Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцснаа уншигч та бүхэнд хүргэе.
-Юуны өмнө төмөр замчдын төв хэвлэл “Ган зам” сонины урилгыг хүлээж авсан явдалд баярлалаа.Шийдлийн засгийн газрын мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж буй таньтай Монгол Улсын төмөр замын салбарын өнөөгийн байдал, эдийн засгийн төлөвийн тухайд тогтож ярилцах тохиромжтой үе ирсэн гэж ойлгож байна?
-"Ган зам" сониноор дамжуулан төмөр замчидтай уулзах завшаан олдсонд миний зүгээс ч баяртай байгаагаа энэ дашрамд илэрхийлье.Би өөрөө төмөр замын мэргэжлийн хүн биш.Эдийн засагч мэргэжилтэй.Гэхдээ аливаа асуудлын ард үргэлж эдийн засгийн суурь ухаан дагалдаж явдаг. Тэр утгаараа төмөр замын салбарын эдийн засгийн орчин, нөхцөлийг тойрсон асуудлаар ярилцах нь танай сонины уншигчдад сонирхолтой байж магадгүй гэсэн үүднээс та бүхний урилгыг хүлээн авлаа. Төмөр замын салбарын тухайд ярилцахын тулд эхлээд төмөр замыг хэрхэн барьж, байгуулдаг вэ гэдгээс яриагаа эхлэх нь зүйтэй байх.
-Тэгэхээр эдийн засгийн үр ашигтай төмөр зам тавихын тулд ямар тооцоо судалгаа гаргах шаардлагатай вэ гэдэг чиглэл рүү яриагаа хандуулах уу?
-Тэгэлгүй яах вэ. Төмөр зам бол аль болох шулуун чиглэлээр нэг цэгээс нөгөө цэгт хүрч байх нь эдийн засгийн хувьд үр ашиг гаргах нэн тэргүүний шаардлага юм. Уул хад таарвал сэтэлж, нүхлээд, ус, намаг таарвал гүүр тавиад шулуун л явах шийдэлтэй байх ёстой.Гэвч бодит байдал дээр тийм байж чадахгүй л байгаа юм. Тухайлбал, УБТЗ-ыг анх байгуулагдсан үйл явцыг харахад шулуун байх ёстой гэдэг зарчмыг баримталж чадаагүй юм билээ.
Тийм ч учраас өнөөдөр УБТЗ-ын суурь бүтэц нь олон тахир тойруутай байна л даа.Мэдээж тухайн үед уул сэтлэх, нүхлэх боломж хомс байсан байх.Замын хойд хэсэгтээ асар их тахир тойруутай, урд хэсэгтээ маш бага ачаалал авдаг зэрэг байдлаас болж Оросын төмөр замын стандартын ангилалаар авч үзвэл УБТЗ гуравдугаарт орж байгаа юм.Өөрөөр хэлбэл, энэ төмөр зам дээр хурд авах бололцоогүй.Ачааг нэгэн жигд хэмжээгээр шууд тээвэрлэх боломжгүй зэрэг бэрхшээлүүд тулгарч байна л даа.
-Гэхдээ өнгөрсөн 67 жилийн хугацаанд УБТЗ-ын энэ бүтцээр л Монголын эдийн засаг түүчээлэгдэж ирлээ шүү дээ?
-Тийм шүү.Санал нэг байна.УБТЗ бол өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засагт маш том үүрэг гүйцэтгэж ирсэн байгууллага юм. Нарийн яривал Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлын 80 хувь нь УБТЗ-ын хүрээнд байгаа. Тэгэхээр төмөр замаа дагаж энэ улсын эдийн засаг хөгжсөн гэдэг нь гарцаагүй үнэн.Гэтэл УБТЗ-ын ачаа тээвэрлэх, нэвтрүүлэх хүчин чадал одоо оргил цэгтээ бараг хүрчихсэн гэж би хэлмээр байна.
Ийм байдал нь эргээд Монгол Улсын эдийн засгийн хэтийн ирээдүйг өргөж хөгжүүлэхэд бэрхшээл болж хувирсан. Тийм учраас УБТЗ гэдэг бүр тусгайлан анхаарах ёстой "жич" асуудал юм даа.УБТЗ-ынхаа түүхийг дахин сөхвөл тухайн үеийн ЗХУ Улаан-Үүдээс Хятадын Жининь хүртэлх транс Монголын төмөр замыг барьж өгсөн байдаг.Жининээс Замын-Үүд хүртэлх төмөр замыг хятадууд нэгдүгээрт, царигийг нь өөрчилж, хоёрдугаарт, хос болгосон.Гэтэл манай төмөр зам Улаан-Үүд хүртэл хос биш.Ерөнхийдөө хоцрогдолтой явж байна.Тэгэхээр өнөөдөр бид ямар нөхцөлд байгаа вэ гэдгээ эхлээд ойлгох нь маш чухал асуудал юм.
-Цаашид УБТЗ-ыг хос болгох уу аль эсвэл цахилгаанжуулах уу гэдэг асуудал яригдаж байна л даа.Эдийн засгийн ач холбогдол талаас нь харвал аль нь илүү үр дүнтэй вэ?
-Төмөр замыг хөгжүүлэх тухай асуудлыг ярихдаа нэн тэргүүнд замынхаа суурь бүтцийг хэрхэн сайжруулах вэ гэдгээ бодох ёстой. Замын суурь бүтэц нь муу байхад түүн дээр хэчнээн гоё дохиолол холбооны төхөөрөмж суурилуулж, хэчнээн хүчин чадалтай зүтгүүр худалдаж аваад асуудал шийдэгдэхгүй. Би үүнийг ойлгуулахын тулд л төмөр замыг яаж барьдаг вэ гэдэг асуудлыг яриад байгаа юм.Тиймээс онцгойлон авч үзэх ёстой асуудал нь юу вэ гэхээр Монгол Улсын эдийн засгийн амийг тээж яваа энэ үндсэн замыг орчин үеийн шаардлага хангасан хос, эсвэл эхний ээлжинд олон тахир тойруугаа шулуутгаж, нийтэд нь төмөр бетон дэртэй болгох.Улмаар тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэхгүй бол энэ улсын эдийн засаг урагш явахад хүнд болсон гэдгийг хэлье.
-Таны харж буйгаар УБТЗ-д учир дутагдалтай зүйл нь юу байна вэ?
-Манайхан өмнө нь төмөр замын салбарт ямар алдаа гаргасан бэ гэхээр нэгдүгээрт, УБТЗ-ыг зорчигч тээврийн талаас нь илүү чухалчилж хараад өртөө хоорондын зайг маш ойрхон байлгахаар шийдсэн. Энэ нь, галт тэрэг хурд авч чадахгүй, нэвтрүүлэх чадвар сул байх үндэс нөхцлийг бүрдүүлсэн. Галт тэрэг хараахан хурд авч чадаагүй байхдаа л дараагийн өртөөнд ирчихээд байна гэсэн үг.
Нэг үгээр хэлбэл нийгмийн хариуцлагаа ухамсарлаад хүн амдаа үйлчилж байгаа харагдах боловч нөгөө талаас нь харвал үр ашиг нь маш бага байх байдлыг үүсгээд байна.Түүнчлэн манайхан төмөр замын тухайд авч үзэхдээ замаа сайжруулах тухайд төдийлөн чухалчлахгүй, зүтгүүрийн тоог нэмэх, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг сайжруулах тухай л яриад байгаа юм.Миний хувьд энэ нь одоогоор тийм чухал асуудал биш гэж харж байгаа.Нэгэнтээ хурд авч болохгүй, хүнд жинтэй ачааг шууд тээвэрлэж чадахгүй зам дээр ямар ч сайн зүтгүүрийн тухай яриад нэмэргүй.Одоо томоохон гол дээр байгаа гүүрүүдийн насжилт дуусч байна.Энд л гол анхаарлаа хандуулах шаардлагатай зүйл шүү дээ.Ийм хэлбэрээр яваад байвал дээрх асуудал маш том бэрхшээл болж хувирах магадлалтай.
-УБТЗ нийгмийн ачааллыг нуруундаа үүрдэг нь их хэмжээний алдагдал хүлээх үндсэн нөхцлийг бүрдүүлдэг. Төмөр зам тарифаа нэмэх тухай асуудлыг тавихаар л төр засгийн шийдвэр гаргагчдын зүгээс ч эсэргүүцээд эхэлдэг.Таны хувьд энэ дүр зураг цаашид үргэлжлээд явах нь зөв гэж үзэж байна уу?
-Ер нь, аливаа үр ашиггүй зүйлсийг, нийгмийн эсрэг явдал гэж ойлговол зохилтой.Ялангуяа, УБТЗ бол өөрөө үр ашигтай байх зарчим дээр үнэ тарифын бодлогоо барьдаг байх хэрэгтэй.Улсаас ямар нэгэн үнэ тариф хүсэмжилсэн хэлбэрээр явж байгаа бол энэ нь алдаатай бодлого гэж би дүгнэнэ.Тухайлбал, УБТЗ-аар нүүрс тээвэрлүүлээд л алдагдлыг нь үүрүүлээд байна шүү дээ. Энэ бол маш буруу.УБТЗ өөрөө ашигтай байх хэмжээнд үнэ тарифаа тогтоогоод энэ тээврийг хийх хэрэгтэй.
-Монголчууд төмөр замаа өөрсдөө барих хэмжээнд хүрсэн гэдэг нь Төмөртэйн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан үйл явц зэргээс харж болохоор байна.Харин эдийн засгийн тооцоолол, бодлогын чанартай зүйлүүд дээр төрийн дэмжлэг туйлын бага байна уу даа гэж бодогдох юм?
-Би ингэж боддог юм.Бага хэмжээний төмөр замыг барих чадвар бол Монголчуудад бий.Харин том хэмжээний төсөл дээр бие дааж ажиллах хүчин чадал байхгүй.Техникийн хувьд ч, боловсон хүчнийхээ тухайд ч тэр хүчин мөхөсдөнө. Хуучин төмөр замыг сайжруулах, цоо шинээр маршрут зохиож холын зайд төмөр зам тавих гэдэг хоёр асуудал хоорондоо асар том заагтай шүү дээ. Монгол ажилчдаа сургах, илүү чадавхижуулах нь зайлшгүй ярих ёстой асуудал мөн.Гэвч бүх зүйлийг бид бие дааж хийж чадна гэж муйхарлах нь тийм ч сайн зүйл биш.Энэ бол буруу ойлголт. Ялангуяа төмөр барина гэдэг инженерийн маш нарийн үйл ажиллагаа. Зөвхөн барьж байгуулах ажлаас гадна хөрөнгө босгох гээд бие даасан асар том зүйл байна шүү дээ. Энэ зэргийг бодоод үзэхээр бид өөрсдийнхөө бололцоог хэтрүүлж үнэлэх нь дэмий юм шүү гэдгийг л хэлмээр байна.
-Ер нь, шинэ төмөр замын төслүүдийг ТЭЗҮ болон инженерийн шийдлийн хувьд ямар хэлбэрээр хэрэгжүүлбэл улсын эдийн засагт илүү үр өгөөжтэй байх бол?
- Хоёул УБТЗ, шинэ төмөр замын төслүүд хоёрыг тус тусд нь ярих хэрэгтэй байх.УБТЗ-ын тухайд бол хос замтай болох асуудал стратеги нь байх ёстой юм болов уу.
Гэхдээ хос замтай болохын тулд олон улсын хөрөнгө оруулалтыг татах, тэдний техник технологи хүчин чадлыг ч бас татахаас өөр замгүй гэдгийг энд дурьдах нь зүйтэй.Бид дангаараа үүнийг хийж дийлэхгүй.Энэ бол тусдаа асуудал.Ер нь, өөр бусад чиглэлд яригдаж байгаа төмөр замуудын тухайд төмөр зам дангаараа зөвхөн тээвэр хийгээд бизнесийн үр ашгаа олно гэж хэзээ ч байхгүй.Тиймээс технологийн чанартай төмөр замууд заавал орд газруудтайгаа бизнесийн хувьд нягт уялдаатайгаар шийдэгдэхгүй бол ашиг орлого, үр өгөөжийн тухайд яриад ч хэрэггүй.
-Төмөр замыг олон улсад "Хөгжлийн түүчээ" гэж тодорхойлдог.Энэ ч утгаараа уул уурхайн томоохон төслүүд хөдөлж эхэлсэн үед бид юуг анхаарах вэ.Тавантолгойн төсөл амжилттай үргэлжилбэл Аспайн майнинг гэх мэт ордууд хөдлөх төлөвтэй байна.Төр ямар арга хэлбэрээр энэхүү төслүүдийг явуулаасай гэж Та боддог вэ?
-Ийм мөрөөдлийн чанартай төслүүд зөндөө байдаг шүү дээ.Зөвхөн 1520 мм-ын царигийн хүрээнд л гэхэд бараг 30-аад төсөл бий.Энэ төслүүд бол одоохондоо мөрөөдөл л байхгүй юу.Тиймээс би "Байгаа төмөр замаа сайжруулах, чадвал хос болгох асуудалд л анхаарлаа хандуул.Хий хоосон мөрөөдөл хөөцөлдөх хэрэггүй" гэж л хэлнэ.Хэрэв бид хос замтай болчихвол ОХУ, БНХАУ-ыг холбосон асар том транзит тээврийн төмөр замтай болж чадна.Одоо бид ганцхан төмөр замтай учраас нэвтрүүлэх чадвар маш муу.Онолын хувьд ганц зам дээр өдөрт 30 галт тэрэг л явуулна.Үүнээс илүү явуулна гэвэл яагаад ч багтахгүй.Дээр нь, энэ тооны галт тэргүүд нь хэр зэрэг урт бүрэлдэхүүнтэй байх вэ, хэр хэмжээний ачаа тээвэрлэх вэ гэдэг нь манай нөхцөлд хүндрэлтэй асуудал юм.Тийм учраас би дахин хэлье.Замынхаа өнөөгийн суурь бүтэцдээ л анхаар.Зам нь сайжирвал бусад нь сайжирна.Алсын мөрөөдөл рүүгээ алхам алхмаар дөхнө.Төмөр зам барина гэдэг асар үнэтэй.
-Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих төслийн 200 сая ам.долларыг овоолготой шороо болголоо гэж шүүмжлэх боллоо.УБТЗ-ын сүлжээнд холбогдохгүй ч гэсэн энэ төслийн талаарх таны улс төргүй дүгнэлтийг сонирхож болох уу?
-Ялангуяа, төмөр замын төсөл дээр бид өмнө нь маш олон алдаа хийсэн байхгүй юу.Ямар алдаа хийсэн бэ гэхээр хөрөнгөө бүтэн босгоогүй.Зургаа гүйцэд бодоогүй.Холбогдох цэгээ тооцоолоогүй.Ялангуяа, хил дамнасан төмөр замын тухай ярьж байхад Монгол, Хятадын төмөр зам ямар цэг дээр уулзалдах вэ гэдгээ тохиролцоогүй атлаа олон ажил хийсэн байдаг.Энэ бол бүгд алдаа.Салхинд бүх мөнгөө хийсгэсэнтэй адил.Эдгээр алдаан дотор тэр далангийн асуудал багтана.Даланг нэгдүгээрт, инженерийн нарийн тооцоололгүй.Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт нь бүтэн босоогүй ажлыг эхлүүлчихсэн учраас дутуу орхигдсон.Тэр нь тэгээд л байгалийн давтагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөр сүйдэж эхэлнэ шүү дээ."Энэ даланг яах вэ?" гээд орон нутгийнхан надаас их асуудаг л даа.Би шулуухан л хэлдэг."Наадах чинь түүхийн дурсгал болно" гэж (инээв).Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр төмөр замыг бүтэн босгохын тулд бүрэн зураг, ТЭЗҮ-ийг гаргаж, мөнгө нь боссоны дараа л ажилдаа ордог байхгүй юу.Тэгэж хийгээгүй тохиолдолд маш олон бэрхшээл үүсдэг.
-Ийм их хөрөнгө оруулалт тэгээд ямар ч үр ашиггүй болсон гэсэн үг үү?
-Овоолсон шороо нь л дараа хэрэг болж магад.Түүнээс биш энэ далан дээр төмөр зам барина гэдэгт хэн ч баталгаа өгч чадахгүй.
-Зам тээврийн сайд М.Зоригтод УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар албан тоот илгээн яамны эзэмшилд бүртгэлтэй Хятад зүтгүүр, засварын техник хэрэгслийн сул зогсолтоос үүдэн өр авлага хуримтлагдаж буй талаар хөндсөн байна.УБТЗ-ын хашаанд байгаа эдгээр хөрөнгийг зээлээр худалдан авсан ч ашиглахгүй байгаа?
-Тэр бол тухайн үед Зам тээврийн сайд байсан хүмүүсийн маш том алдаа.Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Би түрүүн хэлсэн.Төмөр замын суурь бүтцээ хөгжүүлээгүй мөртлөө хүчтэй зүтгүүрүүд авах ямар ч шаардлагагүй байсан.Одоо тэр зүтгүүрүүд ямар зам дээр явах юм бэ.УБТЗ-ын сонирхлыг харалгүй шууд хийсэн ажил л даа.Нэгэнтээ оруулаад ирсэн учраас УБТЗ-ын зам дээр зогсохоос өөр аргагүй.Ийм үр ашиггүй бодлогоо УБТЗ-ын нуруунд үүрүүлэх гэж байгаа бол асар буруу зүйл л гэж би хэлнэ. Харин ч тэр олон зүтгүүрийг УБТЗ-ынхан зам дээрээ орон зай эзлүүлээд хадгалж байгаад талархах ёстой.
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай хэмээн үзсэн. Харин Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “ММС” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал “Бид түүхий эдийг боловсруулан гаргах, төр түүхийгээр зарах сонирхолтой байна” гэсэн тайлбар хийлээ.Мэдээллийн энэ эсрэг тэсрэг ойлголцол дунд хэрхэн зөв дүгнэлтийг хийх вэ?
-Яалаа гэж дээ (инээв). Төмөр зам барья гээд хувийн хэвшлийн байгууллага өөрсдийнхөө хүчээр ажиллаж байхад нь төр тэдний ажлыг булааж аваад, өөрсдөө барьсан ч юмгүй 8,9 жилийн турш гацаалаа шүү дээ. Төмөр зам барихгүй л юм бол манай улсын нүүрсний салбар, уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадваргүй болчихож байгаа юм. Хэрэв төмөр замыг нь тухайн үед бариулчихсан бол "ММС", "Энержи ресурс", "Эрдэнэс-Тавантолгой" гэхчлэн олон компани Оростой, Австралитай, Мозамбиктэй өрсөлдөх боломжтой байсан. Харин энэ ажлыг хийлгээгүй учраас өнөөдөр үр дагаврыг нь амсаж байна.Хийх ажлын дарааллыг урвуу байдлаар тайлбарлах бол маш буруу.
-Шинэ төмөр замын төслүүд яригдаад л байна.Гэтэл дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний ханш унаж, ялангуяа төмөр замын голлох тээвэр болох нүүрсний ирээдүй бүрхэг боллоо.Ийм тохиолдолд бид хэрхэн ажиллах ёстой вэ?
-Ийм том төслүүдэд УБТЗ юу юуны туханд хүрэлгүй бүү орооцолдоорой гэж зөвлөмөөр байдаг. Яагаад вэ гэвэл төмөр зам барина гэдэг асуудлыг дагаад хөрөнгө мөнгө босгох, үүрэг хариуцлага үүрэх гээд олон эрсдэлтэй зүйл дагалддаг. Харин нэгэнт баригдсан төмөр зам дээр сүлжээ үүсгэх, нэг оператортой байх зэрэг асуудлыг ярьж болно. Өнөөдөр төмөр замын олон төсөл яригдаж байгаа боловч одоогоор тэдний хөрөнгө мөнгө босгох чадвар тун тааруухан байна.Супер цикл, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр уначихсан энэ үед ойрын 5-10 жилд лав шинэ төмөр замын төсөл хөдлөх бололцоогүй болов уу гэж харж байгаа.
-Төмөр замын царигийн тухайд энд дурьдахгүй өнгөрч болохгүй байх.Нэг үе энэ асуудлыг асар их өндөр авч ярилаа шүү дээ.Эдийн засгийн үр ашиг талаас нь ямар тооцоо судалгаа байдаг юм бол?
-Одоо бид 1520 мм буюу өргөн царигийн төмөр замтай гэж ярьдаг.Яг нарийндаа бол анх байгуулагдахдаа 1523 мм гэсэн байдаг. Олон улсын стандарт нь 1435 мм-ээр тогтсон л доо. Тэр үед тухайн стандартад багтдаггүй орнууд өөрийнхөө стандарт гэдгийг хэлэхийн тулд "1520 гэж нэрлэе" гэж тохирсон. 1520, 1523 мм-ын хооронд ердөө л нэг бичгийн цаасны хэмжээтэй зөрүү бий. Тухайн зам дээр явж байгаа вагоны дугуй үл ялиг холхихыг эс тооцвол ямар ч асуудалгүй л дээ.Олон улсын стандартын бус, Оросын стандартын энэ зам бусад зах зээл рүү нэвтрэхэд бэрхшээл болж хувирч байгаа юм. Монголд ч бэрхшээл болж байгаа бус ОХУ өөрөө уул уурхайн агуу том орон учраас бүтээгдэхүүнээ зөөж, тээвэрлэхэд дэлхийн стандартад нийцэхгүй байгаа учраас өөрсдөд нь ч том бэрхшээл болдог. Тэгэхээр аль зах зээл рүү тээврээ хийх вэ гэдгээс шалтгаалаад ямар царигтай байх асуудлыг шийднэ гэсэн үг.Товчхондоо, төмөр замын царигийн сонголтыг хэн нэгэн дур зоргоороо хийдэг зүйл байж огт болохгүй. Үүнтэй холбогдуулаад нэг зүйл хэлэхэд УБТЗ-ын хос зам нь ямар царигаар тавигдах вэ гэдгийг бас бодож болно.
-Та бол ямар цариг байвал оновчтой гэж үзэх вэ?
-Энэ бол инженерүүдийн нарийн тооцоололд үндэслэж байж хэлэх зүйл л дээ.Өнөөгийн байгаа нөхцөлд байдалд бол бид Хятад руу л уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргана.Шилжүүлэн ачилтаар шийдэж болох ч энэ нь том бизнес гэхээсээ илүү эргээд байгаль орчинд асар том хор хөнөөлтэй байхгүй юу.Тиймээс үүнийг бодолцох хэрэгтэй.
-Төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг болохоор ч тэр үү хэл ам тасрахгүй юм.Энэ салбарт үнэхээр ашиг сонирхлын зөрчилдөөн давамгайлаад байна уу.Эсвэл?
-Жишээ дурьдвал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл бүтэн дампуурсан.Үүнд хөрөнгө мөнгө идэж уусан асуудал мэдээж бий л дээ. Хууль хяналтын байгууллага нь шалгаж байгаа учраас тодорхой дүгнэлт гарах биз. Ер нь, энэ асуудлыг цэглэхээс нааш тэнд шинэ төмөр замын асуудал яригдахгүй. Тиймээс л би ойрын арван жилд шинэ төмөр замын тухай төсөөлөл харагдахгүй байна гэж хэлээд байгаа юм.
-УБТЗ-ын ирээдүйн тухайд та хэрхэн төсөөлж байна вэ?
-Хос замтай болох.Энэ бол хамгийн ирээдүйтэй, хэрэгжүүлж болохуйц төсөл.Тиймээс энэ чиглэлд мөнгө босгох талаар хөөцөлдөж болно.Гэхдээ хэн хөөцөлдөх вэ гэдэг хариуцсан эзэн, шийдвэр нь байх хэрэгтэй.Бусад зүйл бол нэлээд хол харагдаж байгаа шүү.
-Эцэст нь дүгнэж хэлэхэд, төмөр замыг улс төржүүлж болохгүй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Том төсөл бол төрийн оролцоогүй хэрэгжинэ гэж байхгүй. Гагцхүү зөв хэрэгжүүлэх л асуудлыг ярих ёстой. Улс төрчид нь төмөр замынхаа инженерүүдийг сонсдог, инженерүүд нь улс төрчдөө сонсдог хамтын ажиллагаа сайтай байж л ажил урагштай явна л даа. Түүнээс биш тус тусдаа асуудал хариуцаад явна гэвэл утгагүй. Төмөр зам гэдэг мөнгө, газар, байгаль хамгаалал, хүмүүсийн асуудал гээд асар том цогц асуудал юм.
Д.Дэлгэрхишиг
Эх сурвалж: "Ган зам" сонин
Сэтгэгдэл0
Enkhsaikhaaan shuluun tomot zam Mongol-d bitgii hel USA, China, Canada -d ch gsen bhgui. Ooroor helbel delhiid haana ch bhgui shu dee. Dot zam gevel arai oor oilgolt bh. Tomor zamiin shuluunii onol tanii oilgoltooos tes hondlon bh daa.
Энэ эдийн засгийн алуурчин хужаа Энхсайхан ЗАЙЛ. Новшоо зайлаад өг. Ерөнхий сайд байхдаа Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн ЛАЛАР!!! Дүр эсгэсэн НОВШ!!
Муу Оросын тагнуул минь, та нар монголыг дан төмөр замтай хоцрогдсон гужйлгачин чигээр нь үлдээх санаатай бх. Гонжинжоо Ебал вашу Мать. Муу орсын тагнуул агент та нарыг бүгдий нь хөөж явуулах эсвэл буудах хядах хэрэгтэй
Manai zamiin achaa nebtruuleh huchin chadal ni mash ondor. Zorlog .m9rlog medehgiu zarim orond baidag trambain zamiig haraad buraj baina. Hoorhidoo hariutslagaa uureech
enhsaihand amjilT!
Маш зөв ярьж байна. Монгол төр хулгайчдаар дүүрсэн болохоор чадалтай сэхээтнүүдээ нүд үзүүрлсээр дуусгах юм. Энэ хүнийг дахиад олон жил төрийн сайд хийлгэмээр байна.
Erunkhii said bolox xun yax argagui mum
Bolio . Zawharsan medleggyi hooson buragchidaas salay aa
чойбалсан одоо нэг хэрэгтэй байна. дэмий мэдэмхийрэгч нарыг устгаад чадвартай нь гар буу өгч ажил хийгэмээр байна.
Маш зөв ярьж байна. Монгол төр хулгайчдаар дүүрсэн болохоор чадалтай сэхээтнүүдээ нүд үзүүрлсээр дуусгах юм. Энэ хүнийг дахиад олон жил төрийн сайд хийлгэмээр байна.
Маш зов ярьж байна! Хятад бол хогжлийн гарц!
Маш зөв ярьж байна. Монгол төр хулгайчдаар дүүрсэн болохоор чадалтай сэхээтнүүдээ нүд үзүүрлсээр дуусгах юм. Энэ хүнийг дахиад олон жил төрийн сайд хийлгэмээр байна.
Энэ эдийн засгийн алуурчин хужаа Энхсайхан ЗАЙЛ. Новшоо зайлаад өг. Ерөнхий сайд байхдаа Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн ЛАЛАР!!! Дүр эсгэсэн НОВШ!!
Үнэнийг л хэлж,ийм л хүмүүс ажилд бодитой судалгаатай ханддаг юм
Enkhsaikhan guai uneheer sain oilgoson bn. Manai zamiin darga ch ingej yarij chadahguishdee.shylyyn baih yostoi yumaa ynshigchidaa. Manai ubtz neg ch tunel baihguishdee. Hooltin davaa gej 1750 m dalain tuvshinees.eniig tunel hiivel zardal mash ikh byyrna. Deerees n oros zutguurees tatgalzmaar bnaa
Уртаашаа 4-р ангийн боловсролтой, кармааны хулгайчаас төрийн хулгайч болтлоо суга дэвшсэн, 17 чингэлэг спиртээр ард түмнээ хордуулагч, Монгол улсын хөгжлийг бүхэл бүтэн 8 жил зогсоож чадсан нэг атигар биетэй жонхуу баттулга гэдэг нөхрийн өмнө Монголын төр үнэхээр хүчгүй гэдгээ нэг харуулж байна даа. Энэ бузар луйварчинг Монголын төр гишүүний эрхийг нь түдгэлзүүлээд нарийн мөрдөн байцаалт хийгээд төмөр замаас идсэн 580 сая долларыг нь төлүүлэх чадал лав алга. Одоо энэ бузар луйварчин бас ямар хор найруулж Монголчуудыг хооронд нь зодолдуулж бас ямар өөрийн хийсэн хулгайн бичлэгээ олон нийтэд цацах гэж байгаа бол ? Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн бичлэг хулгайд алдагдсан гэдэг бол огт худлаа юм шүү, энэхүү нэвтрүүлгийн гол захиалагч жонхуу баттулгын төмөр замаас идсэн 580 сая доллар нь илрээд дээлээ нөмрөх болонгуут атигар тарвага элбэгдоржид тал засаж тэрхүү бичлэгийг цацсан юм шүү дээ. Сүүлийн үед шуугиан дэгдээгээд байгаа ирвэс судлаач залуугийн тухай, мөн мүүн-ий тухай нэвтрүүлэг бол бас л энэ бузар луйварчны өөрийн гэмт хэргийг нуун далдалж олны анхаарлаас хөндийрүүлэх л гэсэн санаа юм шүү дээ... Алдарт крантны онол болоод танкны онолыг зохиосон уртаашаа 4-р ангийн боловсролтой жонхуу баттулга, мөнгөний төлөө төрсөн хүүхдээ зарахад ч бэлэн чацга гансүх,америкийн иргэншлийг худал, хуурамч баримт гаргаж авсан энэхүү захиаг бичсэн гансүх, жонхуугийн бие хамгаалагч батзаяа, өмгөөлөгч батзаяа нарт шоронгоос өөр сонголт байхгүй. Зарим нэг жонхууг хэт эх оронч гэж төсөөөлж тархиа угаалгасан, аль эсвэл баянхонгорын мэдээлэл муу нөхдүүд энд өмдөндөө чацга алдаад нөгөө л улиг болсон агуу эх орончийг минь барих нь, энэ бол эм си эс мөн элбэгдоржийн явуулга гэж бичжээ. Хэрэв энэ бүхэн эм си эс юм уу элбэгдоржийн явуулга юм бол жонхуу, чацга хоёр мэдээж тэдний булхайг илчилнэ шүү дээ. Бусдын өмнөөс амиа өгөх нь холгүй худлаа жүжиглэдгээ болиооч.... жонхуу чацга хоёрын буруутай нь илэрвэл би хамгийн түрүүнд энэ муу хоёр луйварчныг буруутайг нь мэдэж байсан гэж бухах хүмүүс шүү дээ, та нар ...... Жонхуу баттулгын ганц чаддаг зүйл бол хулгай луйвар дээрэм гэдгийг одоо л ард түмэн ойлгож эхэлж байна. баянхонгорын ард иргэдийг 2 удаа мөнгөөр худалдаж авч их хурлын гишүүн болсон, нэрээ зөв бичиж чадахгүй байж 500 саяар сайдын суудлыг анх үнэ цохиж авсан, соц-ын үед самбо бөхийн улсын шигшээ багт байхдаа кармааны хулгай хийж улсын шигшээ багт хамрагддаг гэдгээр нь тухайн үедээ нам дарсан гээд яривал энэ бузар луйварчны тухай өчнөөн зүйлийг баримттай дурдаж болно. Энэ удаад зөвхөн төмөр замын төслөөс 550 сая ам доллар идсэн хэргээр нь сэжигтнээр татаж байгаа болов уу. Хамгийн анх төмөр замын төслийг гацааж байсан 2008 он буюу одоогоос 7-8 жилийн өмнөөс миний бие энэ бузар луйварчны луйврыг дэлгэж байсан. Хэрэв үнэхээр сэжигтнээр татаж хохирлыг энэ буруутай нөхдүүдээр төлүүлж чадвал сайханбилэгийн засгийн газар нэг нэмэх оноо авч чадна......... Нам гэж далдганасан нөхдүүд улс орныг баллаад нэг дууслаа. Эрх мэдлийн төлөө төрсөн эцэг эхээ зарж, улс орноо худалдахаас буцахгүй болсон нөхдүүд энэ нам гэсэн АН, МАН, МАХН, МҮАН-д л байна... Эд нар дунд улс орноо аль хэдийн худалдаж эхэлсэн Жонхуу Баттулгын үүрэг роль дэндүү их байнаа. .... Монгол улсын хөгжлийг бүхэл бүтэн 8 жил гацааж ард түмний бүхэл бүтэн 70 жил бий болгосон хөрөнгийг хулгай луйврын аргаар өөрийн болгож, Монголын ард түмнийг 17 чингэлэг спиртээр хордуулсан энэ бузар луйварчин одоо болно оо. Өөрийнх нь идэж уусан бүх хэрэг илрэх гээд, урагшаа ямар ч хамаагүй аргаар нарийн төмөр зам тавиулахгүй гэж Орос болон Хятадаас авилгалд авсан 55 сая доллар,Монголын төрөөс төмөр зам барина гэж авсан 550 сая ам доллар нь нэхэгдэх вий гэж айсандаа туслахаа баривчлуулж, нэр цэвэр мултарч Монгол улсыг самрах ээлжит жүжгийн сценарийн эхний үзэгдэл явагдаж байна. Нэрээ зөв бичиж чадахгүй энэ бузар луйварчин Монгол улсад чухам юу хийж бүтээсэн, ямар ноцтой, ямар аюултай, хэзээ ч төлж баршгүй хохирол учруулсныг энд товчхон дурдая. 2008 оноос хойш барилга хот байгуулалтын сайд, зам тээврийн яамны сайд, одоо хөдөө аж ахуйн сайд хийж байгаа энэ нөхрийн үлдээсэн ул мөр нь дан хар, хохирол нь дор хаяж хэдэ зуун миллиард доллараар (Өмнийн говь хэзээ ч эргэн нөхөн сэргээгдэхээргүй болсон хохирол энд ороогүй) яригдах болно. 2008 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямрал болоход Монголын барилгын салбар бүрэн уналтанд орж, дампуурлын ирмэгт хүрсэн байв. Чухамхүү энэ үед энэ бузар луйварчин барилгын компаниудын борлогдохгүй байгаа орон сууцуудаас татаас авч “100 мянган айлын хөтөлбөр”-т хамруулан дундаас нь хамгийн багаар бодоход 100 сая долларын цавчаа хийв. Мөн үүнтэй төстэй аргыг Шинэ Яармаг орон сууцны хороолол хөтөлбөр дээр хэрэгжүүлж зөвхөн цаасан дээр байгаа хөтөлбөр гээчээс цэвэр 10 сая ам долларын цавчаа хийв. Одоогийн барилгын салбарт үүсээн үнийн хөөсрөл энэ луйварчинтай салшгүй холбоотой болно. Энэ бузар луйварчны оролцоогүй хэрэг гэж байхгүй дээ, Шинэ төмөр зам төслийн 55 сая ам доллар, ), нэмэлтээр гаргасан 14 млрд төгрөг, Шинэ сум төслийн 10 млрд төгрөг (ардчилсан намд хамгийн олон санал өгсөн суманд хэрэгжүүлж байгаа ард түмний саналыг мөнгөөр тооцож худалдан авч байгаа илт луйвар. 500-аас 2000 хунтэй суманд хэрэгжүүлж байгаа 10 миллиард төгрөгний өртөг бүхий канад байшин төслийг харцгаа!!! Энийг бүтээн байгуулалт гэх үү ? Мөнгө угаалт гэх үү? Үнэндээ энэнээс том тэнэглэл байхгүй болов уу? Нийт газар нутгийн 8-хан хувь нь ой мод бүхий талбай эзэлдэг, мөн дээр нь хэт хуурайшилттай, эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд модон байшин хэрхэвч зохицож нийцэхгүй болно). Яг яс юман дээрээ үнэнийг хэлэх юм бол энэ хэдэн модон байшингийн нэр нь л канад технологи нэртэй болохоос биш зүгээр л хятадаас авчирсан хэдэн мод зангидаж том модон амбаар тус бүрийг 100 саяаар барьчихаад дундаас нь цэвэр 3 млрд төгрөгний цавчаа хийж байгаа нэр шүү дээ. Хэдэн модон амбаар суманд нэмэгдээд хэдэн хурган дарга нарын ажиллах нөхцөл сайжирлаа гээд хөдөөнийхний амьдрал сайжраад, хотоос хөдөө рүү ард иргэд үй олноороо нүүнэ гэж үү. Тэрний оронд Хөтөлд хийсэн шиг импортыг орлох үйлдвэр цех, хоршоог тэр мөнгөөрөө байгуулах юм бол жинхэнэ том бүтээн байгулалт, нүдээ олсон шийдэл болох юм биш үү. Юм л болбол жонхуу баттулга хүүхдийн минь сургалтын төлбөрийг төлдөг юм, хотоос ачуулсан гурил будаагаа хөдөөнийхөн бидэнд хямд үнээр шахдаг юм, баянгол зочид буудлыг үнэгүй үзүүлж, цайлдаг юм гэсэн ядуухан сэтгэлээр хандаж ходоодоороо саналаа өгдөгөө одоо боливол яасан юм бэ Баянхонгорынхоoн ? Энэ бузар луйварчныг мундаг агуу гэж ард түмэнд харагдуулах гэсэн бүхэд бүтэн пиарын баг ажилладаг, зөвхөн фейсбүүк-д 200.000-аад хуурамч дэмжигчидтэй... БНХАУ-ын “China CNP Corporation limited” корпорациас авсан ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй 60 сая ам. долларын зургаан зүтгүүрийн цавчаа, мах талх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад гаргасан 720 млрд төгрөг, МИАТ-ийн 9.3 млрд төгрөгний хэрэг, сүүлийн үед шуугиан дэгдээгээд буй Иргэн О.Эрдэнэсолонгийн гэх “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларын буюу нийтдээ 475 орчим млрд төгрөгний хэргийн гол толгойлогч нь Жонхуу баттулга юм. Энэхүү хэргийг гол захиалагчийг төөрөгдүүлэх зорилгоор зууны шилдэг тархи угаагч баабар хүртэл хөлсөөр элдэв зүйл бичиж ард түмний тархийг угаах гэж оролдож байна, одоо баабарыг жонхуу мэт нь тоож уншина уу гэхээс өөр тэрнийг тоож унших хүн байхгүй. Түүний хийсэн дараагийн нэг том цавчаа бол Шинэ төмөр зам хэмээх Монгол улсыг элгээр нь хэвтүүлэх том цавчаа байлаа. Нийт өртөг нь 5 миллиард долларын өртөгтэй уг төслийн дор хаяж 20 хувь өөрт нь ноогдоно гэж тэр тоцсон байв. Тиймдээ ч үүнийгээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд хэт эх оронч болох сценари зохиож хувийн компанийн хийж байсан ажлыг зориуд санаатайгаар гацаасныхаа шанд Оросын олигархи Дерипаска мөн Хятадын тусгай албадаас хэдэн арван сая доллараар хэмжигдэх авилгал авсан байлаа. Уг санаа нь бүрэн хэрэгжиж чадаагүй улс төрийн нөхцөл байдал үүссэн, өөрийнх нь идэж уусан бүх хэрэг илрэх гээд, урагшаа ямар ч хамаагүй аргаар нарийн төмөр зам тавиулахгүй гэж Орос болон Хятадаас авилгалд авсан хэдэн арван сая доллар нь нэхэгдэх вий гэж айсандаа сайдаас чөлөөллөгдөж Монгол улсыг самрах ээлжит жүжгийн сценари эхэлж байна. karmaanii hulgaichaas turiin hulgaich bolson, 17 chingeleg spirt, solongosuudaas luivardsan nomurangiin 120 saya dollaraar bayanhonhongorig ter chigt ni deerees ni maxipmeks, talhhicher, bayangol, millhouse, hudaldaa hugjliin bank, Ulaanbaatar bank,miat, Майдар хороолол, mongoliin tumur zam, c1 tv, eagle tv, udriin sonin, ardchilal sonin,news.mn, shuud tv, shuud.mn, gogo.mn, elbegdorjiig altanhuyagiig, ardchilsan holboog bugdiig ni luivardaj avsan, bundgur ni ajilladaggui buusguni iluu ajilladagtaa hamgiin ankh mongol ohidiig singa-d avaachij zarj baisan, oros hulmastai huuhniig hulgain munguuruu uvuurtei oruulsan, hulgai luivar deermiig mongol uhaan, buzness uhaan geed oilgoson tuiliin archagui uruvdultei jonhuu battuligiig hen bolohiig ni unen nuur tsaraig ni жирийн ард иргэд бол мэднэ. Харин хүүхдийнх нь сургалтын төлбөр, өөрсдийнх нь идэх талх, уух архиных нь мөнгийг энэ луйварчин өөрөөсөө өгсөн юм биш улсаас хулгайлсан мөнгө гэдгийг нь Баянхонгорынхон, Яармагийнхан, эрүүгийн элементүүд болон рецедив гэмт хэрэгтнүүд хэзээ ч ойлгохгүй нь хамгийн харамсалтай. Хэрэв Монгол улсад төр засаг гэж байдаг бол, өчүхэн ч гэсэн шударга үнэн гэж байдаг бол энэ бузар луйварчинг ЭХ ОРНООСОО урвасан хэргээр үтэр түргэн хөлийг нь гозолзуулаад ачих нь зүйд нийцэх болно. Uragshaa nariin tsarigtai tumur zam tavih ni oros-t bolood china-d ashiggui,harin MONGOLD ASHIGTAI, urgun tsarigtai tumur zam tavih ni oros bolood china-d ashigtai, harin MONGOLD ASHIGGUI gedgiig 1-r angiin huuhed ch oilgono. yaagaad ve gevel Mongoliig hurdan hugjihiig oros ch gesen china ch gesen usa ch gesen japan ch gesen EU ch gesen bugd husehgui bgaa... bi buhel buten 6 jil 2008 onoos eniig hooloigoo suutul helsen, eh ornoo gesen bid nar shig humuus hujaa gej adlagdaj, eh ornoosoo urvasan jonhuugiin utsan huuheldei bolson do.ganbold, orosiin oligarhi deripaskagiin shalnii alchuur jonhuu met ni eh oronch bolj huvirsan bailaa. Jonhuu battulga bol Mongol ulsad nuhuj barshgui hor urshig tarisan mash onts notstoi ayultai etgeed yum shuu. Hezee ch barigdahgui tumur zam gej heden shoroo ovoolj 550 saya usd idsen, ulsiin hamag ungutei uudtei niitdee 1 mlrd usd –r unelegdeh maxipmeks, talhhicher, bayangol-g zoriud dampuuruulj uneguiduulj sanhugiin mahinatsiin argaar uuriin bolgoson,dan gants oros-d bish mun davhar hujaa-d biee unelj buhel buten 6 jil Mongol ulsiin hugljiig hoish ni changaaj umniin goviig dahin hezee ch sergeheergui notstoi hor urshig tarisniih ni tuluu ih hurliin gishuunees ni erguulen tataj, huuli busaar olson buh hurungiig ni ulsiin bolgoh ni zuid niitseh bno....
jenco ih l itgej yavsan umsan, hereg algaa
Цаг хугацаа бухнийг ил болгож байна
wow mash zov bichij
Энэтхэгиин зээлиин тодорхои хэсгээр ТТ н томор замыг монголчууд оорсдоо барина Томор замчин цэрэг гээд баигаа нь бугд улгэр юм баих даа
Үлгэрт дуртай монголчууд
Энэ эдийн засгийн алуурчин хужаа Энхсайхан ЗАЙЛ. Новшоо зайлаад өг. Ерөнхий сайд байхдаа Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн ЛАЛАР!!! Дүр эсгэсэн НОВШ!!
Enhsaihand bolomjiig n olgovol Mongoliig dor n bosgood irne dee, siireg tolgoi shuu
Chi holsnii hun baina hahaha gazar tenger
Энэ эдийн засгийн алуурчин хужаа Энхсайхан ЗАЙЛ. Новшоо зайлаад өг. Ерөнхий сайд байхдаа Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн ЛАЛАР!!! Дүр эсгэсэн НОВШ!!
Чи жэнко юу, Монгол Улсын эрх ашгийн телее л ярьсан байна, юунд тэгтлээ бухимдаад байна?!
Монгол дан төмөр замтай учир богоонууд нь хоорондоо зөрж чаддагүй гэдгийг Энэ үрэо монголчууд хэзээч ойлгохгшй_
HEZEE CH HYATADRUU TUMUR ZAM TAVIHGUEE,YUUG NI GAIHUULAAV????
Энхсайхан 90 ээд оны сүүлээр ерөнхий сайд болонгуутаа Монголын эдийн засгийг муужруулж нэг ёсондоо дахин сэргэхээргүй болгож том гай тотгор учируулсан. Үргэлж Бээжин явна. Яагаад том төсөлтэй зууралдаад байгааг нь харж байгаа байлгүй дээ гэж бодож байна. Төмөр замыг Богд хан уулын урдуур явдаг болгох хэрэгтэй. Улаанбаатар хотын тэг дундуур галт тэрэг дайрч өнгөрөхдөө хэдэн мянган хүний нойр, амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Зүгээр гарахгүй шөнө дунд аймшигтай чангаар сигналдаж өнгөрнө. Өчнөөн хороолол баригдлаа. Төмөр замаас 10 метрийн зайд хэдэн зуун мянган хүн аж төрж байна. Муугаар яривал жишээ нь АНУ д болсон том сүйрэл шиг юм болбол яахав. 3000 тонн мазут, 10000 тонн бензин дизель түлш ачсан цуваа замаасаа гарч онхолдвол нарны, их монгол кристалл таун баян Монгол, хурд, бусад олон хорооллуудыг ГАЛТ бамбараар бамбардаж дуусгах юм байна л даа. Ядаж энэ том асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй. Улаанбаатар хот дэлбэрэхэд тун дөхсөн хамгийн аюултай хот бөгөөд ингэж бөөнөөр нь чихэж байгаад сүйрүүлэх санаатай хунхууз цустай дарга нар их бий. Тагнуул, онцгой байдлын ерөнхий газар анхааралдаа аваарай . Би зүүдэлсэн зүүдээ сайн санадаг. Бараг 87 хувьтай биеллээ олж байдаг болохоор их санаа зовж байна. Миний Монголын ардыг бурхан өршөө.
Монголчууд төмөр зам барьж чадахгүй. Гадаадынханаар, тэр дундаа арай хямдаар нь хятадуудаар бариулах хэрэгтэй гэсэн санаа л хэлж бн. Хэзээ ч засрахгүй этгээд дээ. Монголчууд барьж чадна за.
Чадахгуй ээ, идэж уугаад л жаахан шороо овоолсон болоод л хаяна, бодит байдал харуулчихаад байна, дараагийн ээлж дахиад л идээд уучихна
Utgagyi geree hiicheheed odoo bolohoor uhaantai dyr esgeed Hyatadiin geree hiisen company n dampuursan
Утгагvй нь юундаа байна?! Мэдэж байвал хэлээд егееч ээ, худлаа бvлтрээд, хvн муулахаас еер ид шидгvй бж
Enkhsaikhaniig demjij bn, chadaltai leader shuu, Hamtraad hiih heregtei, zasagt ih heregtei hun shuu
Demjij bn tegeed dahiad hujaagaas zeel avch bariad nemeed orond orii l do gj
Chadaltai ediin zasagch gj orlogoo ahiulah medlegtei huniig heldeg bolohoos mongo l zartsuulah uhaaniig heldeggui ym aa hoorhii
Томор зам барьчихвал олон танк их буу ганцхан хоногт л ороод ирнэ! Бас сая сая хятад хун боон бооноороо ирнэ! Бидэнд харин гэрийг нь цэвэрлэж харуулыг нь хийх ажлын байртай болох байхаа!
М.Энхсайхан сайдыг төмөр зам барих гэхэд нь өнөөх улигт Женко ичихгүй ажлаас нь халж байсан даа. Тэгээд ТЭЗҮ ч байхгүй далан шороо овоолж, засгийн мөнгө үрсэн. Ард түмэн тэнэг биш бол одоо энэ Женкотой тооцоо нэхэх цаг болжээ
zuv
Энхсайхан сайд эргүү хүн ч ойлгохоор тайлбарласан байна даа, ийм мэдээллийг ойлгохгүй бол бүгдээрээ чацага царайлаад ядуу чигээрээ үлдэцгээе дээ.
ENHSAIHAN TUMUR ZAM TAVIBAL MONGOL ULS GEJ BAIHGUI BOLNO.
tor biznes hoeriig jijig tosluud deer uls torjuulj bolno
strateg deer tor biznes hoer hujuu sereeree buu
pop medee
tumur zamiin tras anh sainshandaas aldsan gedeg yum bilee tegeed ub ereenii chigleld 200 km hurdtai vagon yavuulah naidvartai yu
enhsaihaan dan onoloor yavbal yu ch ugui hotsorno
Huts.ediin zasagaa ehleed sergee.bas naadhiig chn barih gj hujaagaas zeel avahuu.
Үнэхээр мэргэжлийн бидний бодож явдгийг голоор нь хэлжээ. Ухаантай л хүн юм. Одоо оросуудаас энэ хамтарсан компаниа өөд татаж хос болгохыг шаардах хэрэгтэй. Хэрэв мөнгө гаргаж сайжруулахгүй бол Эрээнээс УБ хүртэл нарийн царигаар хятадтай хамтарсан зам барих хэрэгтэй. Алийн болгон хөмөрсөн тогоо шиг юманд 21-р зуунд сууж байх юм бэ.
Харамсалтай байна, жэнко хулгайчийг яай даа байз...
Монголчуудын 70% нь эрлийз, 99% нь хурлийз. 1% цэвэр монголчууд уулын мухарт хонь ямаатайгаа хөөцөлдөөд л байжуугаа.
Төмөр замын 580 сая ам долларыг хувьдаа идчихсэн ганц хүнийг барьж чаддаггүй АТГ,Цагдаагийн газрыг юу гэх вэ?Хууль нь чөдөр болжээ.УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ баригдвал баривчилна гэсэн ганц заалтай. Өөр нөхцөлд халдашгүй дархан эрхтэй гээд хуульд заачихсан.Захын муу хулгайч луйварчин үйлдэл дээрээ баригддагүй шүү дээ.Хуулиндаа өөрчлөлт оруулж баримтаар нотлогдсон бол УИХ-ын гишүүний эрхийг нь түдгэлзүүлж хорино гэж зааж өгмөөр байна.
Бээжинхүү өчнөөн олон жил татвар төлөгчдийн мөнгөөр зөөлөн сандал сэнтий дээр тухалж худлаа ярьж цус сорогч хувалз шиг амьдарлаа.Монгол улс хөгжсөнгүй.Ерөнхий сайд шадар сайд байхдаа энэ ярьж байгаа юмаа хийж байхгүй юу хийж явсан юм.Одоо л нэг худлаа улин хуцаж гэнэ.Иймэрхүү худлаа улин хуцсан бэртэгчин хувалзуудыг зайлуулах хэрэгтэй..
Ухаантай хvн арай л ондоо юм аа, юмыг ухаж ойлгохдоо хvртэл судалгаа шинжилгээтэй, зев бурууг нь олж харсан байх юм...
Ард түмний мөнгийг идээгүй цөөхөн сайн Лидерүүдийн нэг танд амжилт хүсэе
Жинхэнэ Монгол улсаа гэсэн эр хүн дээ
Zow! Shuluun TZ-yn 1 shishee bol Moskwa-Peterburg (Leningrad-xolboson zam baina...
Нэг далан дээр өргөн нарийн царигаа хослуулж