sonin.mn
Монголбанкны мэдээлснээр урсгал дансны ашиг 88.9 сая ам.доллараар буурч, 11.1 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
 
Харин хөрөнгө ба санхүүгийн дансны алдагдал 172.3 сая ам.доллараар буурч 140.9 сая ам.долларын ашигтай гарсан байна.
 
Урсгал тэнцэл 11.1 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 61 хувиар буюу 17.1 сая ам.доллараар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
 
Үүнд орлогын дансны алдагдалд 13 хувиар буюу 29.0 сая ам.доллараар буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ. Бараа, үйлчилгээний дансны хувьд ашиг нь өнгөрсөн оноос 24 хувиар буюу 42.7 сая ам.доллараар буурсан аж.
 
Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 140.9 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн 176.9 сая ам.доллараар сайжирчээ. Энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын санхүүжилт цэвэр дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 245 хувиар буюу 278.3 сая ам.доллараар өссөнөөр тайлбарлагдаж байна.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг