УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй Үндсэн хуулийн өөрчлөлт болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой олон ээдрээтэй асуудал үүсч болохыг мэргэжлийн судлаач, улстөрчид хэлж байна. Таны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсвэл оруулахгүй байх ямар бодит үндэслэл байна вэ?
-Үндсэн хуульд өөрч-лөлт оруулах бүрэн эрх УИХ-д байгаа. Аль ч парламентад энэ бүрэн эрх байдаг. Парламентын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг авч байж тухайн парламент Үндсэн хуулиа өөрчилдөг.
Миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан гишүүдийн нэг биш. Гэхдээ УИХ-аар энэ асуудал ороод ирвэл зүйл заалт болгоныг нь дэмжиж кнопоо дарах гэж яарахгүй. Учир нь нухацтай бодож үзэх, аажуу хэлэлцэх маш олон асуудлыг хэтэрхий богино хугацаанд хэлэлцээд явах вий гэсэн болгоомжлол байгаа.
Давчуу хугацаанд яарч хийсэн үндсэн өөрчлөлт улс орны ирээдүйн 20, 30 жилийн амьдралыг тодорхойлно гэдэг утгаараа надад болгоомжлол төрүүлээд байгаа юм. Аливаа орны ардчилал төлөвшихийн тулд ардчилсан институцууд төлөвших хэрэгтэй байдаг. Ардчилсан институц гэдэгт мэдээж ИТХ, Засаг дарга, Засгийн газар, УИХ болоод улс төрийн намууд багтаж байдаг.
Мөн улс төрийн сонголтод оролцож буй иргэд гээд ардчилсан процесст оролцож байгаа бүх субьектын төлөвшил жигд, хялбархан явагдаж чаддаггүй. Тодорхой хэмжээний төлөвшил парламент дээр байлаа гэхэд яг түүнтэй адил эрх хэмжээг орон нутагт хэрэгжүүлж байгаа ИТХ дээр тэр төлөвшил нь өөр цаг хугацаанд явагддаг. Парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын төлөвшил нь тус тусдаа өөрийн онцлогоор зохион байгуулагддаг. Энэ бүхнээс үндэслээд үзвэл бид 1992 онд үндэсний зөвшилцлөөр бүтээсэн Үндсэн хуулийнхаа үр шимийг бүрэн үзэж чадаагүй гэж хэлнэ.
-Яагаад?
-Миний яриад байгаа дээрх ардчилсан институцуудын төлөвшил нь бүрэн явагдаж дуусаагүй байна. Төлөвшил бүрэн явагдаж дуустал энэ Үндсэн хуулийн нөөц шавхагдлаа гэж яаран дүгнэж болохгүй гэж хувьдаа үзэж байна. Тиймээс өнөөгийн засаглалд ямар нэг асуудал гарч байгаа бол засаглалыг бий болгож байгаа ардчилсан институцийн төлөвшилд бид илүү анхаарах шаардлагатай.
Энэ төлөвшлийг бий болгож байдаг ерөнхий хүрээ нь Үндсэн хууль. Хүрээгээ өөрчлөх гэж яараад хэрэггүй. Хүрээн дотор байгаа тодорхой институцуудын төлөвшил дээр ойрын 10, 20 жил нэмж ажиллах шаардлагатай. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай эсэхийг цаг хугацаа л харуулна гэж би өмнө нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилсан гишүүдэд хэлж байсан.
Бид Үндсэн хуулийнхаа үр шимийг дор хаяж 50 жил туршиж байж, сууриар нь өөрчлөх асуудлыг ярих хэрэгтэй. Одоогийн өргөн барьсан хувилбарт нэлээд том суурийн чулууг хөдөлгөх хэмжээний өөрчлөлтүүдийг тусгасан байсан. Бид тэр суурийн чулууг хөдөлгөх эсэхээ удаан бодож байж шийдэх ёстой. Үндсэн хууль хэрэгжээд 25 жил болж байна. 25 жил гэдэг олон намын тогтолцооны байтугай ганц намын төлөвшилд хангалттай урт хугацаа биш.
Ардчилсан институцуудын бүгдийнх нь төлөвшилд бүр ч хангалттай хугацаа биш гэж үзэж байгаа. Харин суурь чулуу, засаглалын тэнцвэрийг хөндөхгүйгээр жижиг засваруудыг хийж болно гэж бодож байна. Тухайлбал, аймгийн төвөө хот гэж нэрлэх нь боломжтой зүйл. Гэтэл засаглалын тэнцвэрийг хөдөлгөх хэмжээний асуудал яригдвал суурийн чулууг хөдөлгөнө гэсэн үг. Тиймээс тулгын чулууг хамаагүй хөдөлгөхгүй гэсэн байр суурьтай байгаа.
-Тэгэхээр Үндсэн хууль бүрэн чадамжтай хэвээрээ байна гэж үзэж байна уу?
-Асар их чадамжтай байна. Үндсэн хууль бол маш том төрийн институцуудын тэнцвэрийг барьж байгаа тулгуур юм.
-Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх хэмжээг өөрчлөх хэд хэдэн заалт орсон байгаа шүү дээ. Үүнтэй холбоотой орж ирж байгаа өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн үг үү?
-Засаглалын тэнцвэрийг өөрчлөх буюу Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх хэмжээг өөрчлөх заалтууд бий. Хэн хаанаас сонгогддог ерөнхий журмыг өөрчлөх заалтууд нь засаглалын тэнцвэрт нөлөөлнө. Энэ төрлийн заалтуудад маш болгоомжтой хандаж байгаа. Ер нь тэр заалтуудыг би дэмжихгүй гишүүдийн тоонд орох байх.
-Уг нь өнөөдөр нүүрлээд байгаа засаглалын хямралыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л засах боломжтой гэж яриад байгаа. Нэг талаас бас зөвтгөх шалтгаан мөн юм шиг?
-Болгоомжтой хандах ёстой. Нэг талдаа мэдээж үүсээд байгаа асуудлыг шийднэ. Нөгөө талдаа цоо шинэ асуудлыг гаргаж ирж магадгүй. Бидний мэдэхгүй байгаа тэр цоо шинэ асуудлыг гаргаж ирнэ шүү дээ. Тэгэхээр бид асуудлынхаа хүрээнд засвар хийлээ гэж бодоод ханаа нураагаад өөр хана барьчихдаг. Гэтэл шинэ хананы цаанаас гарч ирэх шинэ асуудлыг бид урьдчилж харж чадахгүй.
Тэр утгаараа би цаг хугацаа гэж яриад байгаа юм. Үндсэн хууль шиг суурь баримт бичгийг цаг хугацаагаар нэрж, сайжруулж, бололцоог нь бүрэн шавхах ёстой. Үүнийг нь шавхах хэмжээний цаг хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэж байгаа. Цаг хугацааны шалгуур бол аль ч намаас хамаардаггүй зүйл. Тэгэхээр төрийн институцуудыг болон төрд боловсон хүчнээ нийлүүлж байгаа нам гэдэг институцыг төлөвшүүлэхэд 25 жил хангалттай хугацаа байж чадаагүй.
Ялангуяа, ардчилсан зүг чигээр явж байгаа орнууд Үндсэн хуульдаа эхний 100 жилд нэгээс хоёр удаа л өөрчлөлт хийсэн байдаг юм билээ. Өөрчлөлт хийгээд л асуудлыг өргөс авсан мэт шийднэ гэдэгт итгэхгүй байгаа. Харин ч ямар шинэ асуудал гарч ирэх бол гэсэн түгшүүр надад байна.
-Өөр нэг зүйлийг тодруулж асууя. Сүүлийн үед Хөгжлийн банк, “Чингис” бондын санхүүжилтэд хийсэн шалтгалтын дүнгийн талаар нэлээд асуудал үүсээд байгаа. Энэ нь явсаар УИХ-ын гишүүдийн компаниуд санхүүжилт ихээр авсан болж таарч байх шиг байна. Өчигдөр хуралдсан танай намын бүлэг дээр энэ талаар ярилцав уу?
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр яригдсан мэдээллийн талаар бид Хөгжлийн банкны удирдлага, Сангийн яам, Аудитын газраас бүлгийн хурал дээрээ тодруулга авсан. Яагаад энэ гурван гишүүний нэрийг хэлж байгаа юм гэхээр ажлын хэсгийн дүгнэлтэд ажлын хэсгийн гишүүдийн олонх нь гарын үсэг зураагүй.
10 гишүүнээс гурав нь зурсан. Тэгэхээр ажлын хэсгийн гишүүдийн олонх нь гарын үсэг зураагүй дүгнэлтийг гурван гишүүн хэвлэлийн бага хурлаар зарласан. Энэ үеэр яригдсан хэд хэдэн зүйлийг бид тодруулсан. Тухайлбал, 5.4 сая ам.доллар дутсан асуудлыг манай бүлгийн гишүүд асуусан. Монголд бонд босгож өгөөд, Монголын дансад шилжүүлж өгөх үйлчилгээг хийснийхээ төлөө тухайн банкинд нь төлбөр төлдөг юм байна.
Энэ төлбөрөө бондоосоо суутгаж эсвэл улсын төсвөөсөө төлчихөөд бондоо бүтнээр нь авч болдог байна. Манай улс бондоо босгуулах үедээ HSBC банкаар үйлчлүүлж. Тухайн банк нь үйлчилгээнийхээ хөлсийг манайхаас урьдчилж авалгүйгээр босгосон бондоосоо суутгаж авсан байна. Монгол Улсын түүхэнд 10 удаа бонд босгосон байдаг. 2012 оноос хойш босгосон бондуудаас хамгийн бага хүүтэй бонд нь “Чингис” бонд байсан. Хамгийн бага хүүтэй бондын хамгийн бага хувийн суутгалыг тэр банк хийж.
Ингээд 5.4 сая ам.долларыг суутгаж. Үйлчилгээний хөлсөө суутгасан учир манайд орж ирэхдээ дутуу мөнгө Хөгжлийн банкинд орж. Харин суутгаж байгаа мөнгийг нь төлөх ёстой эзэн нь Засгийн газар байсан. Тиймээс Засгийн газар нэмэлт тогтоолоо гаргаад төсвөөсөө Хөгжлийн банкинд нөхөж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, 5.4 сая ам.доллар нь Засгийн газраас Хөгжлийн банк руу орсон. Гэтэл Л.Энх-Амгалан гишүүн хоёр давхар мөнгө явсан гэж яриад байгаа юм.
Дутуу гээд байгаа мөнгө нь Хөгжлийн банкинд 2012 оны арванхоёрдугаар сарын 6-нд орж ирсэн. Үүнийгээ арванхоёрдугаар сарын 28 гэхэд гүйцээж өгсөн буюу 31-ний өдөр гэхэд 1.5 тэрбум ам.долларыг бүтнээр нь өгсөн байна. Ажлын хэсгийн гишүүд арванхоёрдугаар сарын 6-ны гүйлгээг харчихаад мөнгө нь дутуу байна гэсэн дүгнэлтийг яаран хийж байна. Хэрэв ганцхан сарын дараах гүйлгээг нь харсан бол өөр дүн гарах байсан. Тиймээс энэ тоонуудыг улс төрийн зорилгоор гуйвуулж ярьж байгаа.
-Энэ асуудлаас үүдээд АН, МАН-ын гишүүд гээд л нэр зааж, тодотгож яриад байгаа шүү дээ?
-Аль намын хэн зээл авсан бэ гэдэг дээр улс төр хийж байгаа нь харамсалтай. Монголчууд бид бүгд бондоос авсан юм байна. Учир нь Монголд 1000 үйлдвэрийн газрыг мөнгөөр тэтгэж байсан нэг ч зээл өмнө нь байгаагүй. Зөвхөн бага хэмжээний худалдааны зээлийг гаргаж байсан. Харин анх удаа зургаа, долоон жилээр хэмжигдэх урт хугацааны бага хүүтэй зээлийг үйлдвэрүүдэд тэрбум тэрбумаар нь өгсөн буян “Чингис” бондод байсан.
Энэ буянаас хэн, хэн авсан бэ гээд одоо намчирхаад хөөвөл дүнгээрээ МАН илүү гарна. Яагаад гэвэл тэд олон үйлдвэрийн эзэдтэй. Л.Энх-Амгалан гишүүний өөрийнх нь ажиллаж байсан компани гэхэд “Чингис” бондоос хамгийн их зээл авсан компаниудын манлайд явж байгаа. Чиний, миний, чи, би гэвэл их утгагүй юм яригдана. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан гишүүн өөрөө яригдах гээд байна.
МАН-д сонгуулиар санхүүжилт өгдөг бүх компани сөхөгдөнө. Энэ бондын мөнгөнөөс Ч.Хүрэлбаатар гишүүний сонгогдсон Увс аймгийн гудамж төслийг санхүүжүүлж. Л.Энх-Амгалан гишүүний сонгогдсон Хөвсгөл аймгийн замыг санхүүжүүлсэн байна. Тэгэхээр миний тойрог дээр хөрөнгө оруулж, миний намын ивээн тэтгэдэг компаниудыг ивээн тэтгэсэн байна гээд ар араасаа алдаа болж гарч ирэх нь л дээ. Ингэж алдаа болгомооргүй байна.
Сүүлийн 25 жилд босгож ирээгүй үйлдвэрүүдийг бондоор босгож ирсэн. Үйлдвэрүүд ч тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилсэн. Нүдэн дээр харагдаж байгаа хэдэн мянган км замаа ярихаа байя гэхэд үйлдвэрүүдийнхээ хаалгаар ороод үзээч.
-Ажлын хэсгийн хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ Хөгжлийн банкин дээр ажилласан юм болов уу. Энэ талаар танд ямар мэдээлэл байна?
-Л.Энх-Амгалан гишүүн хараат бусаар шалгалт хийе гэж бодсон бол Хөгжлийн банкин дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ очоод шалгаж болох байсан. Гэтэл ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ очоогүй. Харин МАН-ын ажлын албаны ажилтнуудтай очсон байна. Мөн огт албажаагүй, төсөл маягаар хэлэлцэж байсан ноорог цаасыг гаргаж дүгнэлтүүд гаргасан байдаг. Албажсан аудит, яамны дүгнэлт гэдэг өөр байдаг шүү дээ.
Үнэхээр УИХ-ын ажлын хэсэг юм бол УИХ-ын ажлын хэсэг шиг ажилласан байх ёстой гэдэг дүгнэлтийг манай намын бүлэг гаргаж байна. Үндэслэлтэй материал дээр үндэслэж дүгнэлтээ гаргасан байх ёстой. Дүгнэлтүүд нь дутуу дулимаг, улстөржсөн. Улс төрийн зорилгоор гүтгэсэн шинжтэй тоонууд ч орж ирсэн гэж үзэж байгаа. Ер нь үйлдвэрүүдээ аль нэг намд хандив өгөхөө боль гэж хэлж байгаа юм биш.
Гэхдээ тэр үйлдвэр, энэ үйлдвэр санхүүжилт авсан нь буруу байна гэж нам намаараа талцвал Монголд үйлдвэрлэл хийх хүн олдохгүй болно. Аль болох үйлдвэрлэгч нараа намаар талцуулахгүй байх зорилгоор “Чингис” бондын мөнгийг үзэл бодол харгалзахгүй, харамгүй өгсөн. Хөгжлийн банк үүнд ямар нэг шийдвэр гаргаагүй. Хөгжлийн банкыг тендерийн хууль зөрчсөн мэтээр яриад байгаа. Гэтэл Хөгжлийн банк тендер зарладаг, шалгаруулдаг субьект огт биш.
Засгийн газрын гаргаж өгсөн жагсаалтын дагуу санхүүжүүлнэ гээд хуульдаа заасан байгаа. Засгийн газар шийдээд жагсаалтаа гаргаж өгснийх нь дагуу санхүүжилт хийдэг гүйцэтгэх байгууллага шүү дээ.
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ундсен хуулийг зевхен ард тумний хелелцуулгеер еерчлех естой баймаар юм. Ард тумен нь Ундсен хуулиа ойлгохгуй байгаа бол хений буруу ве ? Ийм байгаа бол тер хууль ХЕНД ХЕРЕГТЕЙ БОЛООД БАЙГАА ЮМ БЕ?
tetgeveriin zeel avaad bgaa ni ter hunii tetgever mash baga uchraas heregtei baraa ,hool hunsee buren avahiin tuld zeel gej yumand baritsaalagdaad hezee ch garch chadahgui bgaa shuu dee. Tiimees tetgeveriig buh ahmaduudad ijil tovshind 1,000,000 togrog bolgoh heregtei.olon ahmaduud olmon zolmon amidarch bna.uheheesee omno yadaj ayatai idej uuj uzeed,uhvel tednii gomdol bagasna,bas bayarlana.tertei tergui olon jil 1,000.000 togrogoo edlej chadahgui shuu dee ,olon jil amid yavah bish shuu dee,odoogiin ZASAGIIN GAZAR neg dorvitoihon shiideed ahmadiin tetgevert tom oorchololt hiih ni zov shuu.zaluu humuus haana ch ajillaad orlogoo oloh buren bolomj suuliin 25 jild bii bolson ,tsalingiin dundaj ni 900,000 bgaa gej statistik medee yavj bgaa,...harin odoo tetgeveree 1,000,000 bolgoj ogood orhivol mongoliin ard tumen tiim ch hetsuu bish l bgaa shuu dee,hamgiin muuhai haragduulj bgaa ni nastaichuud ni mongo muutai amidral ni doroi bgaa ni mongoliig muu haragduulj bgaa shuu dee,...tetgeveree neg l udaa 1,000,000 togrog bolgohod ter mongo buhii l ail geriin amidrald mash ih oorchlolt avchirna,..yagaad gevel ahmadiin tetgevereer amidardag orh mash olon bolson.ene ni zasgiin mongond bas hemnelttei, olon olon halamjiin tetgemj taraah shaardlagagui bolno.Ard tumniihee ahui amidraliig deeshluuleh bodlogo tor zasagt bhgui bol ter tor hamgiin muu tor baij taarna.
Дүү минь дүр эсгэсэн коммунистуудын дунд үйлээ уарж байхаар жинхэнэ ардчилалтай МАХН-д ор
Энэ чинь бас нэг хөлдүү. Ахиад 25 жил засгаа ажил хийлгэхгүй огцоруулаад л сууж байх юм байна л даө
Үнэн шүү би хувьдаа Номинчимэдийн санааг бүрэн дүүрэн дэмжиж байна урд нь ч энэ талаар Тэмүжин, де факто Жаргалсайхан, э/з Лхагважав, форум Энхбат нарт нетээр хандан, наад нам нэртэй мафи маягийн бүлэглэлээсээ салаад шинэ улс төрийн хүчин байгуулаач гэж уриалж байсан жирийн нэгэн хүн. Тийм л цэвэр улс төрийн хүчнийг дэмжих ард олны давхарга хангалттай бий болсон. Одоо ганц улс төрийн эр зориг л хэрэгтэй
HUTS
Тархиа угаалагацан л байна хариуцлага алга нээрээ Та өөрөө юу мэдэхгүй байгаагаа мэдэхгүй бга эсвэл хонины арьс нөмөрсөн чоно юм байна гэсэн дүгнэлт хийлээ харамсалтай байна
Чи тэр нөхрөө л 50 жил ойрхон байлгахыг хичээ ...
Bi ahiad 50 jil huleemeergui bna bi margaash saihan amidarmaar bna malaa ene heveer baival bid hezeech hogjihgui Nogoon Nuden lamaa muhai ongotei nudtei lam
Yu yariad bgaan be.Eruul biz.25 jil yavaad tartagtaa tullaa sh dee.Arai gadaadaas tusgai daalgavartain bish biz.Ene undsen huuli ajillahgui bna shuu dee.Dulii dee naidaj ungarag gedeg shig yamarch hariutslaga hyanalt es zuigui jungle-iin amidral ayvaad bna sh dee.Araich dee.Iim um yariad suuj baih ch gej...
tetgeveriin zeel avaad bgaa ni ter hunii tetgever mash baga uchraas heregtei baraa ,hool hunsee buren avahiin tuld zeel gej yumand baritsaalagdaad hezee ch garch chadahgui bgaa shuu dee. Tiimees tetgeveriig buh ahmaduudad ijil tovshind 1,000,000 togrog bolgoh heregtei.olon ahmaduud olmon zolmon amidarch bna.uheheesee omno yadaj ayatai idej uuj uzeed,uhvel tednii gomdol bagasna,bas bayarlana.tertei tergui olon jil 1,000.000 togrogoo edlej chadahgui shuu dee ,olon jil amid yavah bish shuu dee,odoogiin ZASAGIIN GAZAR neg dorvitoihon shiideed ahmadiin tetgevert tom oorchololt hiih ni zov shuu.zaluu humuus haana ch ajillaad orlogoo oloh buren bolomj suuliin 25 jild bii bolson ,tsalingiin dundaj ni 900,000 bgaa gej statistik medee yavj bgaa,...harin odoo tetgeveree 1,000,000 bolgoj ogood orhivol mongoliin ard tumen tiim ch hetsuu bish l bgaa shuu dee,hamgiin muuhai haragduulj bgaa ni nastaichuud ni mongo muutai amidral ni doroi bgaa ni mongoliig muu haragduulj bgaa shuu dee,...tetgeveree neg l udaa 1,000,000 togrog bolgohod ter mongo buhii l ail geriin amidrald mash ih oorchlolt avchirna,..yagaad gevel ahmadiin tetgevereer amidardag orh mash olon bolson.ene ni zasgiin mongond bas hemnelttei, olon olon halamjiin tetgemj taraah shaardlagagui bolno.Ard tumniihee ahui amidraliig deeshluuleh bodlogo tor zasagt bhgui bol ter tor hamgiin muu tor baij taarna.
Оюунгэрэл Гончигдорж нар авилгалчдыг өршөөх хуулийг ёстой нэг ичих нүүргүйгээр дэмжсэн дэ. Эмэгтэй хүн байж авилгалыг тэгж дэмжиж болохгүй баймаар юм.
TIIM
АМЕРИК НӨХӨРТЭЙ, АМЕРИКИЙН ИРГЭН Ч БАЙЖ МАГАДГҮЙ ЭНЭ АВГАЙ ДУУГҮЙ Л БАЙ. ТӨРӨЛХИЙН ЯМАР НЭГ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ Ч БАЙЖ МАГАД
exactly
Нийслэлийн дүүргүүд дээр хийгдсэн засвар хөрөнгө оруулалтын үнэлгээ дүнг танилцаач, шалгаач. Жишээлбэл: Миний таньдаг залуу Баянзүрх дүүрэг дээр 10 сая-ын ажлыг 20 -аар хийлгэж дундаас нь мөнгө авдаг талаар ярьж байсан юм. Энэ төслийн цаана но байгаа юм шүү дээ.
Үнэн шүү би хувьдаа Номинчимэдийн санааг бүрэн дүүрэн дэмжиж байна урд нь ч энэ талаар Тэмүжин, де факто Жаргалсайхан, э/з Лхагважав, форум Энхбат нарт нетээр хандан, наад нам нэртэй мафи маягийн бүлэглэлээсээ салаад шинэ улс төрийн хүчин байгуулаач гэж уриалж байсан жирийн нэгэн хүн. Тийм л цэвэр улс төрийн хүчнийг дэмжих ард олны давхарга хангалттай бий болсон. Одоо ганц улс төрийн эр зориг л хэрэгтэй
Юм хийж байгаа нь сайшаалтай ч талыг нь хувьдаа авцгааж байгаа хулгай чинь та нарыг баллаж байно оо Ер нь ажил хийх гэж л гараа биздээ хийх ёстойгоо энэ үед л хийсэн гээд бардамнах хэрэггүй дараа нь та нарын тарьсан балаг чинь/1996 онд хувьчлал нэрийн дор өөрсдөө хувьдаа ихэнхийг авсан/ дор хаяж 25 жил ард түмнийг ядуу байлгадаг /Одоо бол хэн гадныхтай нийлж газрын баялагаа цөлмөх вэ гэж уралдацгааж байгаа/
Зайл гудасаа
Мангар авгай вэ? Болохгүй бүтэхгүй байгаа нь ил байхад улс орноо дахин хагас зуунаар туршилтанд оруулна гэнэ шүү.Ийм мөсөн тархитайчууд зайлаасай...
хэн болохгуй болгоод байгаа юм бэ? Эзэнгуй ажил гэж байдаг юмуу?
хууль зөрчиж хуулийг гуйл болгодог ардчилалаар дүр эгэсэн анархистуудын явуулга. МАНАН мафийн сүүлийн үед хэрэгжүүлсэн гол ажил нь дураараа дурьгахын тулд монголын хуульд өөрчлөлт оруулж бусармаг ажиллагаагаагаа хуулийн дагуу хийсэн гэж хаацайлдаг нь гэм биш зан болсон. оюутолгойн гэрээний ажиллагаа ийм замаар явагдаж монголын баялагыг буруу замаар явуулсан нөхөд гэм зэмгүй албан тушаалаа улам баталгаажуулж байгаа биздээ. хятадын харьят баярцогт өнөөдөр ч засгийг чиглүүлсээр байгаа биздээ. аль ч банк паспортаар нь данс нээдэг гэдгийг мэдэхгүй хүн байхгүй шүү.
UNDSEN HUULIIG AN NAM ORRCHILJ BOLOHGUI HULGAI HIISEN BAYALGAA HAMGAALAH HAMGAALALT HIIH GEJ BAINA HULGAI HIIH AMARHAN HARIN HULGAILSNAA HARJ HAMGAALAH HEZUU UE AN NAMIIN HULGAICH NART IREED BAINA UNDSEN HUULI BUU OROLD AN NII HULGAICH NARAA???????????????
HUULIIG GUUL BOLGOH GEJ BAINA SHUU ARD TUMEEN
Ene Hurelbaatar sanhuugiin hun hudlaa helehguide
Үндсэн хуулиар хамаагүй оролдож болохгүй, түүнийг уншиж ойлгоогүй нөхдүүд өөрчлөх гээд байгаа юм. Оюунгэрлийн зөв.
Sh teneg
Энэ их хурал, засгийн газар ажлаа хийж чадаагуйгээ Ундсэн хууль руу чихэж байгаа юм. Арчаагуй жижиг байж байж их том ярьнаа. Эдэнд итгэж болохгуй!!! Улс торийн нам, хумуус нь оорчлогдоогуй уед ямар сайхан хууль байгаа ч хэрэгжуулэхгуй.
UNDSEN HUULI GEJ AJIL HIIJ BAIGAA DUR ES GEJ BAINA
Өөрийгээ "мундаг" улс төрч гэдгээ хямд аргаар харуулах зорилогоор төлбөр төлж сонины нүүрэн дээр ямар нэгэн байдлаар гарч байх нь улс төрчдийн хийдэг л зүйл. Энэ талаар Черчилийн үг ч байдаг. Харин өөрийг чинь хүмүүс одоо яаж ч хүлээж авахаа больсон байна. Уг нь өөрөөс чинь анхандаа хүмүүс илүү ихийг хүлээж байсан байх. Гэвч өөрөө ихэнх хүмүүсийн сэтгэлд хүрч ажиллаж чадсангүй. Нэг л болохгүй байна. Магадгүй хэрэггүй зүйлээр хэт их шуурч хөөцөлдсон, бас тэгээд улс төрийн туршлага дутаад байх шиг...Монгол бол Америк биш...
mungu ugaah gej ikh yaridag, hunii tolgoig erguulekh tal deer mergeshsen amitan.