Нүд харах зүйл хоёрыг гэрэл холбож өгдөг. Харин ухамсар ахуй хоёрыг хэл холбох аж.Гэрэлгүй бол нүд ертөнцийг харахгүйтэй адил хэлгүй бол оюун ухаан ерөнцийг “харахгүй”юм. 20 дугаар зуунаас ингэж философидох болсон.
Хэл, ахуй, ухамсрын энэ шүтэлцээг Витгенштейн “Миний ертөнцийн хязгаар бол миний хэлний хязгаар” гэсэн ахул Хайдеггер “Ахуйн гэр орон нь хэл юм” хэмжээжээ Харин Деррида бүр цаашилж хэлийг ерөөсөө текст буюу бичвэр гэж нотлоод “Бичвэрээс цааш юу ч үгүй” хэмээн лүндэгэнжээ. Ингэхээр хүний ухамсар хэлний бүтээгдэхүүн болоод зогсохгүй бичвэрийн өртөнцөд эволюцлэгдэж байх нь ээ!
Сайн үйл хийж буй хүн нүүрээ нуудаггүй. Муу үйл хийж буй хүн нүүрээ нуудаг. Лалын улсын террористууд нүүрээ байдгаараа нуудгийн шалтгаан нь энэ. Тэд адгийн зүйл хийж байгаагаа мэднэ. Хөлсийг нь авчихсан учраас л нүүрээ нуугаад хүн алаад байгаа юм. Хамгийн зэвүүтэй нь тэд зүгээр буудчихгүй, хүнийг зовоон байж хөнөөснөөр таашаал авдаг донтой болцгоосон байна. Үүнийг алуурчин нүүрээ нуухаараа бүр садист болдгийн шалтгааныг сэтгэл зүйчид судалсаар байгаа. Одоохондоо, нүүрээ нуухын хэрээр зовж байгаа хүнийг харж таашаал авах дуршил нь улам бүр нэмэгдээд байдгийг л тоггоогоод буй.
Энэ зүй тогтлоос нүүрээ нуусан комментчидын садизмын шалтгааныг бас олж харж болно. Ийм учраас барууны орнууд интернэтийг нүүрээ нуусан лалруудын халдлагаас хамгаалахын тулд нүүрээ нууж интернэтэд орохыг хориглосон хуулиуд гаргажээ. Тэд угтаа.нүүрээ нуусан лалруудын садист, мазохист бичвэрээр дүүрсэн ертөнцөөс хүүхдүүдээ хамгаалсан юм билээ!
Барууныхан,солиорлоор дүүрсэн бичвэр дунд хүүхдийн ухамсрын эволюц явагдвал ямар аймшиг-тай зэрэмдэг оюунтай бодьгалиуд болон төлөвшихийг философичид, сэтгэл зүйчид, социологчид нь анхааруулсан учраас нүүрээ нуухыг хориглосон хууль гаргажээ. Философичид хий хоосон цэцэр-хэгчид биш гэдгийг энэ жишээ харуулдаг. Тэд л текстийн ертөнцөд хүний ухамсар өсөн бойждог гэдгийг анхааруулаагүй бол барууны фэйсбүүк, твиттер зэрэг онлайн ахуй хоррорын ертөнц болох байсан юм.
Барууныг бодвол Монгол постмодерн ардчилалтай улс болчихоод байгаа. Хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдсан олонхийн засаглал бүхий либерал ардчиллаас ч илүү даваад ,”Үнэн”-ээр далайлгасан “Зүй ёсны” эрхшээлийг оюун бодлын эрх чөлөөгөөр хязгаарласан ардчиллын хэлбэрийг төлөвшүүлж яваа.Ямар ч бичвэр дотроо алдаа агуулдаг гэдгийг бид социализмаасхарсан. Тийм учраас өөрийгөө маргашгүй үнэн мэтээр мэтгэх том нарративаас цээрлэдэг болсон.
Тэгээд бусдад гай болохгүй л бол солиотой ч байх эрхтэй гэж үзнэ. Хүнд гай болоогүй л бол Ромбу гаригийнхантай уулзана л биз! Хүнд гай болоогүй л бол соёлын өргөөндөө цуглаж суугааддүрийвчээ мөнгөөр дүүргэж баяжихын тулд түрийвчээ эргүүлэн хурайлаа л биз! Хүнд гай болоогүй, тэгээд чадаж байвал дэлхий сөнөхөөс зугтан нуугдаа л биз! Гал түймэр тавьчихгүй л бол тэнгэр өөд галаар мэссеж илгээгээ л биз! Энэ бүхэн солиорол.эрүүл ухааны аль нь болохыг хувь хүн өөрөө л шийднэ. Төр оролцож хуулиар тогтоохгүй. Энэ бол Монголын постмодерн ардчиллын зарчим.
Ийм ардчилалтай учраас манайд Америк шиг эсхүл Европ мэт.нүүрээ нуусан лалруудаас онлайн ертөнцийг хамгаалахаар хууль гаргаагүй. Би ч гэсэн нэг зүйлийг эс тооцвол хууль гаргаххэрэгггүй гэж басүздэг юм .Тодруулбал ,хүүхдүүдийг эс тооцвол!
Бид томчуудыг өөрийн ухамсраар аливааг шүүн тунгаах чадвартай гээд насанд хүрсэн хэмээн тодорхойлдог билээ. Харин хүүхдүүдийн ухамсар “хорвоотой танилцах”үедээ байдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгэхээр хүүхдүүдийнхээ нялх ухамсрыг лалруудын бичвэрийн хорвоод "хаяж өгвөл” тэд маань ирээдүйд хэн болох вэ. Оюун ухаан нь хэр сүрхий гэмтэх бол гэдэг асуултыг нухацтай бодох хэрэгтэй байдаг.
Миний мэдэх нэгэнлалрын намтрыг энд өгүүлсүү. Тэр Зөвлөлтөд коммунист намын дээд сургуулийг улаан дипломтой төгссөн нэгэн. Маш их уншина.Гэтэл ардчилсан хувьсгал болчихов. Түүний мөрөөдөл талаар болов. Хайрлаж хамгаалдаг нийгэм нь нуран унав. Түүх бужигнаад л явчихав. Мань эр учраа ч олохоо болив. Үнэндээ Зөвлөлтөд төгссөн сургууль нь түүнд амьдрахад хэрэгтэй боловсрол олгоогүй, зүгээр л үзэл суртлыг ухамсарт нь суулгасан байжээ. Шинэ нийгэмд үзэл суртлаар хоолоо олж идэх боломжгүй.
Харин нэг сургууль төгссөн, нэг намынх нь овсгоотой нөхдүүд “урваж” хөрөнгөтнүүд болж байв. Мань эр үзэл суртал хариуцсан дарга болно гэж бодож байсан учраас овсгоотой байх хүмүүжил олоогүй. Учир начраа олохгүй байсаар ардчиллыг үзэн ядахаас өөр зүйлгүй үлдсэн. Өдөржин сонин сэтгүүл эргүүлэх, оройдоо телевизийн дэлгэцтэй хэрэлдэхээс өөр чадах юмгүй “бездельник” болов. Нэг бол ууна, үгүй бол телевизтэй хэрэлдээд суучихна, бүр гайгүй үедээ сонин сэтгүүлээс өө сэв хайна. Өө сэв хайн мэдэмхийрэхдээ өөрийгөө боловсролтой биш идеолог төдийтэй хүн гэдгээ яахан мэдэх билээ.
Ажилгүй,орлогогүй,тарчиг амьдралдаа хорссон түүний ардчиллыг үзэн ядах байдал улам хурцлагдаж байлаа. Бараг л хорин дөрвөн цаг ардчиллыг зүхэн орилж хашгирна. Эхнэр, хүүхдүүд нь түүртэн байнга урвайн түгшиж сууна. Сүүлдээ явцгаасан. Ийнхүү орь ганцаараа үлдэж ардчиллыг хараан бүгдийг муучлах зуршилтай болжээ. Тэгж байтал ашгүй интернэт бий боллоо. Коммент бичих зай ч гараад ирлээ. Комментын цаана нэр нүүр нь харагдах зовлон үгүй тул жинхэнэ аазгай нь бургиллаа. Нээгдсэн сайт бүр дээр ардчиллыг гутаан доромжлохдоо таашаал авна. Комментоо бичиж дуусахдаа “дур тавьсан” байдаг. Ийнхүү байнга интернэтэд орон онанизм хийн оргазм болно.
Сүүлийн үед тэр маш их урам зоригтой байгаа. Түүний.мөнөөх онанизм нь үнэд орсон. Элдэв нам, улстөрчдийн захиалгаар үнэ хөлстэй ажил болон хувирсан. Одоо улам бүр эрэлтэй.орлоготой болоод байгаа. Хажуугаар нь фэйсбүүк, твиттэрийн зах дээрээс олон дагалдагчид босгон “нуусан нүүрээ" зарж баяжсан байна. Өдөржин фэйсбүүкдвиттэрт салалгүй суух боломжтой, өөр татлаа болох ажилгүй хувь хүн л олон дагалдагчидтай болох боломжтой юм! Миний мэдэх нэгэн лалрын товч намтар ийм бөлгөө.
Миний мэдэх лалар бол ийм зүйл хүмүүсийн нэг л төрөл. Бусад төрлийн нүүрээ нуугчид бий. Хувийн дүргүйцэл, үзэн ядалтаа адгийн муухай үгээр илэрхийлэн “өшөө авдаг” бядгүй эрчүүд.аманцар авгайчууд бас цөөнгүй. Ийм хүмүүс нас барсан хүнээс хүртэл өшөөгөө үргэлжлүүлэн авсаар байна. Энэ бол нүүрээ нуусан хүн юу ч хийж мэдэх садист байдгийг нотолсон нэг жишээ юм.
Уг шалтгаан нь ямар ч байлаа нүүрээ интернэтээр “гивлүүр”-дсэн 6000 (зургаан мянган) лалрын бичвэрийн ертөнц бол хараалын харанхуй ертөнц. Энэ ертөнцөд алхан орсон балчир оюун ухаан ад зэтгэрийн хүчийг олон өндийх нь дамжиггүй.
Нэгэн сэтгүүлч эмэгтэйд тохиолдсон явдал үүнийг харуулдаг. Тэрбээр ээлжит нийтлэлээ бичиж. Сониных нь сайт дээр гарч. Уншигчдын комментмэдээж ямар сайн байхав. Бичсэн сэдэвтэй нь ямар ч хамаагүй бөөн хараал доромжлол. Гэтэл тэдэн дотроос онцгой ялгарсан бузартай муухай доромжлол байна гэнэ. Цагдаагийн байгууллагаар хайлган байж бичсэн эзнийг нь олж гэнэ. Тэгсэн нөгөөх нь зургадугаар ангийн хүүхэд! Огт таньж мэдэхгүй хүүхэд шүү! Яагаад огт танихгүй хүнээ, өөрт нь ямар ч хамаагүй асуудал хөндөж байхад хажуугаар нь орж ирэн доромжилсныг лавлахад фэйсбүүкийг “Хүн Доромжлох Газар” хэмээн үздэгээ хээвнэг хэлжээ.
Ийм хүүхдүүд улам бүр олон болсоор байгаа билээ! Оюуны болоод сэтгэлийн террор хийхээр хөлслөгдсөн зургаан мянган лалар өөрийн бичвэрээр интернэтийн ертөнцийг эзэлчихээд байхад өер яах билээ! Энэ ертөнцөд.гэрэл гэгээг харах оюунгүй болоод өсөж байгаа хүүхдүүд маань харамсалтай! Тэдний цаг ирэхэд юу болох бол...
Эцэг, эхчүүдээ хүүхдүүдээ хамгаалаарай.
Иргэн Э.Бат-Үүл
Сэтгэгдэл0
Хотын даргаа улс орны хөгжлийг л өөд татаж чадвал энэ мэт асуудал аяндаа арилна.
zuv shuu
Хотын даргын хүү бас яагаад нүүрээ нуудаг байна?
Салга худалчаа нөгөө хууль бус барилгуудтай тэмцэх яасан бэ Энэ барилгуудаас болж Туул гол хайрга болж УБын хүн ам усгүй болж ертөнцийн шившиг гамшиг боллоо
Энэ 6000 бол монголын ардчиллын үр жимс нь юм.
Ehnii hun mash zov helj bn
Hotyn dargaa asuuh zuil bna owsgootoi baikh humuujil gej yamar humuujliig heldeg um be? tegeed bas lalar gej....
Овсгоотой байх гэдэг нь ядаж амиа, амьдралаа аваад явахыг харин лалар гэдэг нь ямар ч юм хийдэггуй хунийг далдаас элдэв юм бичдэг тэгээд дур тавьдаг амьтанг хэлдэг юм
Mgl ortei mortloo kaplagiin oriig elvegee tegleed yavuulsag n shudarga yosuu.mon bayrtsogtiin 1000000 dollariig yagaad shakgahgui bgm be .
энэ хүний зөв
Chinggis haan ovsgootoi bish chadaltai humuusee l yag tanij deeshn gargaj bsnii huchin tuhain ueiin mgl uls huchtei bsn.harin ovsgootougoor n laliinhaniig naimaa hiilguulj bsn gj unshij bsiim bn.teheer uls tor bolon biznes gdg tus tusdaa bh yostoi ym bn lda
Бат-үүлийн талаар бичсэн комментчид оргүй хоосон юм бичээгүй, ортой бодитой юм бичиж байгаа юм байна. Тиймээс "Үхэр унасан хүнд нохой өшөөтэй,үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтөй" гэгч болж "6000 лалар" гэж харааж байна. Энэ соёлтой, боловсролтой хүний үг мөн үү? Бат-үүлийн сайн мэддэг "лалар" хэн бол оо. Өөрт нь таалагдахгүй болохоор МАН-х болж таарч байна. Бичсэн зүйлийг нь уншаад сайн бодоод үзхээр өөртэй яг адилхан юм аа.Монголд хэдэн лалар байгааг тооцож гаргахад яасан их цаг зарцуулаа бол.Үнэхээр сонирхож цаг зарцуулж чадсан бна.Төрийн ажил хийхийн оронд ийм л юм хийж суудаг "лалар" байна.Монголын ардчилалыг сайн дураараа өмчлөх гэж санаархдаг АН-хан ийм л новшнууд даа.
Balair
Бат-Үүл та өөрөө таны өөрөө хараан зүхдэг социализмын бүтээгдэхүүн, та ардчилалын нэрээр засгийн эрхэнд гарсан. Гэхдээ ардчилагчид болж чадаагүй, пост модернист дарангуйлагч болсон, Та аодчилал гэж хашгирах мөртөө ардчилалын мөн чанарыг ойлгоогүй, та хэд ардчилалыг засгийн эрх авч өөрсдөө баяжих гэж ойлгосон. Тэр хүслээ биелүүлсэн. Одоо зайлж, жинхэн ардчилагчидад байр сууриа тавьж өгөх юм биш үү??? пост модернист лалараа??
ЛАЛАРБААТРАА ЧАМАЙГ ХҮНДЛЭЭД ЛАГАЙДАРГА ГЭЖ БИЧВЭЛ БОЛОХ УУ. УГ НЬ ХҮНДЭТГЭЛИЙН УТГАТАЙ ҮГ ЮМ Л ДАА. ХАРИН ТА МУНДАГ ЗОРИГТОЙГООР МУУХАЙ ҮГ ГЭЭД Л БИЧИХ БИЗЭЭ. УТГЫГ НЬ МЭДДЭГ НЭГ НЬ ЛАГАЙДАРГАДАА ТУСЛАХГҮЙ БОЛ ХАДУУРААД ЯВЧИХ Л ЛАЛАРБААТАР ШҮҮ
EZEG EHCHUUDEE HUUHDUUDEE BAIHGUI ARDCHILAL YARISAN LALAR HULGAICHUUDAAS HAMGAALAARAI HAMGIIN GOL NI UNENIIG HELJ OGOOREIJINHENE LALAR HULGAICH BOL BATUUL ELBEGDORJ GEDGIIG BUU MART GEDGIIG......
ene lalar pizda cin heziidee irgen bolchihson yum be nogoo aihtar ardchilagch zusan gaviyanii baatar hotiin mer terbumtan .lalaruud argaa oorchloh amarhan yum aa ulaanbaatariin ard tumend , jinhene lalar hulgaich bol ulaan kommunist erdeniin huu batuul geech shinme zagiin ulaan archilalch dorjiin orooson dugui jinhene teneg lalar shuu
ezeg ehchuudee lalar hulgaichiig huuhdedee sain helj og
ардчилалын тухай ямар ч ойлголтгүй өвгөн одоо ингэж амандаа орсоноо буралгүй амаа татаж хэмжээгээ мэдвэл таарна. хөшөө дурсгал нурааж салгалж явахаар эцгийнхээ номонцоруудыг Сүхбаатарын талбай дээр шатаа.
ENE LALAR JURMIIN HULGAICH BAYARZOGT SAIHANBILEG ELBEGDORJ NARIIGAA ARAI ILUU ORSOD TOGSSON BOLHOOR HI HELJ DEE ENE HULGAICH SHIG KOMMUNIST NIIGEM TARAN BUTARSAN UED OVSGOITOI BAIJ BAIHGUI ARDCHILAGCH BOLJ BAATAR BOLJ BAS TERBUMTAN BOLJ BOLOHIIG HUUHDUUDED JIGSHUULJ YARIH ESTOI
Украины ардчилсан лалруудаас яаж хүүхдээ хамгаалах вэ, Лалар-Үүл дарга аа?
bichsen komentoor ni huniig haij olood daramtaldag yaasan ovo mu setguulch ve ain . hen yum ter chn . uurt ni harin hariutslaga tootsono shuu deee. ! chini bichij bga chn hereg alga oyunii hoosrol nil haraal buhimdal. hairan tsag yaah gej unshvaa.
Пост модерн гэдэг үг олоод цээжилчихэж, ойрдоо пост модерн гээд давтаад байх болж энэ, Үгүй яахав дээ гар утас хараад open Delete Faste сурдаг шиг,,,ганц хоер үг олж тогтоож байгаа нь яамай даа, Лалар энэ тэр гэж байснаас Пост модерн нь дээр л дээ
БАТ ҮҮЛ ГУАЙ ЗӨВ БИЧЖЭЭ ЭНХБАЯРЫГ ХААН БАЙХАД НЭГ КОММЕНТ БУУДНА ГЭСЭН МАРГААШ НЬ САНДАРСАН ЭНХБАЯРЧУУД ТАГНУУЛЫНХАНААР ШАЛГУУНА ГЭЖ СҮРТЭЙ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН ТАГНУУЛЫНХАН IP ХАЯГААР МӨРДӨЖ ОРТОЛ ХҮҮХЭД БАЙСАН ГЭСЭН ТЭР ҮЕДЭЭ ОНИГООТОЙ СЕНСААЦ БАЙЛАА
АРД-ЧИ-ЛАЛАР Л гээд байгаа нөхөр дөө.