sonin.mn
 
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж байна.
Тус өргөн чөлөөнд “Буурал сутай” компани 7500 метр квадрат хавтан нөхөж, засварлан будахаас ажлынхаа 70 хувийг гүйцэтгэжээ. Харин “Экструд констракшн” компани 2600 метр квадрат явган хүний замын хавтанг шинээр суурилуулах бөгөөд ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна.
 
Нийтийн эзэмшлийн гудамж зам дагуу байрлаж буй “Jewel” салон хаягаа шинэчилж байгаа бол Францын Элчин сайдын яам, Мөнгөн завьяа, Фенг-Шү дэлгүүр, “Монголын цахилгаан холбоо” ТӨХК нийслэлийн тохижилтын ажлыг дэмжин гадна фасадаа өнгөлж будан, дээврээ засварлан, тохижилт, ногоон байгууламжаа сайжруулж байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Энхтайваны өргөн чөлөөний гэрэлтүүлгийн 78 шонг угааж будан, шаардлага хангахгүй хайс хашлагыг буулгасан бөгөөд одоо мод нэмж тарин, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг гүйцэтгэх аж.
 
Ч.Ариунболд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг