sonin.mn
Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн голын 217.15 у/м төмөр бетон гүүрэнд гэнэтийн эвдрэл гарсантай холбогдуулан  түр хязгаарлалт хийсэн байна.
 
Тодруулбал дээрх тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байлгах хязгаарлалтыг хийжээ. Салбарын яамнаас тус чиглэлийн авто замаар даац хэтэрсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийхгүй байхыг нийт тээвэрчдэд анхааруулав.  
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг