sonin.mn

Бүгд Найрамдах Солонгос Улсын Цагдаагийн байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд Солонгос Улсын Сөүл хотын цагдаагийн ерөнхий газар, Төв цагдаагийн академийн багш нар Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвд хүрэлцэн ирж сургалт эхлүүлээд байна.

Солонгосын сургагчид манай цагдаагийн албан хаагчдад “Нийтийн эмх замбараагүй байдлын үед ажиллах тактик, ажиллагаа” “Төрийн хамгаалалтад ажиллах арга, тактик” сэдэвт сургалтыг энэ  сарын 25-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай явуулах юм. Сургалтад Хамгаалалтын нэгдүгээр газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын харъяа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн 60 алба хаагч оролцож байна. Энэ сургалтаар “Олон улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа”, “Жагсаал цуглаан, нийтийн хэв журам хамгаалах арга хэмжээний үеийн хамгаалалт, арга тактик” сэдвийн хүрээнд алба хаагчид ур чадвараа дээшлүүлэхээс гадна “АСЕМ-ийн чуулга уулзалтын үеийн хамгаалалт”, “Терроризмтэй тэмцэх” чиглэлийн хичээл, сургалтууд явагдаж, харилцан туршлага солилцоно гэж ЦЕГ-ын Сургалтын төвөөс мэдээлэв.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг