sonin.mn

ТОКИО. /RIA Novosti/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “алтан долоо хоног” гэж нэрлэдэг дөрөвдүгээр сарын сүүл үеэс тавдугаар сарын эхэн үед ОХУ-д болон “Их-7”-гийн бүлэгт багтдаг Европын орнуудад айлчилна гэж  "Асахи" сонинд мэдээлжээ.

Шинзо Абэ ОХУ-д албан ёсны бус айлчлал хийж, Оросын Ерөнхийлөгчтэй уулзаж магадгүй байна. Үүнээс гадна, тэрбээр “Их-7”-гийн бүлгийн гишүүн Европын бүх оронд айлчлахаар төлөвлөж байна гэж тус сонинд мэдээлсэн байна.

Японы Ерөнхий сайд уулзалт хийх газрын хувьд Оросын талын зөвлөмжийг дагахыг үүрэг болгожээ. Түүнийг Оросын бүс нутгуудын нэгд айлчилж магадгүй гэж урьд нь мэдээлж байв.

Хоёр орны удирдагчид нэгдүгээр сард утсаар ярих үеэрээ айлчлалыг зохион байгуулахаар тохиролцжээ. Гэхдээ энэ айлчлал нь албан ёсны бус бөгөөд айлчлалын үеэр ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахгүй гэж  "Асахи" сонинд Японы Засгийн газрын өндөр албан тушаалын эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг