sonin.mn

ОБЕГ-аас хөдөө орон нутагт зарим голын савд халиа үүсч, айлын хашаа, гэр, байшинд шар усны үерт автаж болзошгүй байгааг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн “Цулхар” хорооллын нутаг дэвсгэрт Хангал голоос халиа давж үерлэсний улмаас таван айлын хашаа усанд автжээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, элс шуудайлан 60 метр далан босгож, усны голдирлыг өөрчлөх арга хэмжээг шуурхайлан  авч, айлын гэрийг усны аюулаас аварсан байна. Голын  халианы  урт 500 метр, өргөн 150 метр орчим  байсан тул усны хэмжээ их, тогтооход хүндхэн байжээ.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг