УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн асан Ч.Базар, ИЗНН-ын нарийн бичгийн дарга асан Р.Булгамаа нар өнөөдөр ИЗНН-аас гарч, Ардчилсан намд элслээ.
АН-ын шинэ гишүүд Төрийн ордонд АН-ын дарга З.Энхболдоос гишүүний батлахаа гардаж авсан юм. Намын дарга З.Энхболд энэ үеэр хэлэхдээ хоёр намын хооронд байгуулсан гэрээний дагуу тус намын гишүүд АН-д элсч, батлахаа гардан авч байгаа гэдгийг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “АН, ИЗНН-ын үзэл баримтлал төстэй. Би үзэл бодлынхоо дагуу тус намд элсч, Чингэлтэй-Налайх дүүрэгт нэр дэвшинэ. Энэ үйл явдлыг тохиолдуулан 25 жилийн өмнөх баримт бичгийг гардуулж байна. 1991 онд Ардчилсан намын Эдийн засгийн үзэл баримтлалыг бичиж байлаа. Энэ үзэл баримтлал өнөө ч үнэ цэнээ алдаагүй гэдгийг энэ бичиг баримт сануулна” гээд уг баримт бичгийг АН-ын дарга З.Энхболдод гардуулав.
АН-д одоогоор МҮАН-ын хоёр гишүүн мөн элсэх гэж байгаа аж. Тэд одоогоор Дархан-Уул, Өвөрхангай аймагт ажиллаж байгаа гэдгийг З.Энхболд дарга хэллээ.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
нэмэргүЙ ДЭЭ МАНАН-гаас хэнч гарахгүй
МОНГОЛЧУУД дэлхийг "ДОНСОЛГОХ"нэг л боломж байна,сонгуулиар ман,ан\манан\-гаас нэг ч хүнийг сонгохгүй байх,боломж байгаа,тэгэж чадвал дэлхийн бүх мэдээллийн хэрэгслээр СЕНСАЦИ болон тархах болно,учир нь дэлхийд өдий хүртэл ганц ч тийм ард түмэн байхгүй,яаж ийгээд л баячуудад тархиа угаалгуулдаг,дэлхийн жирийн ард түмэн бахархах болно,тэдэнд итгэл найдвар төрөх болно,баячуудын зохиосон өөрсдийнх нь "дүрмийг" өөрсдийнх нь эсрэг ашиглаж болдгийг харах болно,гадаад дотоодын баячууд МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС эмээж айх болно,бид ч өөрсдөө сайхан ямарч байсан 4-жил яршиг болсон энэ гайнуудыг тв-гээр харахгүй сонсохгүй толгой амар,депрессээсээ ангижрах болно,сайн үр дагаварыг тоочоод барахгүй,бүх луйварын гэрээнүүдийн учрыг олох болно,энэ муусайнууд америкруугаа сүүлээ хавчин зугтах болно,ХОЙЧ ҮЕДЭЭ ЖИНХЭНЭ ТУСГААР МОНГОЛ УЛСЫГ залгамжлуулах суурь тавигдана,зөндөө баярт үйл явдал дараагийн сонгууль болтол өрнөх болно,ямар сайхан байх бол,бүгдээрээ ийм сайн үйлсийн ТӨЛӨӨ зүтгэцгээе,энэ муусайнууд "хар хайрцагаараа"луйвардаж чадахгүй болтол нь гарцаагүй байдал оруулж сонгуульд оролцье,энэ 2нам биш бол "чөтгөрийг" ч хамаагүй сонгоцгооё,угаасаа бид шинэ хүмүүсийн "үйлдлийг"мэдэхгүйгэхдээ тэд өмнөх "үхдэлүүдийн"түүхийг голдоо ортлоо санах тул гайгүй,харин энэ муусайнууд гарчихвал цаашид юу хийх нь бол бидэнд ойлгомжтой,энэ гайнуудаас л салцгаах минь,бурхан бидний талд орох болтугай.