sonin.mn

УИХ-ын чуулганы хуралдаан ирц бүрдэхийг хүлээсээр 10 цагт эхэлж, цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Долоо хоног бүрийн лхагва гарагт байнгын хороо хуралддаг ч өнөөдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс цэцийн дүгнэлттэй холбогдуулж авсан 5 хоногийн завсарлага өндөрлөсөн тул чуулганыг хуралдуулж байна. Хуралдааны эхэнд бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ бүлгийн шийдвэрийг танилцуулав. Тус бүлэг завсарлагын хугацаанд ажлын хэсэг байгуулсаны зэрэгцээ парламентад суудалгүй намуудтай хэлэлцүүлэг явуулсан гэдгийг хэлээд тус дүгнэлтийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

Эл асуудлыг өнгөрсөн 7 хоногт чуулганаар хэлэлцэх үед үг хэлэх гишүүдийн нэрсийг авсан ба нийт 33 гишүүн үг хэлэхээр нэрээ өгсөн байна. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ цэц өмнө гаргасан шийдвэр дээрээ дахиж байр суурийн зөрүүтэй шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд УИХ энэ дүгнэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд үгээ хэлж байна.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг