“Женко”хэмээхулс төрч Х.Баттулгын цаад хүн, Баянгол зочид буудлын нууц эзэн гэгддэг хятад угсааны ах дүү хоёр Лимын тухай элдэв үгс улс төрчдийн дунд олон жил яригдсаар ирлээ. Ах дүү хоёрын нэг Лим гэгчсүүдэрт 25 жил нуугдаж залхаад ил гарахыг хүсчээ. “Forbes Mongolia”2015/01 сэтгүүлд өгсөн ноён Лимийн ярилцлага саяхан “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн билээ. Б.Лимийн ярилцлагыг Х.Баттулгын талаарх мэдээлэлтэй харьцууллаа.
Лим: “Танай хувааж идэх бялуу дэндүү том, гагцхүү Засгийн газар нь зөв зохион байгуулалттай байж, бялуугаа хүртээмжтэй... хуваарилах нь чухал”
Лим,
-1990 онд Сингапурт электрон барааны дэлгүүр нээж байжээ.
Баттулга,
-90-ээд оноос Монголд Сингапурын электрон барааг олон дахин нугалан зарж эхэлсэн.
Лим,
-1991 онд гуч дөнгөж шүргэж яваа залуу Монголд ирсэн.
Баттулга,
-Лимийг Монголд суурьшуулсан хүн гэлцдэг.
Лим,
-Дуут мессеж хүлээн авдаг Пэйжер болон Тайгер, Хайнеккен шар айраг, бохь, Кока Кола ундааг Монголд оруулж ирж том ашиг унагаж байжээ.
Баттулга,
-Монголд гар утас болон Тайгер, Хайнеккен, Кока Колагийн үйлдвэрлэл эрхэлдэг М Си Эс компанийг үздэггүй.
Лим,
-Баянгол зочид буудалд “Casablanca"ресторанаа нээсэн.
Баттулга,
-Баянгол зочид буудлыг хувьчилж авч 1997-2004 онуудад Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв.
Лим,
- Итгэлийг нь хүлээсэн хүнд ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр хагас сая доллар хүртэл өгсөн тохиолдол бий. Монгол дахь бизнес нь маш хурдтай өсчээ. Тэр “Хэрвээ би Сингапуртаа байсан бол тэрхүү аймшигт өрсөлдөөн дунд юу чүгүй нүцгэн хоцорч болох байсан” гэж ярьжээ.
Тэрбээр Монголын үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, барилга, банк санхүү, боловсрол, зочид буудал, аялал жуулчлал, хоол хүнс зэрэг салбарт хөрөнгө оруулсан гэдэг. Ялангуяа хуучин ХИД1 дэлгүүр байсан Raffles сургуульд оруулсан хөрөнгө оруулалтандаа сэтгэл хангалуун явдаг байна. Гэтэл Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нэгэнтээ “Би чамайг Монголд ямар бизнес хийдгийг мэдэхгүй” гэжээ.
Баттулга,
-Өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан Баянгол зочид буудал, Мах Импех, Талх чихэр, ХИД-ээс гадна хэвлэлд холбож бичдэгАПУ, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Дарханы төмрийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, Төгрөг нуур нүүрсний орд зэрэг улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг маш олноор нь хямд хувьчилж авсан гэсэн яриа тасардаггүй. Түүний овоглодог Женко хэмээх компани Монголд байдаггүй. Тус компаний албан ёсны вэбсайт нь Сингапурт байдаг нь илчлэгдэж удалгүй Монголоос орох боломжгүй болгосон.
Лим,
-Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр MIG хэмээх уул уурхайн компаниараа анхны IPO-г хийж байжээ.
Баттулга,
-Монголоос анх удаа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн үндэсний компанид дургүй.
Лим,
-“Форбес Монголиа” сэтгүүлийн сэтгүүлчтэйGrand Hyatt Singapur зочид буудалд ярилцжээ. Биллиг бага байхад энэ буудлын буурь сураггүй, оронд нь навсгар байшин, намаг шавхайтай гудам л байж.
Баттулга,
-Баянгол зочид буудлын буурин дээр олон давхар зочид буудал барих мэдээ хэвлэлд гарч байгаад сураггүй болсон.
Лим,
-Монголд татварын мөнгө хаашаа урсан оддогийг бодоод бодоод олдоггүй.
Баттулга,
-Түүний хувьчилж авсан,төрийн өмчинд байсан томоохон компаниуд үндэсний шилдэг татвар төлөгч компаниудын жагсаалтанд багтдаггүй.
Лим,
-50 сая малтай улсыг ядуу гэх үү, Монголчууд хэзээ ч өлсөхгүй гэж ярьжээ.
Баттулга,
-“Эдийн засаг муудах юм бол Та хариуцлага хүлээх үү” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Бид Африкийн орон шиг болохгүй, мал сүрэг биднийг хамгаалж үлддэг, малын буян” хэмээнхариуцлагаас бултаж хариулсан нь Монголыг дэлхийнхөгжлөөс хоцрогдсон орон байлгахыг хүсдэг гэсэнтэй агаар нэг сонсогдсон.
Лим,
-Эдний гэр бүл өдөр болгон Монголтой харилцдаг.
Баттулга,
-17 чингэлэг спиртийн хэргийн үед цагдаад эрэн сурвалжлагдаж байхдаа Сингапурт Лимийнд нуугдсан гэлцдэг, байнга Сингапур явдаг, энэ орноос жишээ авч ярих, нэвтрүүлэг хийх нэн дуртай. Түүнчлэн төмөр замын онц ноцтой их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгуулахаас оргон зайлж Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа“Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат одоо Сингапурт бүгсэн мэдээлэл бий.
Лим,
-Монголын улс төр, эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгой, Тавантолгойн талаар бясалган бодох дуртай. Тэрээр, “Уул нь танай хувааж идэх бялуу дэндүү том, гагцхүү Засгийн газар нь зөв зохион байгуулалттай байж, бялуугаа хүртээмжтэй... хуваарилах нь чухал” гэж ярьжээ.
Баттулга,
-Монголын парламентад 2004 оноос эхлэн 3 удаа сонгогдсон, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр ХАА-н сайдаар ажиллаж байсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох хүслээ нуудаггүй. Тавантолгойн орд болон тус уурхайгаас урагш татсан төмөр замд хувийн хөрөнгө оруулалт хийхийг улайран эсэргүүцдэг мөртлөө Оюутолгойн талаар ам нээдэггүй.
Женкогийн уул уурхайн олон компанийн нэг Камл /CAML/ нь“Петро Чайна Дайчин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч хятадын 26 компанид монгол ажилчдыг зуучлахдаа ажлын нэг байрнаас цалингийн 50-иас илүү хувийг сааж өндөр ашигтай ажилладаг гэсэн мэдээлэл нэг үе хэвлэлд гарч байсан.
Чингисийн баатаруудад дүрээ мөнхлөх Хятад угшилтай хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваад эхэлжээ
Лим,
-2010 онд Холливудын жүжигчин Жэки Чаныг Монголд авчирчээ.
Баттулга,
-Монголын хэвлэлд Х.Баттулга Холливудын од Жэки Чаныг Монголд авчирлаа хэмээн шуугиж байв. Хэн нь авчирсан юм бол?
Лим,
-Багаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан ба дуучин Б.Сарантуяа нарын цомогийг ивээн тэтгэж байжээ.
Баттулга,
-Олон нийт дээрх дуучинг ивээн тэтгэж дэмжиж байсан гэж бас ойлгож ирсэн.
Лим,
-Автомашины хоббитой, Феррари клубын гишүүн.
Баттулга,
-Үнэтэй автомашины баян цуглуулгатай мөртлөө заримыг нь унахаас ичдэг гэнэ. Өнгөрсөн зун цагаан өнгийн Хаммер лимузен нь Монголд хийсэн Лимийн хүүгийн хуримын зураг авалтанд үйлчилжээ.
Лим,
-Өнгөрсөн онд Сингапурын Феррари клубын гишүүдээ, гэр бүлийнх нь хамт Монголд авчирч аялал зохион байгуулахдаа Цонжин болдогт буужээ. Чингис хааны хөшөөт цогцолборын энэ газрыг анх тэр сонгож, хамтрагчтайгаа нийлж хөрөнгө оруулж ажилласан, 10 мянган баатарын хөшөө барих төсөл бас түүний санаа байсныг Монголчууд мэддэггүй. Өөрийн дүрээ мөнхлөх энэ хөшөөг эзэмших сингапур, хятад хүмүүс эхнээсээ хүсэлтээ илэрхийлж эхэлжээ. 2016 онд ээлжит Феррари клубын аялалаа дахин зохион байгуулах төлөвлөгөөтэй.
Баттулга,
-Түүнийг Цонжин болдог хөшөөт цогцолборыг анх санаачласан гэж Монголчууд итгэдэг. Өөрөө ч тэр талаар ярьж, зураг хөргөө байнга авахуулдаг. Цонжин болдогийн цогцолборыг ард түмний хандив оролцуулан байгуулсан ба Майдар төслөө 2016 онд ашиглалтанд оруулахаар иргэдээс хандив гуйж байгаа. Лим энэ хоёрын хэн нь энэ хөшөөг анх санаачилж байгуулсан юм бол? Чингисийн баатруудын дүрийг хятад хүмүүс мөнгө цохин сонгож эхлэсэн, энэ цогцолбор нь зөвхөн бизнесийн зорилготойг Монголчууд мэддэг болов уу?
Лим,
-Том охин нь пиарын салбарт ажилладаг.
Баттулга,
-Пиарын салбарт асар их сонирхолтой. Монголчуудыг талцуулж үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсан телевизийн нэвтрүүлэг хийж Ерөнхийлөгчид зэмлүүлж, эгдүүцлээ дараа нь элдвээр илэрхийлж байв. С1 телевиз, Ардчилал, Монголын мэдээ сонин, нэр бүхий вэб сайтуудын эзэн, Монголд хамгийн олон телевиз эзэмшдэг банкны захиралтай найз.
Ч.Монголхүү
Баасан - 11 сарын 21,
2025

Сэтгэгдэл0
Үнэн бол хэцүү л ЭХ ОРОНЧ байна даа.
Battulga iin boss Singapore ubgun gej 90 onoos sonsoj baisan
ЯГ ШДЭЭ ОДГЭРЭЛИЙН Л ХУЖААГ БАТТУЛГАД НААЧИХ БОЛТОЙ ЮМ ДАА БАЯРЦОГТ БАТХҮҮ НАРЫН ХҮН ДЭЭ
Battulga hytaduudiig uzej chadadgui geed hutsaad baidag tegsen tednii gar hul ym bn l daa
Hun muulah geed baij ydaj dee Tga gishuun iimerhuu yumiig sanaag n ter gargasan geed hel e shdee zov sanaa ogdog sain tunsh baina. Sanaag n sain heregjuulj chaddag Battulga n bur sain yumaa
Та бухэн яахаараа Хятад хун бурийг муулж муухай харагдуулах гээд узэлцээд байдаг юм. Туунийхээ оронд Монголжсон Хятад нэртэнгуудтэйгээ тэмцмээр юм. Оворлогчид Хятад гэж нэг их яриад муулаад байдаггуй шуудээ. Тэд Харин дундадын иргэн л гэж ярьцгаадаг. Одоо Би бодох нээ бидний муулаад мушгиад
яриад байдаг чайна чууд чинь дэлхийн хамгийн ухаантай сайн хумуус юм бишуу. Тиймдээ ч тэд дэлхийн 6 хун тутамын нэг болсон байна шуудээ. Бодох л хэрэгтэйдээ монголчууд минь. Бид тэднээс хэзээ
ч салж чадахгуй улс даа. Тиймээс бие биесээ хундэлжявбал таарна.
Баттулгач хогын новш байнадаа Шоронгоос гарсан ажилгүй залуусыг муу юмандаа ашигладаг байсан нь цаанаа Хужаа боссынхоо төлөө хүмүүсийг ашигладаг байж
Нөгөө муулаад бг Сталинийхаа аргыг хэрэглэж бн.Бариж хорих хүнээ эхлээд хэвлэлээр муулдаг бсан юм даа.
Battulgaas hed dahin iluu bohir nuhduud gemgui tsarailaad yavj l baigaa doo. songuuli duhuu yu daa.
Тороос хулгаилаагуи гадны саин туншиинхээ $ ыг зов ашигласан бол ямар асуудал баинаа Болдогсон монгол хун бур нэг нэг гаигуи $ тои гадны саин тунштэи бол асуудал амархан цэгцрэх баисан даа
Battulgaas iluu Mongoliig shulsan hun baihgui.Ter Bathuugiin APU,Simbagiin Material Impex,Molekuliin Gutal,Ahui Uilchilgee,Beltregiin Geologiin Laboratori yu yum? Manj Gonchigoo, Baterdeniin Govi Erdenetiin shahaa bol buur yu ch bish.17 chingeleg spirt, Nomarangiin luivriin 50 saya $,Bagahangain Mahnii uildver,Mah Kombinat,Altan taria,Talh chiher,Bayangol buudal,Hudaldaa hugjliin bank,Huvi niiluulsen Golomt.Mongold uur yum uldsen baina uu? Har shil zuuchiheed uuriiguu Zagalmailsan etseg bolloo gej anduurdag batsaan tsagaan shil zuuchiheed Eh oronch bolchihloo gej jujigleh ni onigoo.Turuus hulgailaagui gej dugnedeg deerhi 202.9.41.103ta bitgii meden budil.Maidart murgej bayan bolchihno gej boddog Chingisiin hushuunii derged baatar tsarailj zurgaa daruulagchid Judogoos uur yumand hoshuugaa bitgii durj balait.Ta nar shig yumnuudaas bolj Battulgiin avgain nutgiinhan Mongolchuud bidniig teneg gej deerelhej doromjloh durtai baidag yum.Delhiid bidniig uur hen ch tegdeggui.Angli Amerik Baruun ter tusmaa
Монголчуудаал дан шулсан юм бна шvv дээ!!??!?!
Battulgiig harluulah gesen oroldlogo.haha business hiigee l biz.mcs ees ooroo ho.
Denduu oroitoj medej dee muusain uheruudee hahahahah
bid uher chi ooroo hen be?? Sarmagchin uu?
Naadah chin hyatad horhoi bn
шал худлаа захиалгатай бичлэг бна. энэ бол гаваагийн батхүү түүний гар хөлүүдийн хар пиар гдг нь хэнд ч ойлгомжтой бна
Ээ дээ..яг YНЭНИЙГ палхийтэл нь авсан байна даа. БУЗРЫН ЖЕНКО!!!!
за даа үнэн гэхэд хэцүүл зүйл байна сүүлийн үeд ардчилыг үгүй хийж ком....ст тогтолчоог тогтоох гэсэн гадны үзэл бодлыг сэтгэгдэл хэлбэрээр бичиж хүүхэд, залуусын тарихыг их угаах болсон байна
Баттулга шуналтай бж болнооо,гэхдэ 3 сая хүнээ хэвтүүлж баяжаад яахымдэ
Эх орныхоо төлөө ард түмнээ гэсэн багтай эх орончдыг дахин сонгохгүй байх хэрэгтэй. Баттулга өөрийгөө ард түмэн мэдэхгүй маллагдаж байна гэж бодож худлаа эх оронч дүр исгэх юм.
баттулга бол зүгээр тэр өсвөр насны хүүхдүүдийн мөрөөдөл болсон хүн тэрнээс биш энэ улсад хэрэгтэй зүйл хийсэн хүн л лав биш
PIZDA ene pizda-n eh oronch gej uy ve BAAS UNEN bol pizda baas bn
Dandaa neg duulsan sonsson uma bichih uma setguulch uhaantai um bol barimttai um bicheech tegj yaridag hevleld tegj garsan geel bhiin mongolchuud surgaar amidarch hooson hov jiveer tarhia ugaalgahguiee
Монголчууд Оросуудын боддог шиг ч тэнэг биш шүү.Үнэн худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай гэж ярилцдаг,ам ажлын зөрөөг үзэн яддаг ард түмэн шүү дээ.Ямр ч гэсэн жүжиг тавьж нэг мэхэлж болно.Гурав бол үгүй.Женко хаана татвар төлдөг,биднээс юу булааж хөрөнгөө яаж босгон, хэдийг нь Жүдо,Чингисийн хөшөө,Майдар гэх мэт рекламанд зарцуулж байгааг Монголчууд одоо мэдэж байгаа.Монголын эх оронч Орос авгай таарахгүйг бид мэдэлгүй яах юм.
203.152.164.159 Баттулгыгөмөөрөөд ганцаараа хүмүүсийг нохой гахай,хуц ац,ална тална гээд л бичиж гардаг аймаар мафи под хийгээд гараад иржээ.Ий ямар аймаар юм бэ.Загалмайлсан эцгийг дууриан нээг их хар шил зүүчихээд л баахан хамгаалагч нэртэй банди нарын дунд муухай харан явж тэнэгтдэг байсан Баттулгын дэмжигч гэхээр бас баас пиздаагаар ярьдаг, Майдарт мөргөөд баяжчих санаатай,Цонжин Болдогт зургаа Чингис хаан шиг царайлж авхуулах мөрөөдөлтэй, Жүдо үзхээр ухаан алддаг,хөдөөний голдуу 12-15 насны Баттулга шигээ харанхуй,ёс зүй гэж амьдралдаа дуулаагүй,амьдрал кино хоёрыг ялгах чадваргүй онгироо бацаанууд байдаг шиг байгаа юм зайлуул.
Ovoo zuv dugnelt hiichehsen baih chini ve. kkk
Neeh teneg ooriinhoo bichsen umiig neg ergeed unsh da chi lav tsever mongol hun bish bh
Chmg bodvol naad hun chini chinii bichseneer zondoo um hiijee bosgojee buteejee harin chi ? Amidralaa ch avaad yavj chadahgui avgaigaigaa ch hangaj diilehgui jijighen erhtentei mon tarhitai gedegtei chini moriitsohod belen bn
23.27.245.151-т хэлэхэд:-1921 оноос өмнө Нийслэл хүрээ болон ихэнхи төв суурин газаруудын оршин суугчид нь эсвэл лам нар эсвэл хятад худалдаачид болон тэднийг дагаж амьдардаг ядуу өрх толгойлсон эмэгтэйчүүд болон гуйлгачид байсан юм.Ихэнхи жирийн монголчууд хөдөө малаа маллаж амьдардаг байсан юм.Чи тэгэхээр олон үеэрээ хотод амьдарсан хүний удам юм бол ламын бутач хүүхэд үү эсьвэл хятадын эрлийз үү
Bugd mcs iin zahialgaar bichsen hudlaa hooson ugnuud hii um harj bgad zohiogood tavitsan soliotoi umu haashaa um
Alban hucheer hamaatuulah gej oroldood buur yadtsan iim teneg um bichij tavihaasa ichdeggui umuuuuuu
Nuuc noeon n ene Lim ym baina. Ene 2 gar niilj ongorson hugacaand Mongoliin ongotei oodtei bugdiig hamj ooriin boolgoloo. ! odo rgedes n hagarah vee dee.
Тухайн хүнд дургүйцсэн хүн хятадын эрлийзээр орилж муулахад тэр хүн өөрөө хятадын эрлийз эсвэл өөр улсыг эрлийзтэй салшгүй холбоотой байдаг Женког анх дэмждэг байсан Одоо бол үгүй шүү Өөрөө цэвэрхэн хүн биш гэдэг нь Женкогийн сайдаар очсон салбар болгон асуудалд ороод байгаа нь их сонин их сэжигтэй байгаам даа
Jenkod sanaa zovoltgui ee.ter business man.jinhen Mongol huu.oilgovuu.tanar harluulj chadahgui.battulgiig duudahad talbai pig duurne.medehuu?
Баттулгыг зайлуулж бгаад 5 Толгойг хувааж идэх замдаа орохоор шийдлээ дээ
Nerteigeer ni Mongold gadaad hun horongo oruulah, biznes hiih, Mongoltoi hamtarch ajillahiig huuliar horichih l doo. Odoo tertei tergui MOngoltoi tooj biznes hiih gadaad kompani barag alga l bna. Gants neg Mongoltoi tooj haritssan ulsuugiig yaah ni ve dee.
Энэ хүн Эх оронч дүр эсгэсэн хулгайч юм шиг санагдаад байх боллоо, муур шиг их л хумсаа нуусан гар юм даа
Hoorhiiloltei um bichih um chaavas ogson mongond taaruulj hiisiin bolov u ha ha
Сингапур найзтай л байгаа биз тэгээд юу гэж МСЭС чинь хятадын компани биз дээ
МУУ ЛУЙВАРЧИД. ӨНӨӨДӨРӨӨР, ӨНГӨ МӨНГӨӨР СЭТГЭДЭГ НОВШНУУД. ХОЖИМ ХОЙНО ИРЭХ ҮЙЛИЙН ҮРИЙН ЗОЛИОСУУД.
yostoi nugel nudeeree garnada uiliin ur gj bas bdimda mongoliin say say irgeniig shulj muljij bui har novsh... ard irged buhimdaj bn6
ard tumen uurlaj bn ard tumen zalhaj bn dahij iimerhuu hunii gariig harj 4n jil mal shig suuhgui alivaa uls ornii zasgiin gazriin gishuun busad ornii oligarhuudtai negdej eh ornoo muljij buig harj tesehgui ni iim hun l erunhiilugch bolj bolku shu.