2016.02.04
Айл өрх, иргэд орон байраа засварлах, тохижуулах зорилгоор барилгын материал худалдан авахдаа стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаанд хамрагдаж гэрчилгээ авсан эсэхийг нь шалгаж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна.
Вакум цонх, хаалганы хуванцар хүрээ нь 3-4 тасалгаатай, шилэн багцны /вакум/ шил хоорондын зай 166 мм-ээс бага бол барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангахгүй гэсэн үг. Иймээс хуванцар хүрээ нь 5-аас дээш тасалгаатай, шилэн багцны битүүмж нь стандартын дагуу хийгдсэн, нугас, түгжээ, резин жийрэг нь чанартай, шил хоорондын зай 166 мм-ээс дээш байгаа эсэхийг нягталж байх нь зүйтэй юм.
Мөн барилгын материал, тухайлбал төрөл бүрийн будаг, шохой, эмульс, замаска, шахдаг хөөс, сантехникийн шугам хоолой, уян холбоос, ган хоолой зэргийг худалдан авахдаа гарал үүслийн болон тохирлын гэрчилгээ, баталгаат хүчинтэй хугацааг нь шалгах, шаардлагатай бол итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ туршилт хийлгэх, хэрэглэх, ашиглах заавар зэргийг нь мөрдөж байхыг “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна.
Сэтгэгдэл0
ХАМГИЙН САЙН ЦОНХ ХИЙДЭГ ЯМАР ГАЗАР БАЙНА ВЭ.БАТАЛГАА ӨГӨХ
Эргүүт малнуудаа. Бүгд л хятадын чанар муу цонхнууд биз дээ. Хаана байна тэр лаб чинь . Одоо авах цонхоо ачаад очьё.
Монголд баталгаатай, стандартын юм гэж байхгуй. Бугд хулхи. Ер нь монголчууд хужаа ахаа дууриасан ечуухэн худалч, хулгайч нар шуу дээ. Енеедрийн УБ нь 1990-ээд оны эхний Эрээн гээд л бод. Гудамж нь шулсээр дуурсэн, хумуус нь худал хэлж, гол гаргаж хулгай хийхээ л мэднэ.
minii medheer tsonhoo vaacyym tsonhoor solison ailyyd daaraad tsonhn siigeed suuj chadhaa baisan dandaa iim baidag umuu sain tsonh haanaas avah ve zuvlogoo uguuch
Sain tsonh niilvvldeg gazar bna yy . Bvgd l hajyygaaraa zaitai siigeed bh yim . Esbel bezin ni myydah yim . Ghanar gej bna yy