sonin.mn
 
Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүссэн  өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөлгчдийн Холбооноос жил бүр иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохиодог. Энэ жилийн өдөрлөгийг энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулна гэж тус холбооноос мэдээлж байна.
 
Энэ өдөрлөгийг угтаж 25-ны өдөр "Монгол ньюс" мэдээллийн байранд МӨХ-ны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, удирдлагууд болон НЗДТГ-ын ажилтнууд оролцож мэдээлэл өгөх юм. Түүний дараагийн том ажил бол Чингисийн талбайд болох " Иргэддээ тусалья" сэдэвт өдөрлөгийн ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах хөтөлбөр юм байна. Энэ өдөрлөгийг ганцхан улсын нийслэлд биш 21 аймгийн салбар зөвлөлүүд нэгэн зэрэг орон нутагтаа хийж, иргэдэд үнэ төлбөргүй өмгөөлөл, хуулийн үйлчилгээ үзүүлнэ гэж тус холбооны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 
Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг