“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр Монголын Соёл Яруу найргийн академийн ерөнхийлөгч Г.Мэнд-Оёо тус Академийн хэрэгжүүлсэн төслөөр гадаадад болон дотоодод англи, франц, япон, хятад, бенгал, тамил, македони зэрэг хэлнээ, мөн гадаад хэлнээс монгол үндэсний орчуулагчдын орчуулгаар хэвлэсэн 54 төрлийн 100 ширхэг номыг Монголын Үндэсний Номын санд бэлэглэв.
Тэрбээр 1991 онд анх Соёлын сангийн ерөнхийлөгч байхдаа "Үндэсний бичиг соёлын хишиг өдөр" хэмээн нэрлээд энэхүү өдрийн санаачилж байсан аж. Тус Академиас “Бичиг, соёл” хөтөлбөрийн хүрээнд 2006 оноос сүүлийн 10 жилд үндэсний уран зохиолын бүх цаг үеийн дээжээс сонгон англи хэлнээ орчуулж хэвлэн дэлхий дахины уншигчдад хүргэх зорилт амжилттай хэрэгжиж байгааг тэрбээр дурдав.
Ж.Болор
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
МЭНД ОЁО ГЭЖ ӨӨРИЙГӨӨ НЭЭХ ӨРГӨМЖИЛСӨН ШҮЛЭГЧ ХҮҮ БАЙНАА ААН. ДААНЧ АЛД ТҮМЭН ТООХГҮЙ ЮМ ДАА.
Mongoloor bichsen bolohoor Mongol nhyn gej bodloo!!!ta nar yahaaraa ingej ataarhadag bna!!!!zygeer yum ynsaad salj bolohgyi dontoi bolchihson uu?alibaa hyniig ymhii amaaraa muu ygeen hedii boltol hyzah ylianyyd be?...21 zyyn chini chinii hyzsan sig zyyn biluu?bydyyleg gichiinyyd!!!