sonin.mn

Сар шинийн баярыг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ салбарынхаа үе үеийн сайд нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү арга хэмжээнд 1994-1996 онд үйл ажиллагаа явуулж байсанХүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, 1996 оноос Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Ша.Батбаяр, С.Сонин, 2000 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Ши.Батбаяр нар хүрэлцэн ирлээ.

Одоогийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам анх 1964 онд Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар 1981 онд Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хороо, 1991 онд Хөдөлмөрийн яам мөн Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам нэртэйгээр тус тус үйл ажиллагаа явуулж байсан байна.