sonin.mn

МОСКВА. /Sputnik/. Иргэний дайнд өртөөд байгаа Сирийн дүрвэгсдэд хоёр тонн хүмүүнлэгийн тусламж хүргэлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Мөн Сири дэх ОХУ-ын эвлэрүүлэх төвийн ажилтнууд 36 иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн тухай мэдэгдэлд дурджээ.

Сири дэх ОХУ-ын эвлэрүүлэх төв Латакия мужийн захиргаатай хамтран Идлиб мужаас Латакия хотод ирсэн Сирийн дүрвэгсдэд хоёр тонн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газрын хүчин сөрөг хүчнүүд болон хэт давруу үзэлт бүлэглэлүүдтэй тэмцэж эхэлсэн 2011 оноос хойш Сирид иргэний дайн болсоор байгаа билээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг