sonin.mn

Төсвийн байгууллага, удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч 2016 оны 2 дугаар сарын 3-нд  Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны дарга А.Зул тэргүүтэй хүмүүстэй үр дүнгийн гэрээ байгууллаа.

Мөн Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга М.Алтансүх, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд Б.Нацагдорж, Замын цагдаагийн тасгийн дарга  Сүхбат нартай 2016 оны үйл ажиллагааны гэрээ байгуулав.

Түүнчлэн төрийн өмчийн 14, Төрийн бус өмчийн 9 сургуулийн захирал, төрийн өмчийн 22, төрийн бус өмчийн 25 цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ, “Ногоон булан” амралтын газрын гүйцэтгэх захирал Ч.Буянжаргал нарын 3 албан тушаалтантай контрактын гэрээ байгуулсан юм.