sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг сонгох санал хураалт Айова муж улсад өрнөж байна.

Айова муж улсын сонгогчид сургууль, сүм, бүр бууны дэлгүүрүүдэд хүртэл цуглан хуралдаж байна. Энэ үйл явц АНУ даяар ээлж дараатай болох юм.

Бүгд найрамдах нам, Ардчилсан намаас нэр дэвшигчдийг Дональд Трамп болон Хиллари Клинтон нар тэргүүлж байгаа бөгөөд хоёр намын хувьд хоёуланд нь өрсөлдөөн ширүүн өрнөх төлөвтэй байгааг энэ санал хураалт харуулж байна.

Ирэх долоо хоногууд болон саруудад муж улс бүрд өрнөх өрсөлдөөн Айова муж улсаас ийнхүү эхэлж байгаа юм.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг