sonin.mn
 
ОХУ-Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 95 жил, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн 40 жилийн ойд зориулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Михайлов Евгений, ярихдаа, ОХУ-Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойтой давхцан ОШУСТ 40 нас хүрч байна. Энэ хугацаанд хоёр орны найрсаг харилцааны үр дүнд томоохон бүтээн байгуулалтууд өрнөж хот төлөвлөлтөөс эхлэн цахилгаан эрчим хүч, нийгмийг хөгжлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хамтдаа хэрэгжүүлсэн. Бидний өвөг дээдэс цэрэг дайны цөвүүн цагт  тусгаар тогтнолоо хамгаалахаар хамтдаа тэмцсэн түүхийг бид хэзээ ч мартахгүй. Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд Ж.Гүррагчаа, В.А. Жанибеков нар сансрын уудамд зурвас үлдээсэн гээд бидэнд олон түүх бий. 
 
1976 оны нэгдүгээр сарын 16-нд Улаанбаатарт тухайн үеийн нэршлээр Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордны барилгыг барих шийдвэр гарч байлаа. Эдүгээ 40 жилийнхээ нүүрийг үзээд буй тус төв хоёр орны  хамтын ажиллагааг зангидаж байна. Өнөөдөр Орос-Монголын эвдэршгүй бат найрамдал, бүх талын  хамтын ажиллагааны төлөө ажилладаг бүх хүмүүсийн баяртай  үйл явдал юм. Хоёр орны найрамдалт харилцаа сэргэн мандалтын үед ирсэн гэж хэлж болно. Цаашид хоёр орон стратегийн түншлэлийн шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
 
РЦНК буюу  Оросын шинжлэх ухаан соёлын төвийн оросын боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Орос хэлний төв нь сүүлийн 3 жилд ОХУ-д тэтгэлгээр 1200 гаруй залуусыг сургажээ.
 
 Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг