sonin.mn

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн Санхүү, аж ахуйн хэлтсийн жолооч Ш.Дэлгэрсайхан өнөөдөр “Онц тээвэрчин” цол, тэмдгээр шагнуулав.

Тэрбээр, 1956 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Ш.Дэлгэрсайхан 1964-1972 онд арван жилийн 3-р сургуулийн 8 дугаар ангийг, 1972-1974 онд Барилга, техник мэргэжлийн сургуулийг тус тус төгссөн. Улмаар 1975-1978 онд Барилгын цэргийн 083-р ангид цэргийн алба хааж, жолоочийн мэргэжил эзэмшжээ.

Тэрбээр 1978 онд Тусгай үйлчилгээний авто баазаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн бөгөөд 1988-2000 онд МАХН-ын Төв хорооны авто баазад жолоочоор ажиллаж байгаад 2000 оноос “МОНЦАМЭ” агентлагт ажиллаж байна.

Тэрээр сурвалжлагад явах, сонин, сэтгүүл зэрэг хэвлэмэл бүтээгдэхүүн тараах, захиргаа болон аж ахуйн ажил зэргийг сааталгүйгээр гүйцэтгэхэд идэвх санаачлагатай ажилласныг нь үнэлж, ийнхүү “Онц тээвэрчин” цол, тэмддгээр шагнав.

Түүнийг 2001 онд Дэд бүтцийн яамны “Хүндэт жуух”, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Байгууллагын Хөдөлмөрийн аваргаар тус тус шагнагдаж байв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг