sonin.mn
Зуун мянган үхэр, ноход, түүнчлэн уралдааны морьд, энэ бүгдийг Хятад улсын Тяньжин дахь аварга том үйлдвэрт цувралаар клонийн аргаар хувилах хүсэлтэй байна. Энэхүү том төслийн ард тун эргэлзээтэй генотехникч байж болох юм.
 
Гэрийн болон ашигтай амьтдыг клонийн аргаар хувилах дэлхийн хамгийн том үйлдвэр одоогоор Хятад улсад баригдаж байна. 200 сая юань /29,4 сая евро/-гийн үнэтэй тус үйлдвэрийн барилга байгууламжид судалгааны лаборатори, амьтдын генийн мэдээллийн сан багтана.
 
Үүнийг Хятад улсын албан ёсны мэдээний Синхуа агентлаг мэдээлжээ. Хойд Хятадын боомт хот болох Тяньжин дахь үйлдвэр ирэх жилээс ноход, уралдааны морьд, түүнчлэн их хэмжээгээр үхрийг клонийн аргаар хувилах юм байна. Юун түрүүнд зуун мянган үхрийг клонийн аргаар олшруулан хувилна. Үйлдвэрлэл нь сая амьтдаар өснө хэмээн Хятадын Биотехнологийн “Воyalife” компанийн дарга X Шо Чүн компанийхаа нэг мэдээнд иш татсан байна.
 
Ихээхэн эрэлттэй байгаа үхрийн хэрэгцээг нийлүүлэхийн тулд Хятадын тариачид одоогоор хангалттай үхрийг үржүүлэхээр чармайж байна. Шинэ үйлдвэр нь цаашлаад нохдыг клонийн аргаар олшруулан хувилан цагдаагийн үйл ажиллагаанд зориулж санал болгох юм байна. Хятад улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн хүнс судлалын профессор Зү Ий амьтдыг клонийн аргаар олшруулан хувилах нь байгалийн амьтдын хооронд бараг ялгаагүй байх болно хэмээн хэлжээ. Үйлдвэр нь клонийн аргаар олшруулан хувилсан амьтдын махны эрсдэлийг тооцохгүйгээр, мөн түүнийг давтаж шалгахгүйгээр хүнсэнд санал болгож болохгүй юм.
 
Мах хаана зарагдах вэ?
 
Уг үйлдвэрийг Хятадын “Воуаlife” компанийн зэрэгцээ мөн Өмнөд Солонгосын биотехнологийн “Sooam” компаниуд хамтран барих юм. Түүнийг үндэслэгч Хванг Воо Сук нь 2004 онд клонийн аргаар хувилсан хүний үр хөврөлөес үндсэн эсийг хөгжүүлсэн хэмээн хэвлэлийн бага хурлаар хэлж мэдэгдсэний улмаас хатуу шүүмжлэлд өртөж байсан юм.
 
2005 онд тэрээр генийн аргаар нохойг анх удаа хувилж олны танил болсон байна. Дараагаар нь Сөүлийн их сургуулийн судалгааны тусгай
комисс түүний хийсэн хүнии эстэй холбоотой судалгаааны бүх ажил нь хуурамч болохыг тогтоосон байна.
 
Өнгөрсөн жилээс Хятадын “Воуаlife” болон Өмнөд Солонгосын “Sooam” компаниуд Хятад улсад амьтдыг клонийн аргаар олшруулан хувилах санал гаргажээ.Түвдийн До Хүй үүлдрийн 3 нохойны гөлгийг аль хэдийн хувилсан байна. 2014 онд “Sooam” компани 12 настай Дакелийг клонийн аргаар олшруулан хувилж нэгэн Британи эмэгтэйд өгсөн ажээ. Ойролцоогоор 73,000 еврогоор үнэлэгдсэн хэмээн английн хэвлэлийнхэн тэр үед мэдээлжээ. Ирээдүйд энэхүү үйлчилгээ ширхэг тутам 60,000 паунд болно хэмээн тооцоологдож байна. Нийтийн сүлжээг ашигладаг хүмүүс клонийн аргаар олшруулан хувилах талаар сэтгэл зовонгуй санал бодлоо илэрхийлжээ. Тэд клонийн аргаар олшруулан хувилсан үхрүүдийг хараад мах нь хүний эрүүл мэндэд хортой байх хэмээн санаа зовж байна.
 
Бас нохдыг ингэж хувилах төлөвлөгөөг өөр нэг хэрэглэгч утгагүй хэмээн шүүмжилжээ.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин