sonin.mn
 
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.30 цагт хуралдах болжээ.
 
Хуралдаанаар АТГ-ын даргыг томилох тухай болон цаг үеийн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдоод байсан АН-ын бүлгийн хуралдаантай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Бүлгийн хуралдаан дууссан даруйд чуулган эхлэх аж.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг