sonin.mn

Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Засгийн газрын өчигдрийн хуралдаанд мэдээлэл хийсэн байна.

Уг танилцуулгад, "Энэ сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн. Энэ сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ. Гэсэн ч өвчлөл 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 2208 өвчтөн хандсаны 77 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 18 хувь нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-9 сартай 21 хүүхэд  эрчимт эмчилгээний тасагт эмчүүлж байна.

Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан шуурхай ажлын хэсэг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллаж байна" гэсэн мэдээлэл дурдагдсан гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээллээ.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг