Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж дуусcан талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Хуульд заасан хугацаанд нийт 13 нам, 3 эвсэл тус тус хүсэлтээ ирүүлсэн байна. Одоо Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэг нам, эвслүүдээс ирүүлсэн хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус нягтлан шалгаж байгаа аж.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛСЭН НАМ, ЭВСЛҮҮД
2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр
Монгол Ардын нам,
Монгол Консерватив нам,
Бүгд Найрамдах нам
2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
Монголын Ардчилсан хөдөлгөөний нам,
Ардчилсан нам,
Монгол Ардын хувьсгалт нам,
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,
Ард түмнээ хайрлая нам,
Монголын Уламжлалын нэгдсэн нам,
Монголын Социал-демократ нам,
Иргэний хөдөлгөөний нам,
Иргэний зориг-Ногоон нам,
Хөдөлмөрийн үндэсний нам,
“Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл,
Эх орончдын нэгдсэн эвсэл,
“ХААН сонголт” эвсэл тус тус хүсэлтээ ирүүлсэн байна.
“Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэлд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон нам, Эх орончдын нэгдсэн эвсэлд Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн нам, “Хаан сонголт” эвсэлд Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал нам эвсэн оржээ.
Түүнээс гадна МҮАН, Эх орон нам Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Сэтгэгдэл0
Мөнгөний урих гэж энэ дампуурч байгаа Ардчилсан намыг дэмжинэ гэж яаж санаанд нь ордог байна өөрсдөө энэ аалзны шүлсэнд орооцолдсон улс гэдгээ шийд хэлчих юмаа
ХҮН сонгуульд орохгүй гэж албан ёсоор мэдээлэл хийсэн шүү дэ
ХҮНамын УДШ-ээс зөвшөөрөөд байгаа Боргил дарга нь ХҮНам УИХ-ын сонгуульд оролцоно гэж мэдээлж байна лээ.
ard tumend gologdood baigaa AN yn sugan door oroh nam mongold hereggui. songuuliin udur tanai namyn orshuulga bolno
Энэ олон нам сонгуульд орохоос айгаад юу болоод байгаа хэрэг бэ. МАХН бас сонгуульд орохоос хэд хоногийн урд АН -ыг дэмжинэ гэж дуугарах юм биш биз
хэдхэн нь л сонгуульд орно бусад нь хэдэн төгрөг аваад л инээд алдаад алга болж өгнө биз, дампуурчихсан юмнууд
Ichih gutal yumgui uls odoo yahav dee...
ХҮН нам гээд байгаа бүх хүмүүс чинь мүүнийхэн гэсэн биз дээ.
үнэнийг өгүүлэхэд НАМ гэдэг нэрийн дор гишүүн гэхээр хүн байхгүйв Хийх ажилгүй хийрхэсэн хэдэн юм нам болгонд орж өвчигнөж байдаг юмвСонгуулийн хорооны гишүүдийгнь хардаа СОД ууд дээр нь 2 махан толгойт нэмэх нь хуурамч хар машин чааваас даа
Uyanga iin udirdsan evsel ene songuulid yalah bolovuu.uyanga eronhii said bolno
Зүүднээсээ сэр.
Bi bas tegj bodoj baina
Ene neg l huivaldaan yvagdaad bn da.yah geed bgm bol ene AN
Aan oilgoloo MANAN huivaldchij
ХААН СОНГОЛТЫН НУУЦ НОЁНТОН НЬ ХЭН БЭ? МАШ ИХ НУУЦЛААД БАЙГАА НӨХДҮҮД ДЭЭ.