sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 9 цагт эхэлнэ.

Чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал бол Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Хуулийн төслийн хүрээнд зарчмын болон найруулгын шинжтэй нийт 400-гаад асуудлаар санал хураалт явуулсан нь цаг сунгаж хуралдах шалтгаан болсон.

Харин өнөөдрийн хуралдаанаар Хууль сахиулах тухай, Монгол Улсын иргэний харьяаллын тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай зэрэг хууль, тогтоолын шат шатны хэлэлцүүлгийг хийх юм.

Тус хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэнэ.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг