sonin.mn

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 307.20 хаалтын ханштайгаар 20.0 сая юанийг нийлүүллээ.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр Монголбанкнаас нийт 53.0 сая ам.долларыг төгрөгийн своп хэлцлээр банкуудад худалдсан байна.Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”,“нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгодог бөгөөд арилжааны хэлбэрийг урьдчилан зарладаггүй.