sonin.mn
АХБ-наас Японы улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” тѳслийг ирэх 2017 оноос ОБЕГ-т хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэв. Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг  ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хүлээн авч уулзсан байна.
 
Азийн хөгжлийн банкны энэ төслөөр  олон нийтэд суурилсан гамшгийн эрсдлийн тѳлѳвлѳгѳѳ боловсруулж бэлтгэх, гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий бага хэмжээний дэд бүтцийг барьж байгуулах,  сум, аймаг, улсын хэмжээний гамшгийн эрсдэлийн менежментийн болон гамшгийн хор уршгийг арилгах чадавхийг бэхжүүлэх гэсэн үндсэн гурван хэсэгтэй ажиллагааг хэрэгжүүлэх юм.
 
Төслийг Говь-Алтай аймгийн Дарви, Шарга, Алтай, Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Матад, Цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цагаан-Үүр сум зэрэг дөрвөн аймгийн 12 суманд хэрэгжүүлэх нь онцлог юм байна. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг