sonin.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан ч асуудлыг хойшлууллаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Энэ асуудлыг манай намын бүлэг дээр ярилцахад нухацтай хандаж нарийвчлан судалсны үндсэн дээр гишүүд нэгдсэн ойлголтод хүрч, итгэл үнэмшилтэй болж байж хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гарсан” гээд уг асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасч түр хойшлуулах санал гаргасан.

УИХ-ын дарга З.Энхболд уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг гаргаж, УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх санал гарсныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг