sonin.mn
 
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.40 минутад эхэллээ. 
 
 
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Батбаяр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад хандан асуулгын хариуг хэлэлцсэн юм. Асуулгын хариуг Сангийн сайд Б.Болор илтгэлээр тавьсан бөгөөд гишүүд нэмэлт асуулт тавив. УИХ-аас далд эдийн засгийг ил болгох зорилгоор өнгөрсөн жил Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Энэ хуулийн хүрээнд нийт 33,8 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болсон юм.
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг давсан хэмжээний хөрөнгө орлого ил болсон нь эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Б.Болор сайд хэлж байв. Үр дүнг нарийвчлан тооцох үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд байгуулан ажиллаж эхэлж байгаа бөгөөд тун удахгүй дахин мэдээлэл өгнө гэлээ. 
Үүний дараа С.Ламбааг ЭМС-ын сайдад томилох асуудлыг хэлэлцэж эхлэв. Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн дөрвөн цагийн завсарлага дууссан юм. 
 
Н.Туяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг