх болтугай.
элбэгдоржийн авгай хүүхэд Энхбаярыг тохуурхаад доромжлол бичээд бахаа хангаж суудаг болж.
ene 2 hun 2-uulaa uls oron ard tumniig maan suiruulsen ulsuud. dalan hudalch elbeg bol bur iluu uls orn```iig maan suiruulj samarch bgaa ni tuiliin unen. bugd gemt heregtenguud. here hereeniihee hariig gaihav gegchher, odoo boliz uz
mongol uls tuviin sahih jaahan uls bish l baimaar yum. nutag devsgeriin hemjee, ner hundtei tuuh ulamjlal , geopolitikiin sonirholtoi bairshil ni tuviig sahih bish asiiin neg idevhtei leader uls baih yostoi gej boddog. zahchin elbegdorj shig zuvhun uls ornooroo piar hiisen hoshgordog tarvaga shig amitan bi bish omog bardam mongol er hun. HUnd uyd tuviig sahij bna geed suuhgui daitana.Uuniig elbegdorjid hurtel unshtal ni taraaj uguurei