sonin.mn

ГААГ. /BBC/. Өнгөрсөн хоёр жилд 10 мянга гаруй цагаач хүүхэд Европт ирснийхээ дараа сураггүй болсон байна гэж ЕХ-ны хууль сахиулах “Европол” агентлаг мэдэгдэв.

Эмзэг бүлгийн хэдэн мянган хүүхэд төрийн эрх бүхий байгууллагуудад бүртгүүлснийхээ дараа сураггүй болсон байна гэж “Европол” мэдэгджээ.

Гэмт бүлэглэлүүдийн бэлгийн мөлжлөг, боолчлолд хүүхэд, залуучууд хүчээр автаж байгаа тухай тус агентлаг анхааруулсан байна.

Хүүхдийг ивээх сангийн мэдэгдсэнээр, өнгөрсөн жил гэр бүлгүй 26 мянга орчим хүүхэд Европт иржээ.

Европ даяар хэчнээн цагаач хүүхэд сураггүй болсон тухай мэдээллийг “Европол” агентлаг анх удаа мэдээллээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг