sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 9 цагт эхэлнэ.

Хуралдааны эхний асуудалд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай шинэчилсэн найруулга орж ирсэн байна. Тус хуулийн төсөлд тодорхой шалгуур хангасан гарал үүсэл нэг, төрйин хэл бичгийн мэдлэгтэй монгол угсаатанд хөх үнэмлэхийг 5 жилийн хугацаагаар олгох, тухай бүр 10 жилийн хугацаагаар сунгаж байхаар тусгаад буй.

Үүний дараа Иргэний улсын бүртгэлийн тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх нь.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг