sonin.mn
Монгол Улсын Иргэн Д.Хулангийн үүсгэн байгуулсан органик гоо сайхны "Lhamour" брэндийн тухай "China Daily Premium Lifestyle"  сонинд нийтэлснийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
 
 
Орчин үеийн гоо сайхны ертөнцөд шинэ, шинийг санаачлагч арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд хүч төрөн орж ирж байна.
Өдийг хүртэл байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд зөвхөн мөн чанарыг нь мэддэг хүмүүсийн хэрэглээ байсан бол одоо бүх зүйл өөрчлөгдөж байгааг бидний танилцуулах гэж буй эдгээр бүтээгдэхүүнүүд харуулж байна.
Австралиас гаралтай Edible Beauty арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг идсэн ч болохоор. Учир нь тэд уламжлалт арьс арчилгааны орц найрлагад ордог химийн элементүүдийг шинэлэг байдлаар шийдэж өгсөн байна; хадгалагч бодис болгон ашигладаг спиртийг тэд исгэсэн манжингийн үндсээр орлуулж, арьс гуужуулагч бичил пластик ширхэгүүдийг хүнсний будаагаар орлуулсан байна.
Тус брэнд сүүн шингэн, инжир мод болон аньстай чийгшүүлэгч шүршигч, канаду болон чавгатай хөгширөлтийн эсрэг ийлдэс болон ванилтай чийгшүүлэгч сүүн шингэн зэрэг бүтээгдэхүүнүүд гаргадаг юм байна.
Lhamour бол Монголын органик гоо сайхны анхдагч брэнд ба гоёмсог, хээнцэр сав баглаа боодолтойгоос гадна бүтээгдэхүүнүүдэд нь ордог түүхий эд нь хүртэл байгалийн гаралтай эрүүл мэндэд тустай түүхий эд ордогоороо онцлог. Тус брэнд Монгол түүхий эд болох хатаасан чацарганаас гаргаж авдаг чацарганы тосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба чацаргана жимс нь хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй жимс юм. Мөн тэдний гар аргаар хийдэг саван нь цэвэр байгалийн гаралтай сарлагийн сүү болон ямааны сүүгээр хийгддэг ба саван, ванны бөмбөг зэрэг бүх бүтээгдэхүүн нь хуурайшилтын эсрэг үйлчигээтэй. 
Шинэ Зеланд нь байгалийн гаралтай үнэт түүхий эдүүдээрээ алдартай ба эдгээр түүхий эдүүдийг ашиглаад Oxygen органик гоо сайхны брэнд эмэгтэйчүүд болон өсвөр насныханд зориулж байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Байгалийн гаралтай зуун наст, авокадо тос, киви болон бөөрөлзгөнө жимсний охь нь химийн бодисийг бүрэн орлодог ба манюка зөгийн бал нь Oxygen-ий арьс цэвэрлэгч маскны гол суурь түүхий эд болдог. Мөн энэхүү зөгийн балны байгалийн чанар болон тааламжтай үнэр нь бүх төрлийн арьсанд чийгшил болон тэжээлийг өгч арьсыг тунгалаг болгох үйлчилгээтэй юм.
 
АНУ-н Intelligent Nutrients брэнд нь нүүр, бие болон үс арчилгааны бүтээгдэхүүний брэнд юм. Тэдний шинэ OneBody цувралын бүтээгдэхүүнүүд нь биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг ба “OneBody Жимсний идэвхижүүлсэн ферменттэй цэвэрлэгч” нь жимсний идэвхижүүлсэн фермент болон уд модны холтостой усраас арьсыг сэргээж өгөхөөс гадна кофены ханд орсноороо арьсны нүх сүвийг нээж гүн чийгшил өгөх бүтээгдэхүүн юм байна. ThePureServe цувралын бүтээгдэхүүнүүдээрээ тэд будаг тогтоогчтой органик үсний шампунь, ангижруулагч болон үсний хамгаалалтын цацлага гаргасан нь дэлхийд анхдагч болжээ.  Эдгээр бүтээгдэхүүнүүд нь найрлагандаа бор замаг, тилия болон хөц будааны идэвхижүүлсэн фермент агуулснаараа онцлог юм байна.
 
Little Butterfly London нэртэй Английн органик арьс арчилгааны брэндийн ачаар эцэг эхчүүд органик бүтээгдэхүүнээр хүүхдээ хуурайлж болохоор болсон байна. Энэхүү англиас гаралтай анхны органик гэрчилгээтэй арьс арчилгааны брэнд нь хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн гаргахаас гадна ээжүүдэд зориулсан бүтээгдэхүүнүүд гаргадаг юм. Эрүүл мэндэд тустай гэсэн бүхий л төрлийн тоснууд эдгээр бүтээгдэхүүнүүдийн найрлагад ордог ба арьсны өнгө сэргээх өдрийн тос болон биеийн сүүн шингэн нь жүржийн анхилам үнэртэй эфирийн тос агуулсан байна. Мөн чийгшил өгөх өргөст хэмхний үрийн тос, папаяа, тоор болон чангаанзны ясны тос зэрэг тоснуудыг бүтээгдэхүүнүүддээ хэрэглэдэг байна.
Эдгээр идсэн ч болох бүтээгдэхүүнүүдээр та арьсаа хооллож болох ба гол нь тавган дээр биш харин нүүрэндээ түрхэхээ мартуузай.
 
 "China Daily Premium Lifestyle"