sonin.mn
Монголын Хөрөнгийн биржээр 2016 оны нэгдүгээр улиралд 8.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны, 37.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Засгийн газрын бондын арилжаа хийсэн байна.
 
Нийт арилжааны дүнд Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 75.5 хувийг эзэлсэн байна. Иргэд аж ахуйн нэгж Хөрөнгийн биржийн арилжаанд оролцохын тулд биржийн гишүүн үнэт цаасны компаниар (хуучнаар брокерийн пүүс) дамжих зохицуулалттай байдаг бөгөөд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар арилжааны идэвх дараах байдлаар гарчээ.
 

Үнэт цаасны компанийн нэр

Арилжаа

Эзлэх хувь

1

Тэнгэр Капитал

19.1 тэрбум

31%

2

Ард Секюритиз

10.2 тэрбум

17%

3

Гаули

9.1 тэрбум

15%

4

БиДиСек

9.0 тэрбум

15%

5

Новел Инвестмент

5.1 тэрбум

8%

 
 
“Тэнгэр Капитал” үнэт цаасны компанийн хувьд Тэнгэр санхүүгийн нэгдлийн гишүүн компани бөгөөд Хасбанктай холбоотой. Энэхүү үнэт цаасны компани нь Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд тэргүүлсээр байгаа бөгөөд нийт Хөрөнгийн биржийн арилжааны 31 хувийг дангаараа гүйцэтгэсэн байна. Энэ оны эхээр явагдсан “Монгол Шуудан” хувьцаат компанийн андеррайтераар ажилласан Гаули болон тухайн хувьчлалд хамгийн идэвхтэй оролцсон Ард Секюритиз үнэт цаасны компаниуд арилжааны идэвхээр удаах байрыг эзэлсэн байна.
 
Гаули нь Солонгосын хөрөнгө оруулалттай компани бол Ард Секюритиз компани Ард санхүүгийн нэгдлийн дор үйл ажиллагаа явуулдаг. Монголын Хөрөнгийн биржид хамгийн удаан тогтвортой үйл ажиллагаа явуулж буй БиДиСек үнэт цаасны компани нь есөн тэрбум төгрөгийн арилжааг энэ оны нэгдүгээр улиралд хийсэн бол Засгийн газрын үнэт цаасны market maker буюу “Итгэмжлэгдсэн дилер” “Новел Инвестмент” үнэт цаасны компани 5.1 тэрбум төгрөгийн арилжаагаар эхний тавдугаар байрт орсон байна. Энэхүү компани нь Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд тэргүүлдэг байна. Эдгээр үнэт цаасны компани нийлээд Монголын Хөрөнгийн биржийн 2016 оны нэгдүгээр улирлын нийт арилжааны 86 хувийг эзэлжээ.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин