sonin.mn
 
2016 оны УИХ болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг нэлээд шахан товлоод байна. 
 
 
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл болон Батлан хамгаалахын багц хуулиудыг хэлэлцэх юм. 
Мөн “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд зэрэг нийт 29 асуудал товлогдсон байна. 
 
Н.Туяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг