sonin.mn
Монгол Улсын Филармони гэгээн хайрын баярын өдөрт зориулан жил бүр уламжлал болгон “Би чамд хайртай” тоглолтыг хосууддаа хүргэдэг билээ.
 
Тэгвэл энэ жил ч мөн “Би чамд хайртай” симф-жазз тоглолтоо 02-р сарын 14-ны 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаас хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Тоглолтонд хүрэлцэн ирсэн хосууддаа олон гайхалтай сюрпризүүдийг бэлтгэж байгаагийн нэг нь “ХАЙРЫН ЗАР” хөтөлбөр юм.
 
Та хайртай ханьдаа, дурлалт бүсгүйдээ /залуудаа/өвөрмөцөөр хайр сэтгэлээ илчлэх аргын эрэлд гарсан бол “ХАЙРЫН ЗАР” хөтөлбөр танд гайхалтай боломжийг олгож байгаа юм.https://www.facebook.com/events/1699866570235986/ 
 
Мөн түүнчлэн тоглолтын уран бүтээлүүд, тасалбар, орчин, гээд бүгдийг шинэлэг байхаар төлөвлөсөн гэдгээ тоглолт зохион байгуулагчид онцоллоо.
Тоглолтонд Улсын Филармонийн Баян Монгол симф-жазз найрал хөгжим, гоцлол дуучид оролцож нэгэн сайхан хайрын үдшийг бидэнтэй хамт өнгөрүүлнэ.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 7014-8012, 7011-8012 утаснаас болон БИ ЧАМД ХАЙРТАЙ/event хуудаснаас авах боломжтой. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байна. 
12573782_10153670903287034_1872227777471941156_n