sonin.mn
'
 
МОСКВА. /TASS/. Сирийн Хомс мужийн суурингууд гал зогсоох тохиролцоонд нэгдлээ гэж Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудыг эвлэрүүлэх ОХУ-ын төв мэдэгдэв. Ингэснээр уг тохиролцоонд нэгдээд буй суурингуудын тоо 72 болж нэмэгдсэн байна.
“500 гаруй хүнээс бүрдэх зэвсэгт отрядуудын төлөөлөгчид Дамаск мужид уулзаж, гал зогсоох тохиролцоонд гарын үсэг зурлаа. Ингэснээр гал зогсоох тохиролцоонд нэгдэж, түүнийг хэрэгжүүлэхээ амлаж буй хууль бус зэвсэгт бүлэглэлийн тоо 52 болж байна” гэж тус төв мэдээлснийг ОХУ-ын Батлан хамгаалах яам цахим хуудсандаа нийтэлжээ.
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг