sonin.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагаас Улаанбаатар хотын бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалга хүргүүлж байна.

 Хүйтний эрч өдөртөө буурч байгаа ч халтиргаа гулгаа ихээр үүсэж, осол гэмтэл нэмэгдэж байгаа тул аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчныхоо 50 метр талбайн цас, мөсийг тогтмол цэвэрлэж осол гэмтлээс сэргийлэхийг уриаллаа.

Уг уриалгыг НИТХ-ын 2009 оны 63, 2012 оны 61, 2013 оны 13 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1125 дугаар захирамжийн дагуу гаргажээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг