sonin.mn

Хятадын Сычуань мужийн Аба аймгийн Мао тосгонд уул нурснаас тус нутаг дахь аялал жуулчлалын гол зам сааталд ороод байна.

Аба аймаг нь Түвд үндэстний өөртөө засах суурин бөгөөд байгалийн ховор содон тогтоцтой газар билээ. Хятадын эртний шүлэг найрагт дүрслэгддэг “тэнгэр сүлбэсэн” цавчим оргилуудтай энэ нутагт уул нурах үзэгдэл байнга давтагддаг юм.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг