sonin.mn
Хотын дарга аа, нийслэлчvvдэд ял мэт ногдуулж буй энэ олон төрлийн татвар арай биш ээ. Учир нь Нийслэлийн татварыг баталснаас хойш маш олон аж ахуйн нэгж орлогогvй болж, хаалга vvдээ барихдаа тулчихаад байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийн албан татварыг нэг хувиар тогтоосноос хойш өнөөдрийн энэхvv хэл ам, хэрvvл тэмцэл аж ахуйн нэгжvvдэд гарах болжээ.
 
Уг нь эдийн засаг нь суларч ард иргэд нь арайхийж хоногийн хоолоо залгуулж байгаа энэ vед татвар ногдуулах болсон нь цаг vеэ олоогvй ажил гэж нийслэлийн иргэд vзэж буй юм. Тэгвэл нийслэлийн иргэдээс нэг хувийн татвар авах мэргэн санаа гаргасан Хотын дарга Э.Бат-Vvл иргэдийнхээ халаасыг бvрмөсөн хоослож хоногийн хоолноос нь салгахаар шийдсэн бололтой. Ийн хэлэхийн учир нь, ахуйн нэгжvvд иргэдэд vйлчилгээ vзvvлснийхээ төлөө 1 хувийн татвар төлөх бөгөөд энэ нь тухайн vйлчилгээн дээр нэмэгдэж, цаад утгаараа иргэд ууж идсэнийхээ төлөөсөнд 1 хувийн татвар төлөх болоод байгаа. 
 
Тэгвэл аж ахуйн нэгжvvдэд vvнээс илvv дарамт ирж буй нь 1.5 сая төгрөгийн өртөгтэй кассын машиныг заавал ав гэсэн шантааж юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд vйл ажиллагаа явуулдаг 7000 гаруй аж ахуйн нэгж байдаг. Vvнээс томоохон супермаркет, сvлжээ ресторанууд авахад нэг их хvндрэл vvсэхгvй нь ойлгомжтой. Харин жижиглэнгийн бараа зардаг “бага гарын” буюу 6, 8 нэрийн дэлгvvрvvд энэ хэмжээний vнэтэй кассын машиныг авч чадахгvй гэдгээ албаныханд учирлаад ч тусыг эс олжээ.
 
Хэрвээ нийслэлийнхэн аж ахуйн нэгжvvдэд 1.5 сая төгрөгийн vнэтэй кассын машин шахаад эхэлвэл хэдэн арван тэрбум төгрөг нийслэлийн төсөвт орно гэсэн vг. Тиймээс 1.5 сая төгрөг бvхий өртөгтэй кассын машин хэн гэгч эрхмийн шахааны бизнес вэ гэдгийг Э.Бат-Vvл даргаас асуумаар байна. Өөрөөр хэлбэл, Vvл баатар дарга хэний бизнесийг дэмжиж энэ хуулийг санаачилж нийслэлийн иргэд рvvгээ дайрах болов гэх асуултыг олон мянган иргэн манай сониноор дайж байна. 
 
Иргэд хоол идсэнийхээ төлөө нэг хувийн татвар өгөх нь хангалттай байхад заавал ч vгvй ингэж иргэдийнхээ нуруун дээрх ачааг хvндрvvлэх хэрэг байгаа юм уу гэж асуух хvн ч олон. Харин эдийн засаг сайжирч, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдсэн vед татварыг нэмж болох л байсан.
 
Гэтэл цаг vеэ мэдрэлгvй иймэрхvv татвар, шахааны бизнесийг хамтад нь хийж байгаа нь vнэхээр харамсалтай. Уг нь НИТХ дахь МАН-ын бvлэг уг албан татварыг эсэргvvцэж одоохондоо хэрэгжих боломжгvй зvйл гэж мянгантаа хэлж завсарлага авсан ч АН-ын бvлгийнхэн албан татварыг нэг хувиар тогтоож олонхоороо хvч тvрэн баталсан нь бодит vнэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбон тэг хувийн татвартай байх асуудлыг МАН-ын бvлэг гарган тавьсан гэсэн vг.
 
Хамгийн асуудалтай нь Хотын дарга болон хууль санаачлагчид “Архи, тамхины хэрэглээг хязгаарлах зорилгоор” ийм хууль гаргах болсон гэж хэлж байгаа юм. Яг vнэндээ хотын удирдлагууд нийслэлийнхээ оршин суугчдын халаас руу өнгийж төрөл бvрийн vйлчилгээ авах эрхийг нь хvртэл зөрчиж байгаа мөртлөө дээрээс нь аж ахуйн нэгжvvдээс ашиг олох гэж байгаа нь өөрсдийнхөө идэж уусан мөнгийг иргэдээс авах гэж байна гэсэн хардлага төрvvлж буй. Нийслэлийн удирдлагуудын амьдрал ахуй жирийн иргэдийнхээсээ хэдэн хувь илvv гэдгийг хvн бvр мэднэ.
 
Тэдний сард авдаг цалин хэд билээ, дээр нь маш олон төсөл хөтөлбөр хэрэгжvvлж хэдий хэрийн хэмжээний мөнгө халаасладаг билээ гээд бодохоор асар их тоо гарна. Ингэж л өдөр, шөнө шиг заагтай амьдардаг дарга нар маань бодит vнэнд нийцэхгvй хууль дvрэм баталж иргэд болон аж ахуйн нэгжvvдийнхээ халаас руу өнгийж арай ядан ажлын байр бий болгож буй хvмvvсийн амьдралаар тоглож байгаа нь энэ цаг vед нийцэхгvй хууль дvрэм болчихоод байна. 
 
Тиймээс л хотын дарга аа, 1.5 сая төгрөгийн өртөгтэй кассын машины цаана хэний бизнес явж байна вэ, хэн нэгэн этгээд чоно борооноор гэдэг шиг бизнес хийх гэж байгаа юм биш биз дээ. Юутай ч хотын дарга аа, ард иргэдээсээ татвар нэрээр авч буй энэ их өрийн дарамтаа хэзээ зогсоох бол гэж нийслэлчvvд хvлээж байна шvv.
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"