sonin.mn
 
"Сайн" малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн "Төрийн банк" болон ХААН банкинд нийт 28245 малчин 109 тэрбум 846.0 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.
 
 
Тавдугаар сарын 25-ны өдрийн эцсийн байдлаар нийт 26215 малчинд 101 тэрбум 1.3 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.
Дээрх хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
 
 Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг